Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

Н.Одбямбад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

          Прокурор Б.Болор-Эрдэнэ

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

 

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн Н.Одбямбад холбогдох 201716000047 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1995 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ногоочдын 2-28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Халзангийнхан овгийн Нэртөрийн Одбямба, регистрийн дугаар: КЖ95071519

 

          Шүүгдэгч Н.Одбямба нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Галакси кино театрын хойд уулзвар дээр 22-99 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин О.Ням-Очирын жолоодож явсан 24-97 УНҮ улсын

 

 

C:\Users\dulguun\Desktop\2017.10.18\Н.Одбямба.docx

дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Ням-Очир, Э.Тэлмэн, А.Ерөөлт нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Одбямбын үйлдэлд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч Н. Одбямбыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Одбямбад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Одбямба торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Н.Одбямба нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлөхийг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Одбямбад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Одбямбаас 646480 төгрөг гаргуулан хохирогч О.Ням-Очирт,  1820300 төгрөг гаргуулан хохирогч А.Ерөөлтөд, 245590 төгрөг гаргуулан хохирогч З.Тэлмэнд, 6243000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэсанд тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Одбямбын №994626 дугаартай В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Н.Одбямбад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Н.Одбямбын холбогдсон гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хойш түүнд холбогдуулсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж ял шийтгэл оногдуулсан.

Өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглүүлж хэргийг нь шийдвэрлүүлэх үүднээс давж заалдах гомдлоо гаргаж байна.

Эрүүгийн гэмт хэрэг гарсан цагаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хийх цаг хугацаа хүртэлх хугацааг тооцож үзвэл Н.Одбямбад холбогдох гэмт хэрэг гарснаас хойш 6 cap өнгөрсөн байхаар байна.

 

 Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар.....оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул Н.Одбямбад холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан ..хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэснийг үндэслэж анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ..Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Одбямбад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй гэсэн заалтыг өөрчилж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Н.Одбямбад 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг зүйлчилж, гэм буруутайд тооцож, 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь уг хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д хэсэгт зааснаар өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Энэ хэргийн хүрээнд 4 удаагийн ослын талаарх дүгнэлт байдаг. Шүүх 4 дүгнэлтийн 2-ыг нь үнэлээд, 2-ыг нь үнэлдэггүй орхидог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоосон дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлийг нэмж хэлмээр байна. Анхан шатны шүүх үнэлээгүй орхисон 2 шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг тогтоох хэсэгтээ зааж өгөөгүй. Хэргийг бүхэлд нь хянан үзнэ үү. Нарийн үндэслэлийг заагаагүй байж миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж ял халдаасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.8, 7.12 дугаар зүйл, 9.2 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлт байгаа .Энэ дүгнэлт маань хэрэг гарсан нөхцөл байдалтай нийцдэггүй. Хэрэг болох үед миний үйлчлүүлэгч гол замд ороод байраа эзэлсэн  байхад баруун зүгээс маш хурдтай ирээд машины хажуу талаараа замын боржур хэсгийг дайрч далийж ирээд миний үйлчлүүлэгчийн машиныг мөргөсөн байдаг. Өмгөөлөгч миний хувьд энэ гэмт хэргийн хүрээнд осол гарах үед аль аль тал нь гэм буруутай гэж үздэг. Ням-Очирыг замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар заалтыг биелүүлээгүй зөрчсөн байхад ял оногдуулаагүйд гомдолтой байгаа. Хэргийн хүрээнд цугларсан нотлох баримт шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн 18 дугаар шинжээчийн дүгнэлтээр хоёр жолооч хоёулаа гэм буруутай гэж тогтоогоод байхад анхан шатны шүүх энэ шинжээчийн дүгнэлтийг яагаад үнэлэхгүй байгааг шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөөгүй байна. Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

         Н.Одбямба нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутагт байрлах Галакси кино театрын хойд уулзвар дээр 22-99 ӨМӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин О.Ням-Очирын жолоодож явсан 24-97 УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Ням-Очир, Э.Тэлмэн, А.Ерөөлт нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүхээс Н.Одбямбын гэм буруутай байдалд хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

         Давж заалдах шатны шүүхэд Н.Одбямбад холбогдох хэрэг хянагдаж байх үед 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул Н.Одбямбыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй болсон учир шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн энэ хэрэгт хохирогч О.Ням-Очирыг холбогдуулан шалгаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэж өгөхийг хүссэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Н.Одбямбыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нэмэлт заалт, Н.Одбямбад торгох ял оногдуулсантай холбоотой заалтууд болон түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-р заалтыг “...2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Одбямбад оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас Н.Одбямбыг чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 2. Тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудын ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Одбямба торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Н.Одбямба      нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлөхийг мэдэгдсүгэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Одбямбад хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

          3. Тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                

                                                        Х.ГЭРЭЛМАА