| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0309/Э |
| Дугаар | 325 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 325
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ А-1 ” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Эын Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Эын А нь Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04-06 цагийн орчим ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Бтой “...намайг мөнгөгүй үлдээлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу, толгой, нүүрэн тус газруудад нь цохин зодож, бие махбодид нь “...баруун нүдний доод, зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, эрүүний зүүн хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий...” гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ:
2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө найз Ганзоригтой 2 литрийн том пиво хувааж уусан. Эхнэр Б.Б багш нарын баяр тэмдэглэсэн гээд шөнийн 4 цагийн үед гэртээ орж ирсэн. Би Б.Бт “мөнгө үлдээчихгүй яасан юм бэ” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаж, муудалцсан. Муудалцаж байхдаа эхнэрийнхээ баруун хацарт нь гараараа алгадсан. Тэгээд Б.Бийг над руу дайраад байхаар нь тайвшруулах санаатай дээрээс нь дарж байгаад бостол дахиад дайрсан. Тэгэхээр нь түлхэхэд Б.Б газар унасан. Дахиж босож ирээд дайрахаар нь гуя руу нь өшиглөсөн гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 28-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баярын өдөр байсан бөгөөд тухайн өдөр багш нартайгаа баяраа тэмдэглээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн орчим гэртээ орж ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр А найз Ганзоригтойгоо архи уусан байсан байдалтай, нэлээн согтуу байж байсан. Тэгтэл А “чи намайг мөнгөгүй үлдээлээ” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл А миний үснээс татаад доош нь дарахад түүний найз Ганзориг бид хоёрыг салгасан бөгөөд би цүнх, гар утсаа аваад гарах гэтэл А миний цүнх, гар утсыг аваад нуучихсан. Тэгээд би Атай маргалдаж байтал Агийн найз Ганзориг манайхаас гараад явсан. Түүний дараа А миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би орон дээр унасан чинь миний дээр дараад байсан. Тэгэхээр нь би дээрээсээ босгох гэж байхдаа хүзүүг нь хумсаараа маажсан. Дахиад маргалдаж байгаад намайг түлхэж шалан дээр унагаагаад боосон. Тэгэхэд миний ухаан санаа балартаж байсан. Бас миний нүүрэн дээр дэр тавьж дараад, миний нүүр рүү шүлсээ хаяад, “би чамайг алнаа” гээд байсан бөгөөд миний зүүн гуя руу А өшиглөсөн. Тэгээд маргалдаад өглөө 06 цаг хүргэсэн ба 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээс гараагүй, гэртээ хэвтэж өнжсөн юм. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө гэрт манай ээж Бат-Өлзий ирээд “портер машин авч ирээд чиний юмыг аваад, чамайг авч явна” гэж хэлээд гараад явсан. Тухайн үед Агийн ээж, ах, дүү нар нь гарч ирээд над руу дайраад, хэл амаар доромжлоод байхаар нь бид гараад явсан. А бид хоёр 2014 оны 10 дугаар сараас нэг гэрт хамран амьдарч эхэлсэн боловч гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. Бид хоёр 3 настай нэг хүүхэдтэй. А өмнө нь намайг зодож байгаагүй. Тусдаа амьдарч эхэлснээс хойш хадам ээж Өлзийчулуун, нөхрийн хүргэн ах Ганбат, түүний дүү Золзаяа нартай нэг хашаанд амьдардаг болохоор тэр хүмүүс мэдэж байгаа. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[1],
-2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн “... Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Манай ээж Бат-Өлзий Архангай аймагт байгаа, 6 дугаар сараас ирэх юм шиг байсан. Одоо надад эмчилгээ хийлгэсэн баримт болон гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг[2],
2. Гэрч Л.Өлзийчулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө би гэрээр нь орсон чинь А, Б нар зүгээр байж байсан. Аг гэрээ янзалж байтал гаднаас Бийн ээж ороод ирсэн. Тэгтэл Б гэрээсээ гарч ирээд А руу дайраад зуурч авахад А түлхтэл Б буцаж гэртээ ороод эд зүйлээ хэмхлээд байх шиг байсан бөгөөд Б хүүхдийнхээ болон Агийн хувцсыг гэрийнхээ урд талд гаргаж ирээд шатаах гээд байхад нь манай охин Золзаяа очоод “яах гэж байгаа юм бэ” гэхэд “шатаана” гэж хэлэхээр нь манай охин Золзаяагийн болон дүүгийнхээ хувцсыг авсан чинь “гуйлгачингууд хог ухаж байна’ гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б цагдаа дуудаад А, Б хоёрыг цагдаа ирээд аваад явсан. Э.А, Б.Б нар 2015 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд одоо гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. А, Б хоёр нэг хүүхэдтэй. Хүүхэд нь 3 нас хүрч байгаа. 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой А нэг найзыгаа гэртээ авч ирээд тэрэнтэйгээ нэг пиво уусан гэж надад сүүлд хэлсэн. Би ууж байхыг нь хараагүй. А нь Бийг алгадсан бөгөөд Б өөрөө юм мөргөж унасан гэж манай хүргэн хүү Ганбат надад хэлж байсан. Би хараагүй учраас сайн мэдэхгүй байна. Манай хүү А нэлээн хэдэн жилийн өмнө Бийг хоёр удаа алгадсан гэсэн. Түүнээс хойш болон өмнө нь цохиж, зодож байсан удаа байхгүй. Манай гурав дахь хүү А нь 1989 онд Улаанбаатар хотод төрөөд цэцэрлэгээр хүмүүжсэн ба 1996 онд Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 2004 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшээд сургуулиасаа гарсан. Түүнээс хойш манай хүү А 2006 он хүртэл Зуун айлын барилгын материалын дэлгүүрт ачигч ажил хийж байгаад түүнээс хойш 2 жил орчим “Агь трейд” ХХК-д ажилласан бөгөөд тэнд байхдаа кранистын мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2015 оноос Бтой нэг гэрт амьдарч эхэлсэн. Манай хүү А бол их дуу цөөтэй, бүрэг, томоотой, ажилсаг, найз, нөхөд олонтой, зөөлөн сэтгэлтэй хүнд тусархуу хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[3],
3. Гэрч Э.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө юу болсон талаар би мэдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө манай ах А гэрийнхээ дулаалгыг хийж байтал гэрт нь аяга хагарах, орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би А ахын гэр рүү ороход Б манай ээж Өлзийчулуунтай хэрэлдээд байж байсан. Тэгээд манай ахыг гэртэй чинь хамт шатааж ална гээд шүдэнз, цаас барьчихсан, манай ээжийг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай ах, ээж хоёр намайг гэртээ ор гэхээр нь би гарсан. Гэртээ байж байтал Б орилоод байхаар нь яагаад байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн чинь манай ах Агийн хувцсыг охиныхоо хувцастай хамт шатаах гээд овоолоод тавьсан байсан. Би Бт “наад хувцас чинь шатахгүй шүү дээ, чи яах гэж хүний хувцас шатаах гээд байгаа юм бэ” гээд ах болон охиных нь хувцсыг авахад Б “чи гуйлгачин хог сайн ухдаг биздээ, хогоо сайн түү” гэж хэлээд над руу цахилгаан тогоогоо өшиглөхөөр нь “чи болиоч” гэхэд манай ах, ээж хоёр намайг гэртээ ор гээд би гэр рүүгээ орсон. Тэгээд цагдаа нар ирээд ах А, Б нарыг аваад явсан. А, Б нар нэг гэрт ороод 3 жил орчим болж байгаа байх. Би яг сайн мэдэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой А ахыг архи уусныг нь мэдэхгүй. Мөн Бийг манай ах А зодсон талаар мэдээгүй. Өмнө нь ах А, Б нарт хэрэлдэж маргалдах зүйл байдаг л байсан. Түүнээс биш цохиж, зодож байхыг нь хараагүй. Манай ах А их дуу муутай, даруухан, тайван, ажилсаг, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Ахын эхнэр Б их зэвүүн үгтэй. Ээжийг маань болон ахыг байнга хэл амаар доромжилдог. Мөн манайхыг үе дамжсан ядуу хүмүүс гэж хэлдэг. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын 2-17 тоот хаягт манай ээж Өлзийчулуун болон ах А нар байдаг. 2-17а тоот хаягт манай хүргэн ах Ганбатынх бас манайх байдаг...” гэх мэдүүлэг[4],
4. Гэрч О.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 03 цагийн орчим А манай гэрт орж ирээд намайг сэрээгээд “манай гэрт ороод ирээч” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороход А эхнэртээ хандаж “чи Ганбат ахыг байхгүй хойгуур нь муулаад байсан, одоо нүдэн дээр нь хэлээч” гэж хэлсэн чинь Б дуугарахгүй байсан. Тэгээд надаас Б утас асуухаар нь “байхгүй, гэртээ үлдээчихсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл Б гэрээсээ гараад манай гэр рүү орж миний утсыг хайсан юм шиг байсан. Буцаж гэртээ орж ирээд “таны утсыг хайгаад олсонгүй” гэж хэлсэн. Б нөхрийгөө “гуйлгачингууд, чиний амьдрал бол өөдөө гарахгүй, чамайг би шоронгийн хаалга татуулна, чам шиг гуйлгачин шоронгоос гарч ирж чаддаггүй юм” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би “та хоёр одоо боль, унтаж амар, яах гэж ингэж хэрэлдээд байдаг юм бэ” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Маргааш нь би байшингийнхаа янданг дулаалаад гэртээ байсан учраас юу болсон талаар мэдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг Агийн гэрт ороход Бийн биед ил харагдах зодуулж, цохиулсан зүйл байгаагүй. Тухайн үед Б, А хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өмнө нь А Бийг цохиж, зодсон удаа байхгүй. А, Б нарыг нэг гэрт амьдарч эхэлснээс хойш би нэг хашаанд амьдарч байгаа. Б хамт амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа саллаа гэж хэлээд явж байсан. А бол их дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, хүний үгэнд сайн ордог, ажилсаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[5],
5. Гэрч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрээр 04 цагийн орчим гэртээ унтаж байхад манай дүү А гэрт орж ирээд манай нөхөр Ганбатыг “та манай гэрт ороод ирээч” гэж хэлээд дагуулаад гарсан. Аг манай гэрт орж ирэхэд би сэрчихсэн юм. Тэгээд байж байтал Агийн эхнэр Б манай гэрт орж ирээд ямар нэгэн юм хэлэлгүй буцаад гараад явсан. Бийг орж ирэхэд архи үнэртэж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр Ганбат орж ирээд Ганбатаас юу болсон талаар асуухад “мэдэхгүй, юу болсон юм, хоорондоо хэрэлдээд байна” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө А, Б хоёр өдөржин гэртээ өнжсөн. Би өдөр гэрийнх нь хаалгаар шагайхад тэр хоёр орон дээрээ унтаж байгаа харагдахаар нь хаалгыг нь хаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө А гэрээ янзлах гээд байж байтал Бийн ээж нь ирээд Бийн эд зүйлийг машинд ачсан. Тэр үед Б Агийн хувцсыг нь шатаах гэж байхад манай эмэгтэй дүү Золзаяа очоод ахынхаа хувцаснуудыг авахад “чи хог ухлаа, дандаа хог ухаж байдаг” гэж доромжлоод маргалдаж хэрэлдсэн. Бийн ээж нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А, Б нар нь хамтран амьдраад 3 жил орчим болж байгаа байх. Гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. А, Б нар одоо 3 настай нэг хүүхэдтэй. Манай дүү А өмнө нь Бийг зодож, цохиж байгаагүй. Хэрэлддэг байсан. Хэрэлдэхээрээ Б хамаг юмаа аваад явчихдаг, удалгүй буцаад ирдэг байсан. Б өөрөө манай ах, дүү нарыг хэл амаар доромжилдог юм шиг байна лээ. А тэгж хэлдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Б том нүдний шил зүүсэн байсан. Бийг харахад миний нүдэнд харагдах ил шарх, сорви байгаагүй...” гэх мэдүүлэг[6],
6. Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би юу болсон талаар мэдээгүй. Түүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа над руу Б залгаад “А намайг зодоод би ээжийн гэрт ирчихсэн байна” гэж хэлсэн. Б, А хоёр нэг гэрт хамтран амьдраад 4 жил орчим болж байгаа байх. Өмнө нь Аг эхнэр, хүүхдээ зодсон гэж сонсож байгаагүй. Миний хажууд тэр хоёр хэрэлдэж, муудалцаж байсан удаа байхгүй. Бийн ээж нь хөдөө Архангай аймагт мал дээр байгаа. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг[7],
7. Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болсон юм. Тухайн өдөр манай эхнэр багш нарын баяр тэмдэглээд явсан байхад нь би найз Ганзоригтой 2 литрийн хоёр том пиво хувааж уусан. Шөнө 04 цагийн орчим манай эхнэр гэртээ ирээд “чи архи дарс уулаа” гээд загнаад бас гуйлгачин энэ тэр гээд доромжлоод байсан. Мөн Б надад “би чамайг хөдөө ажиллаж байхад чинь өөр хүнтэй болсон, чамаас сайхныг нь гараад л олно” гээд хүний дургүй хүргээд байхаар нь би Бийн баруун хацар руу алгадсан чинь орон дээр унахад хамраас нь цус гарчихсан. Тэгтэл Б над руу орилоод дайраад байхаар нь би тэвэрч аваад орон дээр дараад хэвтэхэд миний хүзүү, цээжийг хумсаараа маажсан. Тэгээд намайг босоод ирсэн чинь дахиад над руу дайрахаар нь би түлхсэн чинь шалан дээр уначихсан. Тэгэхээр нь би дээр нь дарж байгаад цамцнаас нь заамдсан чинь хоолой нь боогдсон байсан. Би албаар хоолойг нь бооно гэж бодоогүй. Тэгээд би босоод байж байтал дахиад хэрүүл хийгээд намайг доромжлоод байхаар нь би зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. Б бид хоёр одоо 3 настай нэг хүүхэдтэй. Өмнө нь би Бийг цохиж зодсон удаа байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Б.Бийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. Б бид хоёр одоо 3 настай нэг хүүхэдтэй. Өмнө нь би Бийг цохиж зодсон удаа байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Б.Бийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг[8],
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12134 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хавдсан, хөх өнгийн бүдэг цус хуралттай, эмзэглэлтэй, баруун нүдний алимны салстын 9-10 цагийн байрлалд цус харвалттай, эрүүний зүүн их бие хэсэгт 1,8х1,5 см, зүүн гуяны гадна хэсэгт 4х1,5 см хүрэн өнгийн, баруун гуяны урд доод хэсэгт 6х3 см хөх өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
“...Б.Бийн биед баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, эрүүний зүүн хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно /шинжээч Ч.Эрдэмболор/...” гэсэн дүгнэлт[9],
9. Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйл буюу гар, хөлөөр өшиглөж цохиход үүсэх боломжтой бөгөөд тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Б.Бийн хоёр гуяны цус хуралтын хэмжээ нь жижиг учраас дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг[10]
10. Аюулын зэргийн үнэлгээний маягт[11]/эрсдлийн түвшин бага/, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ[12],
11. Э.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт[14], ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[15], гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа[16], Э.Агийн нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа[17], А.Агийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа[18], Э.Агийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар[19], Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[20] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04-өөс 06 цагийн орчим ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бтой “намайг мөнгөгүй үлдээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу, толгой, нүүрэн тус газруудад нь цохин зодож, бие махбодид нь “баруун нүдний доод, зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, эрүүний зүүн хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл” учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Б.Б, шүүгдэгч Э.А нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан байх бөгөөд тэдний гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Э.А, Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч, 2015 оноос хамтран амьдарч байх ба шүүгдэгч Э.А нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Бийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04-өөс 06 цагийн орчим ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Бтой “намайг мөнгөгүй үлдээлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу, толгой, нүүрэн тус газруудад нь цохин зодож, бие махбодид нь “баруун нүдний доод, зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, эрүүний зүүн хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл” учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1.Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 28-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баярын өдөр байсан бөгөөд тухайн өдөр багш нартайгаа баяраа тэмдэглээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн орчим гэртээ орж ирсэн. Тэгсэн чинь манай нөхөр А найз Ганзоригтойгоо архи уусан байсан байдалтай нэлээн согтуу байж байсан. Тэгтэл А “чи намайг мөнгөгүй үлдээлээ” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл А миний үснээс татаад доош нь дарахад түүний найз Ганзориг бид хоёрыг салгасан бөгөөд би цүнх, гар утсаа аваад гарах гэтэл А миний цүнх, гар утсыг аваад нуучихсан. Тэгээд би Атай маргалдаж байтал Агийн найз Ганзориг манайхаас гараад явсан. Түүний дараа А миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би орон дээр унасан чинь миний дээр дараад байсан. Тэгэхээр нь би дээрээсээ босгох гэж байхдаа хүзүүг нь хумсаараа маажсан. Дахиад маргалдаж байгаад намайг түлхэж шалан дээр унагаагаад боосон. Тэгэхэд миний ухаан санаа балартаж байсан. Бас миний нүүрэн дээр дэр тавьж дараад, миний нүүр рүү шүлсээ хаяад, “би чамайг алнаа” гээд байсан бөгөөд миний зүүн гуя руу А өшиглөсөн. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[21],
2. Гэрч Л.Өлзийчулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө би гэрээр нь орсон чинь А, Б нар зүгээр байж байсан. Аг гэрээ янзалж байтал гаднаас Бийн ээж ороод ирсэн. Тэгтэл Б гэрээсээ гарч ирээд А руу дайраад зуурч авахад А түлхтэл Б буцаж гэртээ ороод эд зүйлээ хэмхлээд байх шиг байсан бөгөөд Б хүүхдийнхээ болон Агийн хувцсыг гэрийнхээ урд талд гаргаж ирээд шатаах гээд байхад нь манай охин Золзаяа очоод “яах гэж байгаа юм” гэхэд “шатаана” гэж хэлэхээр нь манай охин ах Золзаяагийн болон дүүгийнхээ хувцсыг авсан чинь “гуйлгачингууд хог ухаж байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б цагдаа дуудаад Аззяа, Б хоёрыг цагдаа ирээд аваад явсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой А нэг найзыгаа гэртээ авч ирээд тэрэнтэйгээ нэг пиво уусан гэж надад сүүлд хэлсэн. Би ууж байхыг нь хараагүй. А нь Бийг алгадсан бөгөөд Б өөрөө юм мөргөж унасан гэж манай хүргэн хүү Ганбат надад хэлж байсан. Би хараагүй учраас сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[22],
3. Гэрч Э.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө юу болсон талаар би мэдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө манай ах А гэрийнхээ дулаалгыг хийж байтал гэрт нь аяга хагарах, орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би А ахын гэр рүү ороход Б манай ээж Өлзийчулуунтай хэрэлдээд байж байсан. Тэгээд манай ахыг гэртэй чинь хамт шатааж ална гээд шүдэнз, цаас барьчихсан, манай ээжийг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл манай ах, ээж хоёр намайг гэртээ ор гэхээр нь би гарсан. Гэртээ байж байтал Б орилоод байхаар нь яагаад байгаа юм бэ, болиоч гэж хэлсэн чинь манай ах Агийн хувцсыг охиныхоо хувцастай хамт шатаах гээд овоолоод тавьсан байсан. Би Бт наад хувцас чинь шатахгүй шүү дээ, чи яах гэж хүний хувцас шатаах гээд байгаа юм бэ гээд ах болон охиных нь хувцсыг авахад Б “чи гуйлгачин хог сайн ухдаг биздээ, хогоо сайн түү” гэж хэлээд над руу цахилгаан тогооноо өшиглөхөөр нь “чи болиоч” гэхэд манай ах, ээж хоёр намайг гэртээ ор гээд би гэр рүүгээ орсон. Тэгээд цагдаа нар ирээд ах А, Б нарыг аваад явсан. А, Б нар нэг гэрт ороод 3 жил орчим болж байгаа байх. Би яг сайн мэдэхгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой А ахыг архи уусныг нь мэдэхгүй. Мөн Бийг манай ах А зодсон талаар мэдээгүй. Өмнө нь ах А, Б нарт хэрэлдэж маргалдах зүйл байдаг л байсан. Түүнээс биш цохиж, зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг[23],
4. Гэрч О.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 08-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 03 цагийн орчим А манай гэрт орж ирээд намайг сэрээгээд манай гэрт ороод ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороход А эхнэртээ хандаж “чи Ганбат ахыг байхгүй хойгуур нь муулаад байсан, одоо нүдэн дээр нь хэлээч” гэж хэлсэн чинь Б дуугарахгүй байсан. Тэгээд надаас Б утас асуухаар нь “байхгүй, гэртээ үлдээчихсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл Б гэрээсээ гараад манай гэр рүү орж миний утсыг хайсан юм шиг байсан. Буцаж гэртээ орж ирээд таны утсыг хайгаад олсонгүй гэж хэлсэн. Б нөхрийгөө “гуйлгачингууд, чиний амьдрал бол өөдөө гарахгүй, чамайг би шоронгийн хаалга татуулна, чам шиг гуйлгачин шоронгоос гарч ирж чаддаггүй юм” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би “та хоёр одоо боль, унтаж амар, яах гэж ингэж хэрэлдээд байдаг юм бэ” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Маргааш нь би байшингийнхаа янданг дулаалаад гэртээ байсан учраас юу болсон талаар мэдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг Агийн гэрт ороход Бийн биед ил харагдах зодуулж, цохиулсан зүйл байгаагүй. Тухайн үед Б, А хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өмнө нь А Бийг цохиж, зодсон удаа байхгүй. А, Б нарыг нэг гэрт амьдарч эхэлснээс хойш би нэг хашаанд амьдарч байгаа. Б хамт амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа саллаа гэж хэлээд явж байсан. А бол их дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, хүний үгэнд сайн ордог, ажилсаг хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[24],
5. Гэрч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө үүрээр 04 цагийн орчим гэртээ унтаж байхад манай дүү А гэрт орж ирээд манай нөхөр Ганбатыг “та манай гэрт ороод ирээч” гэж хэлээд дагуулаад гарсан. Аг манай гэрт орж ирэхэд би сэрчихсэн юм. Тэгээд байж байтал Агийн эхнэр Б манай гэрт орж ирээд ямар нэгэн юм хэлэлгүй буцаад гараад явсан. Бийг орж ирэхэд архи үнэртэж байсан. Тэгээд удалгүй манай нөхөр Ганбат орж ирээд Ганбатаас юу болсон талаар асуухад “мэдэхгүй, юу болсон юм, хоорондоо хэрэлдээд байна” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө А, Б хоёр өдөржин гэртээ өнжсөн. Би өдөр гэрийнх нь хаалгаар шагайхад тэр хоёр орон дээрээ унтаж байгаа харагдахаар нь хаалгыг нь хаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө А гэрээ янзлах гээд байж байтал Бийн ээж нь ирээд Бийн эд зүйлийг машинд ачсан. Тэр үед Б Агийн хувцсыг нь шатаах гэж байхад манай эмэгтэй дүү Золзаяа очоод ахынхаа хувцаснуудыг авахад “чи хог ухлаа, дандаа хог ухаж байдаг” гэж доромжлоод маргалдаж хэрэлдсэн. Бийн ээж нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А, Б нар нь хамтран амьдраад 3 жил орчим болж байгаа байх. Гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. А, Б нар одоо 3 настай нэг хүүхэдтэй. Манай дүү А өмнө нь Бийг зодож, цохиж байгаагүй. Хэрэлддэг байсан. Хэрэлдэхээрээ Б хамар юмаа аваад явчихдаг, удалгүй буцаад ирдэг байсан. Б өөрөө манай ах, дүү нарыг хэл амаар доромжилдог юм шиг байна лээ. А тэгж хэлдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Б том нүдний шил зүүсэн байсан. Бийг харахад миний нүдэнд харагдах ил шарх, сорви байгаагүй...” гэх мэдүүлэг[25],
6. Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би юу болсон талаар мэдээгүй. Түүнээс хойш нэлээн хэд хоногийн дараа над руу Б залгаад “А намайг зодоод би ээжийн гэрт ирчихсэн байна” гэж хэлсэн. Б, А хоёр нэг гэрт хамтран амьдраад 4 жил орчим болж байгаа байх. Өмнө нь Аг эхнэр, хүүхдээ зодсон гэж сонсож байгаагүй. Миний хажууд тэр хоёр хэрэлдэж, муудалцаж байсан удаа байхгүй. Бийн ээж нт хөдөө Архангай аймагт мал дээр байгаа. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй....” гэх мэдүүлэг[26],
7. Шүүгдэгч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болсон юм. Тухайн өдөр манай эхнэр багш нарын баяр тэмдэглээд явсан байхад нь би найз Ганзоригтой 2 литрийн хоёр том пиво хувааж уусан. Шөнө 04 цагийн орчим манай эхнэр гэртээ ирээд “чи архи дарс уулаа” гээд загнаад бас гуйлгачин энэ тэр гээд доромжлоод байсан. Мөн Б надад “би чамайг хөдөө ажиллаж байхад чинь өөр хүнтэй болсон, чамаас сайхныг нь гараад л олно” гээд хүний дургүй хүргээд байхаар нь би Бийн баруун хацар руу алгадсан чинь орон дээр унаад хамраас нь цус гарчихсан. Тэгтэл Б над руу орилоод дайраад байхаар нь би тэвэрч аваад орон дээр дараад хэвтэхэд миний хүзүү, цээжийг хумсаараа маажсан. Тэгээд намайг босоод ирсэн чинь дахиад над руу дайрахаар нь түлхэхэд шалан дээр уначихсан. Тэгэхээр нь би дээр нь дарж байгаад цамцнаас нь заамдсан чинь хоолой нь боогдсон байсан. Би албаар хоолойг нь бооно гэж бодоогүй. Тэгээд би босоод байж байтал дахиад хэрүүл хийгээд намайг доромжлоод байхаар нь би зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. Б бид хоёр одоо 3 настай нэг хүүхэдтэй. Өмнө нь би Бийг цохиж зодсон удаа байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Б.Бийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулсан бичиг баримт байхгүй. Б бид хоёр одоо 3 настай нэг хүүхэдтэй. Өмнө нь би Бийг цохиж зодсон удаа байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Б.Бийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг[27],
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12134 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хавдсан, хөх өнгийн бүдэг цус хуралттай, эмзэглэлтэй, баруун нүдний алимны салстын 9-10 цагийн байрлалд цус харвалттай, эрүүний зүүн их бие хэсэгт 1,8х1,5 см, зүүн гуяны гадна хэсэгт 4х1,5 см хүрэн өнгийн, баруун гуяны урд доод хэсэгт 6х3 см хөх өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
“...Б.Бийн биед баруун нүдний доод зовхи, хацрын дээд хэсэг, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, эрүүний зүүн хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно /шинжээч Ч.Эрдэмболор/...” гэсэн дүгнэлт[28],
Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйл буюу гар, хөлөөр өшиглөж цохиход үүсэх боломжтой бөгөөд тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Б.Бийн хоёр гуяны цус хуралтын хэмжээ нь жижиг учраас дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг[29] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Бийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.А нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Э.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн түүний цалин хөлс, орлогыг нотолсон банкны дансны хуулга, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Эын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Э.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА