| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01407/И |
| Дугаар | 138/ШШ2016/01341 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01341
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох 2*******7500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ий *******-07 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 оны 02 сард цагаан сараар Сувд-Эрдэнэд бэлгийн бараа болох 4 төрлийн нийт 2*******7500 төгрөгийн бараа өгсөн түүнээс хойш ганц ч төгрөг өгөхгүй өдий хүрсэн. Иймд Сувд-Эрдэнээс барааны мөнгө болох 2*******7500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг Хөлөнбуйр сумын ******* дугаар багт оршин суух, ЖК69081606 регистрийн дугаартай, Хэрэйд овогт Намсрайн Сувд-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагч Сувд-Эрдэнэ би *******ээс 2*******7500 төгрөгийн бараа авсан нь үнэн. Иймээс *******ийн нэхэмжилсэн 2*******7500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөнгөө он гараад 1 сарын сүүлээр төлж дуусгах саналтай байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******д холбогдуулан 2*******7500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Намсрайн Сувд-Эрдэнэ нь 2*******7500 төгрөг /Хоёр зуун гучин долоон мянга таван зуу/-ийг нэхэмжлэгч *******ын *******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7775 төгрөгөөс *******887 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******887 төгрөг 50 мөнгө, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид *******887 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН