| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00338/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 505
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, З.Баярмаа, С.Даваажаргал нарт холбогдох “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 13.678.44329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1981 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Сэлэнгэ салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай
Боржигон овгийн Пүрэвсүрэнгийн Баттөр
регистрийн дугаар: МЭ- 81022014
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1985 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Ногоон довын 2-58 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй
Загд овгийн Загдхорлоогийн Баярмаа
регистрийн дугаар:МЮ-85052109
Хариуцагч С.Даваажаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1974 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Ногоон довын 2-56 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй
Боржигон овгийн Санвайдагвын Одонтуяа
регистрийн дугаар:МЬ- 74061201
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. Тодорхойлох нь :
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү алданги, торгуулийн төлбөр болох 13.678.44329 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,
Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч З.Баярмаа, С.Даваажаргал нар нь 2015 оны 06дугаар сарын 12-ны өдөр 15/111 тоот Зээлийн болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй, тогтмол төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлсэн юм.
Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч З.Баярмаа, С.Даваажаргал нараас үндсэн зээл 12.403.35614 төгрөг, хүү 1.262.22994 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 12.85721 төгрөг нийт 13.678.44329 төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч З.Баярмаа 2016 оны 08 дугаар сарын 09-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... З.Баярмаа миний бие нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж шүүхээр шийдвэрлэгдэж байгаа.
Үл-Олдох овогтой Нарантуяа гэж хүнд холбогдох хэрэгт миний нэрээр гаргасан зээл нь хамрагдаж байгаа юм. Иймд тэрхүү хохирлыг Ү.Нарантуяа нь Төрийн банкинд төлөх ёстой.
Ү.Нарантуяад холбогдох баримт, материалыг надад өгөх боломжгүй гэж байх тул Ү.Нарантуяад холбогдох эрүүгийн 201618000083 тоот хэргээс миний нэр дээр гаргасан зээлийн хэрэг өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болсон тогтоолыг авч хэрэгт хавсаргаж өгнө үү!.Хэдий хэрэгсэхгүй болсон ч банкинд учруулсан хохирлыг Ү.Нарантуяа хариуцахаар байгаа гэж ойлгож байгаа... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төрийн банк”-ны Сэлэнгэ салбараас З.Баярмаа, С.Даваажаргал нартай 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/111 тоот Зээлийн болон Хөдлөх, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн Эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэй тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, З.Баярмаа С.Даваажаргал нараас үндсэн зээл 12.403.356.14 төгрөг, хүү 1.262.229.94 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 12.857.21 төгрөг нийт 13.678.443.29 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргуулж өгнө үү! гэв.
Хариуцагч З.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай хадам эгч С.Одонтуяа барилгын дэлгүүр ажиллуулдаг. Бараа татах зорилгоор хашаа байшинг маань барьцаалж зээл авсан. 15.000.000 сая төгрөгний зээл авснаас 10 саяыг Ү.Нарантуяа, үлдсэн 5.000.000 төгрөгийг С.Одонтуяа авсан. Зээл аваад бараагаа эргэлдүүлнэ гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрсөн. Манай хашаа байшинг барьцаалж авсан мөнгөнөөс нь Нарантуяа авсан байдаг юм билээ. Тэгэхээр Нарантуяа, манай хадам эгч хоёр л уг зээлийг төлөх ёстой гэж бодож байна. Миний хувьд хашаа байшинг минь барьцаалж зээл авахыг л зөвшөөрсөн болохоос хэрэглэсэн мөнгө төгрөг байхгүй болохоор би зээл төлөхгүй... гэв.
Хариуцагч С.Даваажаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай гэр бүлийн маань хүн 2014 онд нас барсан. Тэр үед сар болгон 580.000 орчим төгрөг төлдөг байсан. Тэр үед хоёулаа ажилтай байсан болохоор төлөөд болоод байдаг байсан. Манайх 1998 оноос эхлээд хөрөө рамм байгуулаад ажиллаж байсан. Хөрөө раммаа сайжруулвал модны зах болгох саналыг хөрөнгө оруулагч тавьсан. Хөрөнгө оруулагчаас надад 12.000.000 төгрөг өгсөн. Ү.Нарантуяа мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 9.000.000 төгрөгийг түүнд өгсөн. Ү.Нарантуяад өгсөн 9.000.000 төгрөгөөр банкны өрөө төлөх ёстой байсан юм. Хөрөнгө оруулагчаас “хэрэв та үйл ажиллагаагаа явуулахгүй бол манайх хөрөнгөө татлаа” гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас би З.Баярмаад хэлж зээл авсан. Дүү нарынхаа эд хөрөнгийг барьцаалж зээл авчихаад төлж чадахгүй явж байгаадаа харамсаж байна. Нэхэмжлэгчээс хэд хоногийн хугацаа сунгаж өгөхийг хүсч байна. Дүүгийнхээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулмааргүй байна. Багахан хугацаа өгөх юм бол Ү.Нарантуяатай хамтарч зээлийг төлж барагдуулна...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
“Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, З.Баярмаа, СДаваажаргал нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 13.678.44329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зээлдэгч З.Баярмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Даваажаргал нар нь “Төрийн банк”-ны Ерөө тооцооны төвөөс нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/111 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг тус тус байгуулан 15.000.000 төгрөгийг З.Баярмаагийн нэг хүний эзэмшилийн №000324119 дугаартай, Ү-1304000672 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 2 дугаар гудамжны 56 “б” тоотод байрлалтай 44 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшилийн Г-1304001143 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 1 дугаар гудамжны 56 “б” тоотод байрлалтай, 18619513515648 нэгж талбарын дугаартай, №000320741 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 3720 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах бараа материалын үлдэгдэл, компьютер иж бүрдэл, хөргөгч, зурагт, мөлхөө стенк, хөрөө зэрэг хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалан, уг барьцааны гэрээ нь зохих бүртгэлд бүргэгдэж, хуулинд нийцсэн, шаардлага хангасан гэрээ байгуулсанаар 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан боловч уг зээлийн төлбөрөө 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл 12.403.35614 төгрөг, зээлийн хүү 1.262.22994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.85721 төгрөг нийт 13.678.44329 төгрөгийн зээлийг төлөөгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд зохигчдийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Зээлийн болон, Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зээлийн эргэн төлөлт хийж байсан банкны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
“Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Зээлдэгч нарт 3 жилийн хугацаатай зээл олгосон боловч, зээлээ төлөхгүй олон сараар хугацаа хэтрүүлсэн, цаашид зээл төлөгдөх эсэх нь тодорхойгүй, зээл төлөх талаар удаа дараа сануулж, мэдэгдэл өгч байхад арга хэмжээ аваагүй” байх тул зээлийн гэрээг цуцлах санал гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй“ гэснээр гэрээ цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын хооронд байгуулсан хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №15/111 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг цуцлах нь зүйтэй байна.
Хариуцагч З.Баярмаа нь “Уг зээлийг төлөхгүй, зээл авах гэхээр нь хашаа байшингаа барьцаалахыг зөвшөөрсөн болохоос зээлийн авч хэрэглээгүй, зээлийг хэрэглэсэн хадам эгч болох С.Одонтуяа, Ү.Нарантуяа нар хариуцан төлнө” гэж байгаа боловч цагдаагийн байгууллагад шалгагдаж З.Баярмаагийн нэр дээр гарсан зээлээс Ү.Нарантуяа 10 сая төгрөг, С.Одонтуяа 5 сая төгрөг авсан болох нь тогтоогдож байгаа хэдий боловч хариуцагч уг зээл авахыг мэдэж байсан, зээл авахад зориулан өөрийн өмчлөлийн хашаа байшинг сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийн дагуу барьцаалсан, зээлийн болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан нь зээлийг хариуцан төлөх үндэслэл болсон байна.
Иймд З.Баярмаа, С.Даваажаргал нараас зээлийн үлдэгдэл үлдэгдэл 12.403.35614 төгрөг, зээлийн хүү 1.262.22994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.85721 төгрөг нийт 13.678.44329 төгрөг гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.342 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 226.342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар “Төрийн банк”-ны Ерөө тооцооны төв, зээлдэгч З.Баярмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Даваажаргал нарын хооронд баййгуулсан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15/111 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг тус тус цуцалсугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч зээлдэгч З.Баярмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Даваажаргал нараас зээлийн үлдэгдэл 12.403.35614 төгрөг, зээлийн хүү 1.262.22994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.85721 төгрөг нийт 13.678.44329 төгрөг гаргуулан “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарт олгосугай.
3. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар З.Баярмаагийн нэг хүний эзэмшлийн № 000324119 дугаартай, Ү-1304000672 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 2 дугаар гудамжны 56 “б” тоотод байрлалтай 44 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалтай барилга, нэг хүний эзэмшлийн Г-1304001143 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сумын 2 дугаар багийн Ногоон довын 2 дугаар гудамжны 56 “б” тоотод байрлалтай, 18619513515648 нэгж талбарын дугаартай, № 000320741 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 3720 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах бараа материалын үлдэгдэл, компьютер иж бүрдэл, хөргөгч, зурагт, мөлхөө стенк, хөрөө зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 226.342 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 226.342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ