Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2016/00994

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Улаанбаатар хот ******* дүүргийн ******* хороо 13-р хороолол ******* байрны 49 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Шавь овогт Мажигийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг байрны 05 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 206.534.438 төгрөг 08 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь *******ээс аж ахуйн үйл ажиллагаандаа зориулж удаа дараа мөнгө зээлж авч байсан бөгөөд эхэн үедээ зарим хэсгийг нь төлж, хоёр талаас тооцоо нийлж тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ шинэчилдэг, сунгадаг байсан байна. 2013 оны 3 сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 96.650.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлүүлсэний хүүгээс нь 11.592.000 төгрөгийг төлөөгүй байна. Энэ зээлийн өмнө нь 9.000.000 төгрөг, дараа нь 4.350.000 төгрөг гэрээ хийлгүй авсан боловч тэдгээрийг 96.650.000 төгрөгийн хамт хугацаанаас нь өмнө төлөөд уг хугацаанд төлбөл зохих хүүгээс 500.000 төгрөгийг төлж, 11.592.000 төгрөг төлөөгүй байна. Ингээд 2013 оны 7 сарын 22-ны өдөр ын гуйсны дагуу өөрийн хадгаламж болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалан зээл авч 4-н хэсэг нийт 80.000.000 төгрөг руу шилжүүлж өгсөн байна. Нэхэмжлэгч Алтангэрэл хэлэхдээ: мөнгө хэрэг боллоо гээд албатай юм шиг өдөр шөнөгүй дахин дахин утасдаад ажил ид өрнөж байгаа, амжихгүй байна. Чи гэрээгээ бичээд тооцоогоо хийж бай, би нэг очихдоо гарын үсэг зурна, санаа зоволтгүй гэдэг байсан. Тэгээд ч байшин барилга бариад бизнес нь гайгүй яваа гэдэг болохоор итгээд л шилжүүлж байсан гэдэг. Алтангэрэл нь энэ үед Энэтхэг яваад 2 сар гаран болж ирсэн. Ингээд 2 талд зөрөлдсөөр нүүр тулж уулзалдахгүй байсаар гэрээгээ 2013.11.22-ны өдөр хийсэн чинь олон хэцүү юм дурдаад, боломж муу байна гэрээ хийснээрээ хүүг тооцъё, бас хүүгээ 3.5% болгооч гэж гуйж шалсаар байгаад 3 сараар 91.592.000 төгрөгт хүүг нь тооцож төлье гэж тохиролцож гэрээ хийсэн. Би хадгаламжийнхаа хугацааг заримыг нь цуцалж, заримд нь хадгаламж барьцаалж зээл авч өгөөд хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс хадгаламжгүй болж хохирсон гэж байгаа. Хүүгээ төлөхгүй байна гэдэг чинь надад хохиролтой, тэгээд хэдэн сар хүү тооцохгүй болгож, хүүг минь багасгуулж байгаа болохоор 11.600.000 төгрөгөө зээлийн дүнд нэгтгээд гэрээ байгуулъя, тэгээд хүү төлөхөд аль алиндаа хохиролгүй гэж байж гарын үсэг зуралцсан юм шүү гэж байгаа. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 02 сарын 20-ны өдөр дуусч байсан. Хугацаа дууслаа яасан бэ? гэхэд 7 хоногийн дараа очиж уулзъя гээд 2014 оны 3 сарын 04-ний өдөр ирж уулзсан гэдэг. Тэгээд гэрээ хийхдээ өмнөх тооцоо нийлж, шинээр барилга барьж байгаа орон сууцуудаа л зарчихвал асуудалгүй гээд нэмж 15.000.000 төгрөг, түүнээс ч илүү бол сайн байна мөнгө зээлье гэсэн учир 15.373.912 төгрөгийг тооцоогоо 118.000.000 төгрөг болгож тэгшилж өгсөн юм. Бэлнээр өгсөн учир гарын үсэг зурж авсан, 118.000.000 төгрөгийн гэрээ хийсэн байна. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй. Түүнээс хойш 3 удаа гэрээгээ сунгаж гэрээ байгуулсан ч нэг ч төгрөг төлөхгүй одоог хүрсэн. Иймд Ц.аас доорхи мөнгийг нэхэмжилж байна. Үүнд:

2013.11.22-ны өдөр хийсэн гэрээнд дурдсан 91.592.000 төгрөг, түүний хүү 9.617.160 төгрөг,

2014.03.04-ны өдрийн гэрээгээр 118.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн ч 91.592.000 төгрөгийн хүү 9.617.160 төгрөг, нэмж авсан 15.373.912 төгрөг, түүний хүү 161.426.076 төгрөг

2014.07.04-ний өдөр алга болохоор нь одоо төлөлтөө хийгээч хугацаа хэтрээд сар боллоо гэхэд хугацааг сунгаад гэрээ хийе. Чи тооцоогоо гаргаад өг гэхэд нь би тооцоо хийж 130.970.000 төгрөг өгөх ёстой гэхэд зөвшөөрч гэрээ хийсэн гэдэг. Иймд үүний 106.965.912 төгрөгийн 6 сарын хүү 22.462.841 төгрөг 52 мөнгө,

2015.01.05-ны өдөр байгуулсан гэрээгээр өмнөх гэрээний хүүг тооцоод 158.473.700 төгрөг гэж тооцоо гаргаад харилцан зөвшөөрөлцөж гэрээ байгуулсан. Иймд энэ гэрээни й 106.965.912 төгрөгийн 3 сарын хүү 11.231.420 төгрөг 76 мөнгө,

2015.04.05-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж барьцааны зүйлүүдийг өөрчилсөн ба зээл, хүүгийнхээ тооцоог хийж 175.113.438 төгрөг гэж баталгаажуулж гэрээ байгуулаад нотариат дээр уг гэрээгээ батлуулсан. Нотариат надаас 100.000 төгрөг авсан түүнийг би төлж хохирсон тул үүнийгээ нэхнэ гэж байгаа тул нэхэмжилнэ.

2015.04.05-ны гэрээний 175.000.000 төгрөгний 106.965.912 төгрөгийн 6 сарын зээлийн хүү 22.462.841 төгрөг 52 мөнгө,

2015.10.05-ны өдрийн гэрээний хугацаа дуусч гэрээний тооцоо хийхэд 211.887.264 төгрөг гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч баталгаажуулж гэрээ  байгуулаад 6 сарын хугацаатай дахин гэрээг сунгаж гэрээ хийсэн. Энэ гэрээний 106.965.912 төгрөгийн 6 сарын хүү 22.462.841 төгрөг, нийт 206.434.438 төгрөг нэхэмжилж байна. Мөн би нотариатаар баталгаажуулахад төлсөн 100.000 төгрөг нь мөн л надад учирсан гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой хохирол учир хохирол 100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн тул нийт 206.534.438 төгрөг 08 мөнгө нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 206.534.438 төгрөг 08 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.аас зээлийн гэрээний үүрэг 206.534.438 төгрөг 08 мөнгө нэхэмжилжээ.

Хариуцагч Ц. нь *******ээс 2013-2015 онуудад 6 удаагийн зээлийн гэрээгээр хүүтэй мөнгө зээлж, үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 206.534.438 төгрөг 08 мөнгө төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь зээлийн гэрээний үүрэг 206.534.438 төгрөг 08 мөнгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц. нь зээлийн гэрээний үүрэг 206.534.438/хоёр зуун зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг 08 /найм/ мөнгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.190.622 төгрөг 20 мөнгөнөөс 595.311 төгрөг 10 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 595.311 төгрөг 10 мөнгө, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 595.311 төгрөг 10 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ