Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2016/00703

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 3-р багт оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 630.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 3 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 сарын 23-ны өдөр Б.гээс1000 боодол ногоон өвс 1 ширхэгийг нь 2200 төгрөгөөр бодож /2200x1000=2.200.000 төг/ авахаар тохиролцон урьдчилгаа болох 1.900.000 төгрөгийг өгсөн. Гэтэл 150 ширхэг боодол өвсийг малд идүүлсэн шалтгаанаар 850 ширхэг боодол өвс өгөхөөр болсон. /150x850=1.870.000 төг/. 2016 оны 01 сарын 19-нд том оворын машинд 850 ширхэг боодол ногоон өвс ачихаар хэлэлцэж тохиролцсоны дагуу очтол 670 ширхэг боодол өвсийг өгч, 180 ширхэг өвсийг задарсан гэх шалтгаанаар задгай өвс өгнө гэсэн. Задгай өвс нь ямар ч ширхэглэж тоолох баримжаа байхгүй байсан бөгөөд анхнаасаа би боодлоор ширхэглэж тоолж /ногоон өвс/ тооцсон учир би аваагүй. 2016 оны 01 сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 180 ширхэг боодол ногоон өвсний тооцоог тохирсны дагуу төлөхгүй чирэгдэл учруулж байгаа тул Б.гээс 1 ширхэг боодол ногоон өвсийг тээврийн зардал тусгаж 3500 төгрөгөөр бодож /180 ширхэг x 3500 төгрөг = 630.000 төгрөг/ 630.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн  гэрээндээ: Э.******* миний бие Б.гээс 630.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 630.000 төгрөгний 118.000 төгрөгнөөс татгалзаж 512.000  төгрөгийг гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Хариуцагч Б. нь 512.000 төгрөгийг 2016 оны 7 сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.гээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 630.000 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагчаас 850 ширхэг өвс худалдан авахаар тохиролцон  үнийг төлсөн боловч хариуцагч Б. 180 ширхэг өвсийг дутуу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагдаж байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б. нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч 630.000 төгрөг нэхэмжилснээс 118.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Б. нь үлдэх хэсэг 512.000 төгрөгийг 2016 оны 7 сарын 01-нд төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.*******д хариуцагч Б. нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 512.000 /таван зуун арван хоёр мянга/ төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 8.005 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 9.775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ