Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 542

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Дуламсүрэнгийн "Ө.Зэвгээг эрэн сурвалжлуулах"-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганчимэг, прокурор Ц.Дэнсмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга С.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ө.Зэвгээг хууль бусаар алт олборлосон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан үлэмж хэмжээнд хүрэхгүй байх тул Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 304 дугаартай тогтоолоор "Эрүүгийн байцаан шийтгэх тухай" хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, "Ашигт малтмалын тухай" хуульд заасны дагуу арга хэмжээ авч, учруулсан хохирлыг төлүүлэхийг Мэргэжлийн хяналтын газарт даалгасан. Гэвч Ө.Зэвгээгийн оршин суугаа газрын хаяг тодорхой бус, 99000188 дугаартай утас нь холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Зэвгээ нь хууль бусаар алт олборлосон асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан үлэмж хэмжээнд хүрэхгүй байх тул Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 304 дугаартай тогтоолоор "Эрүүгийн байцаан шийтгэх тухай" хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, "Ашигт малтмалын тухай" хуульд заасны дагуу арга хэмжээ авч, учруулсан хохирлыг төлүүлэхийг Мэргэжлийн хяналтын газарт даалгасан. Ө.Зэвгээгийн оршин суугаа газрын хаяг тодорхой бус, 99000188 дугаартай утас нь холбогдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Прокурор Ц.Дэнсмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдагийн 2016 оны 08дугаар сарын 01-ний өдрийн 304 дугаартай прокурорын тогтоолоор 442 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаж Буянт Бүргэдэй ХХК, иргэн Г.Бямбасүрэн нарт холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу захиргааны арга хэмжээ оногдуулахыг Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид даалгасан байна. Прокуророос тогтоолын биелэлттэй танилцахад биелээгүй байсан. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь 304 дугаартай прокурорын тогтоолд заасны дагуу ажиллагаа явуулсан боловч Буянт Бүргэдэй ХХК-ны захирал болох Ө.Зэвгээ хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байсан учир захиргааны арга хэмжээ авч чадаагүй байна. Улсын бүртгэлийн газрын 932 дугаартай хуулийн этгээдийн лавлагаагаар "Буянт Бүргэдэй" ХХК-ны захирал нь Ө.Зэвгээ болохыг тогтоосон. Иймд "Буянт Бүргэдэй" ХХК-ны захирал нь Ө.Зэвгээ эргэн сурвалжлах шүүгчийн захирамж гаргуулах нь үндэслэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Дуламсүрэн "Ө.Зэвгээг эрэн сурвалжлуулах"-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Харнууд овогт Өлзийбаярын Зэвгээ /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 30-19 тоотод оршин суудаг байсан РД:ЙО87062115, холбоо барих утас-99000188/ нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийн 119.2, 133дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Харнууд овогт Өлзийбаярын Зэвгээг /РД:ЙО87062115/ эрэн сурвалжилсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 70200 төгрөгийн улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгдсөн болохыг дуртдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ө.Зэвгээг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА