| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00551/И |
| Дугаар | 551 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 551
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 1-4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Боржигон овгийн Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 26-24 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 41 настай, Боржигон овгийн Хулаагийн Ариунаад холбогдох
“690000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ариунаа нь 2010 онд ээждээ бэлгэнд өгнө гээд 390000 төгрөгийн алтан ээмэг, 300000 төгрөгийн монетэн ээмэг аваад цалингаа буухаар өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Х.Ариунаагаас 690000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Өлзийсайханы нэхэмжилж буй 690000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь Х.Ариунаад холбогдуулан 690000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ариунаагаас “690000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарД.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Х.Ариунаагаас “690000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ариунаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Х.Ариунаагаас 10555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА