| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00460/И |
| Дугаар | 512 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 512
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би О.Анарын нэхэмжлэлтэй С.Мөнхбаярт холбогдох “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2.745.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч О.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шарын 8 дугаар байрны 2 дугаар орц 4 давхарт 25 тоот хаалганд амьдрах Од овогтой Анар миний өмчлөлийн 2 өрөө сууцанд дээд талын буюу 28 тоот хаалганд амьдрах Сэр-Од овогтой Мөнхбаяр гэдэг айлаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ус алдаж эд материалын хохирол учирлаа.
Тэр айлтай уулзаж ярилцах саналтай байсан боловч нэг бол хаалгаа тайлахгүй онгойлгож өгөхгүй эсвэл утсаар ярихаар уурладаг харилцан ярилцах боломжгүй байдал үүссэн учир шүүхэд хандаж өөрт учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Ус алдах үед холбогдох байгууллагад нь дуудлага өгч яаралтай арга хэмжээ авснаар хохирол даамжирахаас гадна тогонд масс гарч түймэр гарах эрсдлээс хамгаалж чадсан.
Дээд давхараас ус алдсанаас болж бүх ханын дагуу ус гоожиж бороо орж байгаа мэт энд тэнд ус алдаж ханын обой хуурч, цахилгааны утсанд гэмтэл гарснаас тоггүй болж паркетан шал дээшээ хөндийрч хуулга нь хуурч хананд өлгөөстэй болон шалан дээр дэвссэн хивснүүд норж муухай үнэртэй хорчиaж хатаж эвгүй үнэртэй болсон маш их чийг үнэртэж хүн удаан хугацаанд гэртээ байвал нүд хорсох, толгой өвдөх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж иргэн миний эрүүл ая тухтай таатай орчинд амьдрах эрх зөрчигдөж амьдрах орчин хэцүү болсон.
Тухайн үед дээрээс бороо орж байгаа мэт ус шаржигнан полкон болон хаалга дагаж ус урсаж орж ирсэн. Шалан дээр хөлний шагайгаар татсан ус тунсан энэ болгоныг манайд орж нүдээрээ харсан хүн л үүнд итгэнэ. Хана дагасан цахилгааны утсыг бүрэн хэмжээгээр солихгүй бол эрчим хүчээр хангагдах боломжгүй болсон. Цахилгааны утсыг ханыг нь ухаж гарган дахин шинээр утсыг нь сольж мантаажилахгүй бол тог ирэх боломжгүй болсон. Хурдан засвар хийхгүй болж хөгзрөх аюул нүүрлэж байна.
Иймээс ус алдсан шалтгаан юунаас үйдэлтэй болохыг тухайн үед ирж шалгасан мэргэжлийн холбогдох байгууллагаар акт дүгнэлт гаргуулсан. Дээд талын айл болох Мөнхбаярынхаас шууд хамааралтай гэдгийг тогтоосон.
Нэхэмжлэлийн шаардлага: С.Мөнхбаяраас байр засварлахад шаардагдах бодит зардал 2.395.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүн дээр нэмж өмгөөлөгчид төлсөн 350.000 төгрөгийг нийт 2.745.500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч О.Анар, хариуцагч С.Мөнхбаяр нар нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... Нэхэмжлэгч О.Анар миний бие С.Мөнхбаярт холбогдуулан гэм хорын зардалд 2.745.500 төгрөг нэхэмжилсэн.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Мөнхбяртай тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.
Үүнд:
1-д: нэхэмжлэгч би 2.745.500 төгрөгнөөс 1700.000 төгрөгийг хариуцагчаас авахаар тохирч үлдэгдэл 1.045.500 төгрөгнөөс татгалзаж байна.
2-т: Дээрх 1700.000 төгрөгийг 1.000.000 төгрөгийг О.Анар миний “Хаан” банк дахь 5001044021 дансанд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлэхээр үлдэгдэл 700.000 төгрөгийг 7 хоногт багтаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны дотор төлж дуусахаар эвлэрсэн болно.
3-т: Тэмдэгтийн хураамжинд төлсөн 60000 төгрөгийг бэлнээр авахаар тохиров.
Хоёр: Хариуцагч С.Мөнхбаяр би О.Анарын нэхэмжилсэн 2745.500 төгрөгнөөс 1700.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. 1700.000 төгрөгнөөс 1 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр О.Анарын Хаан банк дахь 5001044021 дугаартай харилцах данс ру ушилжүүлэхээр тохиров.
Үлдэгдэл 700.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны дотор төлөхөөр тус тус тохиролцож хүлээн зөвшөөрсөн болно. Тэмдэгтийн хураамжинд 60.000 төгрөгийг бэлнээр өгнө.
Гэрээ байгуулсан: нэхэмжлэгч О.Анар, хариуцагч С.Мөнхбаяр гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч О.Анар нь С.Мөнхбаярт “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2.745.500 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 2745.500 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.045.500 төгрөгнөөс сайн дураараар татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох тэдний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар О.Анарын нэхэмжлэлтэй С.Мөнхбаярт холбогдох “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 2.745.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар эвлэрсэн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ