Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 589

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэтуяад холбогдох “Зээл, зээлийн хүү 1.050.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Алтанцэцэг миний бие 2015 оны 2 сард иргэн Г.Эрдэнэтуяад 1 сая  төгрөгийг 15 хувийн хүүтэй аман гэрээ байгуулан зээлдүүлсэн. Гэвч гэрээ ёсоор хугацаандаа мөнгөө төлөөгүй намайг хохироож байна. Иймд зээлсэн мөнгөний хүү болсон 700.000 төгрөг, сүүлд нэмж авсан 350.000 төгрөг нийт 1.050.000 төгрөгийг иргэн Г.Эрдэнэтуяагаас гаргуулж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг, хариуцагч  Г.Эрдэнэтуяа нар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:   

... Ерөө сумын 1 дүгээр багийн иргэн М.Алтанцэцэг, 2 дугаар багийн иргэн Г.Эрдэнэтуяад гаргасан 1.050.000 төгрөгийн нэхэмжлэлийг дараах байдлаар тохиролцлоо. 10 дугаар сард хуурай, нойтон 2 машин мод буулгаж өгөх, 10 дугаар сарын цалингаас 350.000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдсэн 350.000 төгрөгөөс өөрийн хүсэлтээр татгалзсан болно.

                                                                   Зөвшөөрсөн:

                                  Г.Эрдэнэтуяа,                                     М.Алтанцэцэг  гэжээ.

                                                                 Үндэслэх нь:

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг нь Г.Эрдэнэтуяад холбогдуулан “Зээл, зээлийн хүү 1.050.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Ц.Отгонжаргалд холбогдох “1.700.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 200.000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

                                                   ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ