Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01342

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3*******44000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 0*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, Монгол даатгалын Дорнод аймаг дахь салбарын байрны 2 давхарт байрлах, 2**************6448 регистрийн дугаартай, “*******” Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Тус байгууллагаас иргэн зээлдэгч ******* овогтой ******* нь 2016 оны 5 сарын 11-ний өдөр өөрийн эзэмшил болох Хэрлэн сумын ******* дугаар баг ******* гудамжны ******* тоот хаягт байрших, өмчлөгчийн эрхийн 00003*******532 тоот дугаартай, Г-06140038*******5 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний *******00м2 талбайтай өрхийн хэрэгцээний газар, эхнэр, хүүхдийн эзэмшлийн нийт ******* ширхэг газар барьцаалж зээлийн гэрээ хийж 2400000 төгрөгийн зээлийг сарын 5%-ийн хүүтэй нэг сарын хугацаатай авсан. Нэг сарын хүү болох 2016 оны 5 сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн хүү 120000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дахин зээл, хүү төлөөгүй энэ хугацаанд маш олон удаа зээл хүүгээ төлөхийг сануулан шаардаж хэлсэн боловч төлөхгүй зайлсхийсээр байна. Иймд зээлийн гэрээний 4.2, 6.1.3, *******.2.3, *******.2.4, *******.2.13, 8.4 дэх заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 2400000 төгрөг, хүү *******20000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 624000 төгрөг, нийт 3*******44000 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны 0******* тоотод оршин суух, ЖЭ600*******30******* регистрийн дугаартай, Еөншөөбү овгийн *******ийн ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

     ”*******” Банк бус санхүүгийн байгууллагаас иргэн ******* миний бие 2500000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд нэхэмжилж байгаа 3*******44000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч ”*******” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3*******44000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

     1. Хариуцагч *******ийн ******* нь зээлийн гэрээний үүрэг 3*******44000 /Гурван сая долоон зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” Банк бус санхүүгийн байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******4854 төгрөгийн тавин хувь 3*******42******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 3*******42******* төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 3*******42******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН