| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/00787/и |
| Дугаар | 138/ШШ2016/00787 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2016/00787
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоотод оршин суух регистрийн дугаартай, овогт т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр тэй 2008 онд анх танилцаж 2008 оны 12 сард гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. 2009 оны 04 сарын 07-ны өдөр охин , 2013 оны 11 сарын 09-ний өдөр охин нар төрсөн. Эхнэр бид хоёр үзэл бодол зан харьцааны хувьд таарч тохирохгүй болсон бөгөөд 2015 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна. Эхнэр бид хоёр харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлтэй байна. Иймд эхнэр бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин , нарыг эхийн нь асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нөхөр Д.*******тай 2008 онд анх танилцаж гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. 2009 оны 04 сардын 07-ны өдөр охин , 2013 оны 11 сарын 09-ний өдөр охин нар төрсөн. Бидний үзэл бодол, зан харьцаа таарч тохирохгүй болсон бөгөөд 2015 оноос тусдаа амьдарч байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан боловч эвлэрээгүй. Иймд гэрлэлтийг цуцалж, охин , нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Д.*******, С. нар нь гэр бүл болж 2008 оны 12 сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 462 дугаарт бүртгүүлсэн бөгөөд 2009 оны 04 сарын 07-ны өдөр охин , 2013 оны 11 сарын 09-ний өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, төрсний 293, 1046 тоот гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн 0084159 дугаартай гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг хамгаалах, гэрлэгчдийн нийгэм, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн гэр бүл, эцэг эхтэйгээ байх дээд эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон бөгөөд гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид нь хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар тохиролцсон байна.
Гэрлэгчдийн тохиролцсоны дагуу 2009 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн охин , 2013 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг эх С.ийн асрамжинд үлдээж, хариуцагч С. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн охин , 2013 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг эх С.ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Хариуцагч С. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ