Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 552

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хас банкны Өвөрхангайсалбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 37-397 тоотод оршин суух Дархан овогт Эрдэнэбатын Мөнхтулга, Жуухтай овогт Эрдэнэбилэгийн Мөнгөнчимэг нараас 1845142.23 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар нь тус банкны Өвөрхангай салбараас 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1110011485 дугаар зээлийн гэрээгээр 3300000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хугацааг сар бүр хэтрүүлж байгаа бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 267 хоногийн хугацаа хэтрээд байна. Зээлдэгч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар нь Барьцаат зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд Банкны зүгээс зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нараас зээлийн үндсэн үлдэгдэл 1557117.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 273880 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14145 төгрөг нийт 1845142.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжилж байгаа 1845142.23 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нараас 1845142.23 төгрөг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар нь 1845142.23 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн Дархан овогт Эрдэнэбатын Мөнхтулга, Жуухтай овогт Эрдэнэбилэгийн Мөнгөнчимэг нараас 1845142.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Мөнхтулга, Э.Мөнгөнчимэг нараас 22236.15 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 22236.15 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44472.30 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА