| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00549/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 549
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Скайтел”ХХК-ийн захирал Д.Болорын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 42-03 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 38 настай, Шарнууд овгийн Жамбаагийн Алтансүхэд холбогдох
“79000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймаг дахь Онцгой байдлын газар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гар утас худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж Ж.Алтансүх нь тус гэрээнд хамрагдаж гар утас худалдан авсан. Ж.Алтансүх нь гэрээний үүргээ үл биелүүлэн 76000 төгрөгийг төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Ж.Алтансүхээс төлбөрийн үлдэгдэл 76000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 79000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-иас гар утас зээлээр авсан нь үнэн. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж байгаа 83550 төгрөгийг 2016 оны 12 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел”ХХК-ийн захирал Д.Болор нь Ж.Алтансүхэд холбогдуулан 79000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Алтансүхээс “79000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар“Скайтел”ХХК-ийн захирал Д.Болорын нэхэмжлэлтэй Ж.Алтансүхээс “79000 төгрөг гаргуулах” тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Алтансүх хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Алтансүхээс 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА