| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0008/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/009 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч А.Ут холбогдох эрүүгийн 19140009103******* дугаартай хэргийг 2*******9 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А.У
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.У нь 2*******9 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* 9 дүгээр багийн 16 дугаар гудамжид Б.Ч зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Уын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2*******9 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Б.Б орж ирээд гадаа Б.Ч хүрээд ирлээ уулзмаар байна гэж байна гэж хэлсэн би гэрээсээ гарч уулзаад бид хоёр хоорондоо барилцаж аваад би үсдэж толгой руу нь цохьсон хэрүүл хийсэн.Тэгтэл Б.Б голын зах тийш авч явсан тэр хооронд би Б.Чтай хэрүүл хийж үсдэлцэж явсан.Б.Б бид хоёрыг салгаад байсан. БЧ Ётон цагаан гэх байрны гадаа буулгаад явсан . Би үсдэж авсан мөн толгой хэсэг рүү нь гараараа цохьсон ..гэх мэдүүлэг / хх-ийн 93-94/
Хохирогч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн
… Би Б, У нараар гэрийнхээ оролцоо хүргүүлж буусан. Би цагдаа дээр ганцаараа нилээн аажуу ирсэн.Би гэртээ байж байгаад гарч Б.Бгийн ээжтэй нь ажил дээр нь очиж уулзчихаад дараа нь цагдаа дээр очиж дуудлага өгч мэдүүлэг өгчихөөд эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/
... Эхлээд өдөр нь 14 цагийн үед Б.Бтэй уулзаж маргаад хэрүүл болж машинд нь суугаад танайд очиж эхнэртэй чинь уулзая гээд машинд нь би арын суудал дээр суусан. Тэгээд гол руу яваад оготонотой булгын хажуугаар тойроод гэр рүүгээ очоод хашааныхаа гадаа зогсож гэртээ ороод эхнэрээ дагуулаад гараад ирсэн. Би машинд сууж байхад эхнэр нь гарч ирээд машины хаалга онгойлгож над руу хэрүүл хийгээд миний толгой руу үсдээд цохьсон. Би түүний өмнөөс ямар нэг үйлдэл хийгээгүй. У дандаа толгой руу цохиж байсан ба нүд рүү цохиод миний нүдийг хөхрүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 /
...машин дотор А.У намайг 2 гар болон дух руу өшиглөж нүд рүү цохьсон мөн чамархай хэсэгт цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 181-182/
Гэрч Д.Төгсгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн
... Б.Ч ажилдаа ирэхгүй удахаар нь 16 цагийн орчимд залгахад уйлаад хүнд зодуулчихсан гэртээ байна гэж байсан....нүд нь хөхөрч нүүр нь энд тэндээ шалбарсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 34-36 /
Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн өдөр Б. Чимэдмаам хүрээд ирсэн машины арын суудалд суусан. Тэгээд эхнэр чинь утсаа авахгүй байнан танайд очъё гэхээр нь бид 2 хамт миний машинаар манайд очоод эхнэрээ дуудаадах гэхээр нь би гэртээ ороод эхнэрээ дуудаж Б.Ч руу гаргачихаад би гэртээ байж байхад гадаа хэрэлдээд байх шиг орилолдоод байхаар нь гараад очиход Б.Ч болон манай эхнэр 2 үсдэлцсэн бололтой аль алиных нь үс нь арзайчихсан байсан. Тэгээд гэрийн гадаа орилоод яахав гээд тэр 2-ыг аваад явж байхад тэр 2 дахиад барилцаад авсан. Тэр 2 машины арын суудал дээр сууж байсан. Тэгээд зогсоод тэр 2-ыг салгаад би эхнэрээ урд суудалд суулгаад Баян-Ойтын арын ёотонгийн урд засмал зам дээр Б.Ч буулгасан. Б.Ч үс нь арзайсан болохоос нүүр аманд нь гэмтэл учраагүй байсан...Үсдэлцсэн байхад нь би ирж салгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 37-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2*******9 оны ******* дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаар шинжээчийн
1. Б.Чын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, алганы ар, гуя, зүүн мөр, бугалга, алганы хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 42-43/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2*******9 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 638 дугаартай нэмэлтээр шинжээчийн
1. Б.Чын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, алганы ар, гуя, зүүн мөр, бугалга, алганы хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, зүүн гуяны зулгаралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн Баянхонгор аймгийн нэгдсэн Эмнэлгийн гэмтлийн тасгийн №362 тоот өвчний түүхээс харахад тархи доргилт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Б.Чын биед учирсан толгой болон нүүрний хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт харин мөчдөд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 186/
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх-ийн *******/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 88-89/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 95-99/, шүүгдэгч А.Уын хувийн байдлын талаар Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын 2*******9.02.13-ны өдрийн №4/94 тоот тодорхойлолт / хх-ийн 48-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107/, арилжааны банкнуудын тодорхойлолт /110-113/, шүүгдэгч А.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 119-120/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн карт /187-197/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.У нь 2*******9 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын******* 9 дүгээр багийн 16 дугаар гудамжинд Б.Ч зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч А.Уын ... Б.Чтай хэрүүл хийж би үсдэж авсан толгой хэсэг рүү нь гараараа цохьсон ..гэх мэдүүлэг / хх-ийн 92-94 /
хохирогч Б.Чын ... машин дотор А.У намайг 2 гар болон дух руу өшиглөж нүд рүү, чамархай хэсэгт цохьсон… гэх мэдүүлэг / хх-ийн 18-23 /
гэрч Д.Төгсгэрэлийн ... .Чимэдмаамын нүд нь хөхөрч нүүр нь энд тэндээ шалбарсан байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 34-36 /
гэрч Б.Бгийн ...Б.Чын үс нь л арзайсан болохоос нүүр аманд нь гэмтэл учраагүй байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 37-39
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2*******9 оны ******* дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай “...Б.Чын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, алганы ар, гуя, зүүн мөр, бугалга, алганы хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 42-43/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.Ч , шүүгдэгч А.У нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн үсдэх толгой хэсэг рүү нь гараараа цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч А.У нь хохирогч Б.Ч зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, алганы ар, гуя, зүүн мөр, бугалга, алганы хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, зүүн гуяны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 42-43 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч Б.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ут ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.Ч нь А.Уын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.У нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2*******5 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж, шүүгдэгч А.У нь хувьд ноогдох хөрөнгөтэй болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Уын эзэмшлийн “... хувай маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу А.Ут буцаан олгож, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч А.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Уыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.У нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ут хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч А.Уын эзэмшлийн “... хувай маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу А.Ут буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ут хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА