| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01323/И |
| Дугаар | 138/ШШ2016/01344 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01344
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох өрөм, таслагч буюу 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийг *******016 оны 10 сарын 13-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын *******-11 тоотод оршин суух, ЖК7010081******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Би *******015 оны 1******* сарын **************-ны өдөр *******гийн гуйсны дагуу хүнээс аваад түр хэрэглэж байсан таслагч, өрөм *******-ыг түр хэрэглүүлэхээр өгсөн юм. Ялалтхүү нь авсан өдрийнхөө орой нь авчирч өгнө гэж гуйж авсан. Гэтэл тэр өдөртөө ирээгүй тул яасан бэ гэж утасдахад аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд сураггүй болохоор нь гэрийн хаягийг хайгаад олж очсон боловч удахгүй өгье ахаа гэж хойшлуулсаар байна. Би тэр өрөм, таслагч *******-ыг хүнээс гуйж аваад түр хэрэглэж байсан тул эзэн нь надаас юм аа нэхээд байна. Уг таслагч, өрөм ******* нь чанартай багаж байсан ба зах зээлийн үнэ нь 300000 төгрөг учир жинхэнэ эзэн нь надаас 300000 төгрөг төлөхийг шаардаж байгаа болно. Ялалтхүүгийн хойноос эрэл сурал болж явсаар 7 хоногийн дараа өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд ч алга байна. Иймд Ялалтхүүгээс өрөм, таслагч *******-ыг гаргуулан өгөх буюу хэрэв эд зүйлсээр нь буцаан өгөх аргагүй бол 300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг ******* сумын 4 дүгээр баг, Нийтийн байрны 19 тоотод оршин суух, ЖЮ85050913 регистрийн дугаартай, Боржигон овогт Гансүхийн Ялалтхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би иргэн *******ын таслагч, өрөм *******-ыг мөнгөөр нь өгөх боломжгүй тул өрөм, таслагч *******-ыг нь өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******д холбогдуулан таслагч болон өрөм эсхүл 300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага таслагч болон өрөмийг нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага таслагч болон өрөмийг нэхэмжлэгч А.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгөөс 48*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 48*******5 төгрөг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 48*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН