| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00399/И |
| Дугаар | 574 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 574
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Ц.Отгонжаргалд холбогдох “1.700.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Отгонжаргалын хүсэлтээр нэг сая төгрөгийг 2 сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр гэрээ хийж авсан. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тохирч гэрээ хийж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2014 оны 12 дугаар сарын 200.000 төгрөгний хүүг өөрийн хүсэлтээр урьдчилан авсан. Одоо үлдсэн 2015 оны 01 дүгээр сарын хүү 200.000 төгрөг, алданги үндсэн мөнгөний 50 хувиар бодож 500.000 төгрөгийг үндсэн мөнгө нэг сая төгрөгийг нийт 1.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Д.Пүрэвсүрэн миний бие Ц.Отгонжаргалд холбогдуулан гаргасан 1700.000 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж байна. Ц.Отгонжаргалаас 1500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ц.Отгонжаргал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Миний бие Ц.Отгонжаргал нь Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжилсэн 1700.000 төгрөгнөөс 1500.000 төгрөгийг 2016 оны 12 сардаа багтааж төлөх болно. Эхний ээлжинд 10 сар дотроо багтааж 500.000 төгрөгийг өгөх болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нь Ц.Отгонжаргалд холбогдуулан “1700.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 1500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 19.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.