| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00439/И |
| Дугаар | 570 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 570
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Ж.Болормаад холбогдох “190.380 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Ган зам СӨХ” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Тус СӨХ-ний оршин суугч Болормаа нь байрны хөлсөө 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-7 сар хүртэл бүгд 19 сар төлөөгүй Сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 190.380 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-ын дарга Д.Алтанчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...”Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Ж.Болормаад холбогдуулан СӨХ-ын төлбөр 190.380 төгрөгний нэхэмжлэлээс 74.880 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна. Ж.Болормаагаас СӨХ-ын төлбөр 115.500 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ж.Болормаа нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... “Ган зам” СӨХ-ын нэхэмжлэлтэй Ж.Болормаа надад холбогдуулан СӨХ-ын мөнгө болох 115.500 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг төлөхөд татгалзахгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь Ж.Болормаад холбогдуулан “190.380 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 74.880 төгрөгнөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 115.500 төгрөгийг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6361 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 115.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ган зам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Ж.Болормаад холбогдох “190.380 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 74.880 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 115.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6361 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 115.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4550 тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Ган зам” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ