Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/00709

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын 6-р багт байрлах, “АФТА” ХХКомпанийн   нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 430.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2016 оны 4 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь манай “АФТА” ХХК-ийн бөөний төвөөс зээлээр бараа авдаг харилцагч юм. 2015 оны 08 сарын 21-нд бөөний төв №13-аас 480000 төгрөгийн ахуйн хэрэгцээний бараа зээлээр авж 2015 оны 11 сарын 08-нд 50.000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр 430.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа тул Б.*******аар 430.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “АФТА” ХХК-ийн бөөний төвөөс авсан барааны үлдэгдэл мөнгө 430.000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрнө. Энэ хэргийн талаар дахин маргахгүй, давж заалдах гомдол гаргахгүй гэдгийг ойлгосон болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “АФТА” ХХК нь хариуцагч Б.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 430.000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б.******* нь “АФТА” ХХК-аас 2015 оны 08 сарын 21-ний өдөр 480000 төгрөгийн ахуйн хэрэгцээний бараа зээлээр авч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 430.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “АФТА” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 6775, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 6775 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АФТА” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ