| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00442/И |
| Дугаар | 580 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 580
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Ц.Батмөнхөд холбогдох “182.300 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Тус СӨХ-ийн холбооны 1-60-6 тоотод оршин суугч Ц.Батмөнх нь байрны хөлсөө 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7 сар хүртэл бүгд 19 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 182.300 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Тус СӨХ-ын 1-60-6 тоотод оршин суугч Ц.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлага болох 182.300 төгрөгийг төлсөн тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь Ц.Батмөнхөд холбогдуулан “182.300 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Батмөнх нь нэхэмжлэлийн шаардлага болох 182.300 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6119 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 6119 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30595 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 30595 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгох нь зүйтэй.