| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00517/И |
| Дугаар | 579 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 579
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй П.Ганбатад холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Ганбат нь 2015 оны 08 дугаар сарын 20-нд надаас нас гүйцсэн эм хонь 150.000 төгрөгөөр тохиролцон худалдан авч яваад одоог хүртэл төлбөрөө хийхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч П.Ганбатаас хонины үнэ 150.000 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Л.Ганбат нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй П.Ганбат надад холбогдуулан 150.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг төлөхөд татгалзахгүй. 150.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь П.Ганбатад холбогдуулан “150.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 5.150 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 2.575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй П.Ганбатад холбогдох “150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 5150 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 2.575 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Одонцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ