| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00545/И |
| Дугаар | 545 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 545
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 8-10 тоотод оршин суух Шарваандад овогт Юндэнгийн Чулуунбатын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ю.Чулуунбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ю.Чулуунбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын харъяа, барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод ээлжийн цахилгаанчнаар, 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, цахилгаанчнаар, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Авто мехнанизмын баазад хүнд механизмчинаар, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Авто замын ерөнхий газрын харъяа баруун чиглэлийн зам барилгын трестэд автокранчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ю.Чулуунбат нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын харъяа, барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод ээлжийн цахилгаанчнаар, 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар, 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, цахилгаанчнаар, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Авто мехнанизмын баазад хүнд механизмчинаар, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Авто замын ерөнхий газрын харъяа баруун чиглэлийн зам барилгын трестэд автокранчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 586 дугаартай, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын харъяа, барилгын материалын үйлдвэрийн даргын 1978 оны 08 дугаар сарын 31-ний 58, 1979 оны 01 дүгээр 21-ний өдрийн 9, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар 25-ны 21, Авто замын ерөнхий газрын харъяа баруун чиглэлэлийн зам барилгын трестийн даргын 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай тушаалууд, гэрч Ё.Рэнчинчагдаг, Г.Цэнгэл, О.Сугар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Шарваандад овогт Юндэнгийн Чулуунбатыг 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын харъяа, барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод ээлжийн цахилгаанчнаар, 1980 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын контортмужаанаар, 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, цахилгаанчнаар, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Авто мехнанизмын баазад хүнд механизмчинаар, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Авто замын ерөнхий газрын харъяа баруун чиглэлийн зам барилгын трестэд автокранчнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА