| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00548/И |
| Дугаар | 548 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 548
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 27-399 тоотод оршин суух Ноён хутагт овогт Дангаасүрэнгийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо Хангайн 10-26 тоотод оршин суух Угалз вогт Бямбасүрэнгийн Амгалангаас 13300000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний дундын эд хөрөнгө болох Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Амгалан нь бидэнд мэдэгдэхгүйгээр зарж борлуулсан байна. Иймд Б.Амгалангаас үл хөдлөх эд хөрөнгийн бидэнд ногдох хувь болох 13300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Амгалангаас 13300000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Хайлаастын 24 дүгээр гудамжны 614 тоотод байрлах 2 тал Д.Амгалангийн / нэг хүний/ өмчлөлд байгаа хашааг газрын хамт шилжүүлж авахаар, 1500000 төгрөгийг бэлнээр авахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлага 13300000 төгрөгнөөс 1500000 бэлнээр төлөхөөр, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Хайлаастын 24 дүгээр гудамжны 614 тоотод байрлах 2 тал / нэг хүний/ өмчлөлд байгаа хашааг газрын хамт Д.Ариунжаргал шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болно. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь Б.Амгалангаас 13300000 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь хариуцагчБ.Амгалангаас Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Хайлаастын 24 дүгээр гудамжны 614 тоотод байрлах 2 тал Д.Амгалангийн / нэг хүний/ өмчлөлд байгаа хашааг газрын хамт шилжүүлж, 1500000 төгрөгийг бэлнээр авахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-тзааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Амгалангаас 13300000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээсУлаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо Хайлаастийн 24 дүгээр гуламжны 614 тоотод байрлах 2 тал Д.Амгалангийн / нэг хүний/ өмчлөлд байгаа хашааг газрын хамт шилжүүлж авахаар, 1500000 төгрөгийг бэлнээр авахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар орон нутгийн орлогын Хаан банкны / 5540607728 тоот/ данснаас 112225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ариунжаргалд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА