| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01380/И |
| Дугаар | 138/ШШ2016/01340 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01340
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 150000 төгрөг гаргуулах тухай М.Энхтуяагийн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 9 дүгээр байрны 03 тоотод оршин суух, ЛЮ56121601 регистрийн дугаартай, Шавь овогт Мажигийн Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие *******гийн дүү болох *******ийн ******* гэх Эрүүгийн хуулийн 145.2, 261.1-т заасан хэрэгт холбогдсон хүний өмгөөллийн хөлс 150000 төгрөг нь дутуу төлөгдсөн ба үүнийг Пүрэвсүрэн хариуцаж төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч уг мөнгөө төлөөгүй байна. М.******* нь ялаа эдэлж дуусаад сумандаа байгаа гэсэн. Иймд М.*******гийн өмгөөллийн хөлс 150000 төгрөгийг *******гээр төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Энхтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би *******гээс өмгөөллийн хөлс 150000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгээс өмнө мөнгөө авчирч өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Энхтуяа нь хариуцагч *******д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 150000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн шалтгаанаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Энхтуяа нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг 150000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийн тавин хувь 2575 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2575 төгрөг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Энхтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН