| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/0055/И |
| Дугаар | 550 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 550
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 26-01 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 45 настай, Алаач овгийн Мишмаагийн Долоонжин,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 26-01 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, Үхэрчин овгийн Болоожийн Алтанцэцэг нарт холбогдох
“1674779,88 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Долоонжин, Б.Алтанцэцэг нар нь тус банкны Дэлгэрэх тооцооны төвөөс 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/1913 тоот зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийн өрхийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 169 хоног өнгөрсөн. Банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд М.Долоонжин, Б.Алтанцэцэг нараас 1674779,88 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Хаан банкны нэхэмжилж буй 1674779,88 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбат нь М.Долоонжин, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан 1674779,88 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Алтанцэцэгээс “1674779,88 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарӨвөрхангай аймгийн Хаан банкны захирал Д.Энхбатын нэхэмжлэлтэй М.Долоонжин, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан 1674779,88 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтанцэцэгхүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Долоонжин, Б.Алтанцэцэг нараас 20873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41746 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА