Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2016/01205

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                      татгалзсаныг баталж, хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн  байрлах, “*******-Өргөө” ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* ******* холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 470080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “*******-Өргөө” ******* өмчлөгдчийн *******ны харъяа тоотод оршин сууж буй иргэн нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 2016 оны 08 сар дуустал 470080 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч иргэний хуулийн 147 дугаар зүйлийн дагуу иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тул төлөгдөөгүй байгаа 470080 төгрөгийг барагдуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “*******-Өргөө” ******* өмчлөгдчийн *******ны харъяа тоотод оршин суугч оос засвар үйлчилгээний хөлс 470080 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. нь төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 470080 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 470080 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 470080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14752 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 7376 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 7376 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллага “*******-Өргөө” ******* ******* *******нд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ГАНЧИМЭГ