Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч О.Б , Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915003810269 дугаартай, 163/2020/0012/Э индекстэй  хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б.Г ,

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б

Монгол улсын иргэн, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт С.О ,

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.Э

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Ж

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Ө

Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнссэн, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдаж байсан А овогт О.Б

      Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгэлгүй, Б овогт Д.Ч.

      Монгол улсын иргэн, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б.О

      Монгол улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг түүж, бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэх,

шүүгдэгч Б.Б ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх,

шүүгдэгч Б.Э ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэх,

шүүгдэгч С.О гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэх,

шүүгдэгч Б.Г ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх,

шүүгдэгч Д.Ө ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,

шүүгдэгч Д.Ж  өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэх,

шүүгдэгч Д.Ч гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг хэсэгчлэн төлнө гэх,

шүүгдэгч С.Ц ы өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх,

шүүгдэгч Б.О ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915003810269 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг шүүгдэгч О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нар нь түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нар нь түүж бэлтгэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О ийн өгсөн: “...Надад энэхүү хэрэгт хохирогчоор оролцоход татгалзах шалтгаан байхгүй. Намайг уг хэрэгт сум орон нутгаа төлөөлүүлэн оролцуулах Засаг даргын захирамж гарсан байгаа. Би холбогдох хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлмээр байна. Мөн байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /хх1-42 тал/,

гэрч П.И ын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ээлжийн амралтаа эдлээд гэртээ амарч байсан. Тэр өдөр байгаль орчны улсын байцаагч А  утсаар “Хонгор багийн нутаг дэвсгэр дээр 2-3 машинтай хүмүүс юуг нь мэдэхгүй ургамал түүгээд ...наанаас нь мотоцикльтой хүмүүс очихоор цаашаа зугтаагаад явчихаад байна. Ирж шалгаж өгөөч” гэж байна хоёулаа явах уу гэж яриад бид хоёр явсан. Бид хоёрыг яваад очиход урдаас приүс маркийн хоёр авто машин улсын дугааргүй байсан тэгээд нөгөө хоёр машиныг улсын байцаагч А зогсоогоод шалгасан. Тэнд 10 орчим хүн байсан. Машинд үзлэг хийхэд нилээн олон шуудай, тортой нэрийг нь мэдэхгүй ургамлын үндсүүд байсан. Мөн олон ширхэг газар ухах багаж гарч ирсэн. Тэднийг бүгдийг нь баримтжуулан хураан авсан. Тэндээс бид цааш явахад нөгөө дуудлага өгсөн газар дээр мөн нэг жижиг тэрэг, 4-5 хүн байсан. Мөн ургамлын үндэс, багаж хэрэгсэл байсан. Уг машин бас л номер дугааргүй байсан. Тэгээд нөгөө хүмүүсийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Бид хоёр тэр ургамлыг бол мэдэхгүй хараагүй юм билээ. Харин түүж байгаа хүмүүсээс нь асуусан чинь Дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамал юм гэсэн. Юунд хэрэглэдэг талаар асуухад эмийн ургамал Хятадууд авдаг гэж хэлж байсан. Нийт 13-15 хүн байсан байх. 1 машинаас 5 багаж хураасан. Хэрэглэж байсан багаж нь машины нумыг хавтгайгаар нь шовгор хошуу гаргаж бэлтгэсэн байсан. Тэр багажийг хүн болгон барьсан байсан. Урьдаас бэлтгэж ирсэн багаж байсан...” гэх мэдүүлэг, /хх1-89-91 тал/

гэрч Ж.А гийн өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хонгор багийн иргэдийн мэдээллийн дагуу Сумын засаг дарга И ын хамт хяналт шалгалт хийхэд Хонгор багийн Сангуу аманд зохих зөвшөөрөлгүй Дэрэвгэр жиргэрүү гэх нэртэй ургамлыг түүсэн гэх зөрчил дутагдал илэрсэн. Үзлэг шалгалт хийхэд 3 авто машинд 14 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай бэлтгэсэн 14 ширхэг гар багаж, 53.6 кг ургамал байсныг хураан авсан. Тэгээд нөгөө 3 автомашин, 14 багажийг жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт албан тоотоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх1-92-93 тал/,

хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн төвийн баруун урд талын уулын амаар ороод ертөнцийн зүгээр зүүн талын уулын орой хэсэгт байв. Уг газарт жалга өгсөж гарч ирдэг ба уулын хойд хэсгээрээ модтой, урд хэсгээрээ модгүй байх ба уг газрын зүүн талд ойролцоогоор 3 метр зайд булагдсан өвс байв. Мөн тухайн үед гал түлж байсан гэх үнс болон газар, ... Дэрэвгэр, жиргэрүү гэх ургамлыг Э аар заалгуулж,  **-** БУЛ улсын дугаартай саарал өнгийн “Prius” загварын тээврийн хэрэгсэлтэй зорчиж байсан оролцогч Одсүрэнгээр тухайн үед түүж байсан гэх газрыг,  …**-** ОРА улсын дугаартай Ц  өнгийн “Prius” загварын тээврийн хэрэгсэлд явсан иргэдийн түүж байсан гэх газрыг Ч гээр, ...тухайн үед ургамал ухаж аваад буцааж хөрс шороог нь булсан газрыг оролцогч Э аар заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл /хх1-08-11 тал/,

ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1-12-21 тал/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-22-27 тал/,

багажинд үзлэг хийсэн “Уг багаж мэт зүйл нь төмөр мэт металаар хийгдсэн нарийвтар турба гэх зүйлээр хийсэн ба ба урд үзүүр хэсгээрээ газар ухдаг боловуу гэлтэй элэгдэж тодорсон байв. Уг багаж мэт зүйл нь 14 ширхэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-28-29 тал/,

хэрэгт Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн гаргасан “...уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлзтан төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болон үндэс мөн. ...Уг зүйл ургамлын экологи-эдийн засгийн /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 50000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх1-112-113 тал/,

хохирлын үнэлгээ тооцсон “...Дэрэвгэр Жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 2116750 төгрөг болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасны дагуу 5 дахин өсгөж тооцоход 10583750 болж байна” гэх дүгнэлт /хх1-115-116 тал/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Г ийн өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Би эхнэр Ж ын хамтаар ургамал түүх гэж Хутаг-Өндөр сумруу явсан...би ургамлыг төмөр багажаар гишгэн гаргаж ирж байсан. ...Харин манай эхнэр шуудайнд хийж байсан. Бид хоёр ойролцоогоор 4-5 кг орчим түүсэн. Ч  гялгар уутанд түүсэн гэхдээ жаахан харагдаж байсан. Б  ойролцоогоор 4-5 кг түүсэн. Ургамал түүж байсан гэх газраасаа харих гээд явж байтал замд Хутаг-Өндөр сумын байгаль хамгаалагч гэх залуу бас нэг залуугийн хамтаар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх1-123-124 тал/,

шүүгдэгч Б.Б ын өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар ургамал түүх гэж Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу явсан. Миний эхнэр, хүү хоёр мэдээгүй, ургамал түүгээгүй, зүгээр л дагаад явсан. Харин би хадам ээж О тай хамтарч хоёр шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн. Ингэж түүхдээ эхнэр Одсүрэнгийн эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслээр явсан...” гэх мэдүүлэг /хх1-127-128 тал/,

шүүгдэгч Б.О ын өгсөн "...Манай ах Э , Ө  ах нар хамтарч нэг шуудайнд түүсэн. Харин Ц  эгч тухайн үед түүж ирсэн ургамлыг нь цэвэрлэж шороо, навчнаас нь салгаж байсан. Харин би хоол хийсэн..." гэх мэдүүлэг /хх1-131-132 тал/,

шүүгдэгч С.О гийн өгсөн:“...Надад мөнгөний хэрэг гараад хүргэн Б , охин Одсүрэн, зээ Чинзориг нарын хамтаар Үхэр гоньд гэх ургамлын үндэс түүхээр явсан. Би манай машинд сууж явсан хүмүүсээс хүргэн Б тай хамтарч шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн. Одсүрэн машин дээр хоол хийгээд үлдсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл бол Одсүрэнгийн эзэмшлийнх ...” гэх мэдүүлэг /хх1-135-136 тал/,

шүүгдэгч С.Ц ы өгсөн: “...би нөхөр Ө ын түүж ирсэн 2-3 кг ургамлыг цэвэрлэж буюу шороог нь салгаж дээд талын навч хэсгийг нь тасалсан...” гэх мэдүүлэг /хх1-143-144 тал/,

шүүгдэгч Б.Э ын өгсөн: "...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна...Би нутгийн хүмүүстэй ярьж тохиролцон Үхэр гоньд гэх ургамлыг түүх гэж явсан. ...Манай машинд би өөрийн төрсөн дүү О , М , Ө , Ц  нарын хамт явсан. Бусад машинтай хүмүүс бид нараас ургамал түүх үед зайтай байсан. Тэгээд О  огт түүгээгүй. М  ойролцоогоор 1 кг-ийг түүсэн. Ө  бид хоёр ойролцоогоор шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн" гэх мэдүүлэг /хх1-147-148 тал/,

шүүгдэгч Д.Ж ын өгсөн: “...Би нөхөртэйгөө нийлээд багцаагаар 4 кг ургамал түүсэн. Ч  нэг жижиг гялгар уутаар түүсэн. Харин Б ийг аль зэрэг ургамал түүсэнийг мэдэхгүй байна. Бид нар тэр хавийн хүмүүсийг нэг кг 10000 төгрөгөөр худалдаж авдаг гэхээр нь явсан...” гэх мэдүүлэг, /хх1-151 тал/,

шүүгдэгч Д.Ө ын өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. Бид нар үхэр гоньд гэх ургамлыг түүх гээд нутгийн хэдэн хүмүүстэй санаа нийлээд хамтдаа явсан...” гэх мэдүүлэг, /хх1-154-155 тал/

шүүгдэгч О.Б ийн өгсөн: “...Бид нар хүмүүсийн дам яриаг сонсоход Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багт Үхэр гоньдын үндэс гэх ургамал ургадаг. Тухайн ургамлыг түүгээд зарж ашиг олох боломжтой гэж үзээд нутгийн санаа нийлсэн хүмүүстэй ярилцаж байгаад 3 машинтай, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Би шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн. Г  шуудайны талаас доогуур, Ж  шуудай барьчихсан түүж байсан. Гэхдээ жаахан түүсэн юм шиг байна лээ. Ч  гялгар уутанд түүсэн. М  гэх хүүхэд нь машиндаа унтаж байсан ургамал түүгээгүй. Тэгээд ойролцоогоор 11 цаг өнгөрч байхад буцаад явж байхад замд байгаль хамгаалагч гэх хүн ирээд бид нарын ургамал түүхэд ашигласан багаж болон түүсэн ургамалыг маань хурааж аваад ардаас дагаад яв гэж хэлээд Хутаг-Өндөр сумын төв рүү явсан. Улмаар тухайн сумын цагдаад бид нарыг хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх1-162-163/

шүүгдэгч Д.Ч гийн өгсөн: “...Нутгийн хүмүүстэй ярьж байгаад үндэс гэж нэрлэдэг ургамлыг түүх гэж явсан. Ж  нь Г той хамтраад шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн. Б  мөн адил шуудайны талаас доогуур хэмжээтэй түүсэн. ...Би ургамал түүж байгаад тухайн газарт бага ургасан байна гэж ярилцаж байгаад хамт явсан Б ын машинтай хүмүүсийн хамтаар гэрлүүгээ буцаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх1-166-167 тал/,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр багаж зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, хүсэж дээрх хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх ба уг гэмт хэргийг үйлдэх талаар шүүгдэгч нар нь санаатай нэгдсэн байна.  

         Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамлын үндсийг шүүгдэгч О.Б , Б.Б , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч  нарыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э , Д.Ө , С.Ц , Б.О  нар нь түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

       Шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" гэх ургамалд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийж жигнэсэн жагсаалтаар шуудайтай ургамлын жин нь 43.07 кг,  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг жигнэсэн жагсаалтаар шуудайтай ургамлын жин нь 32.845 кг, шуудайны жин нь 735 грамм, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийж жигнэсэн жагсаалтаар шуудайтай ургамлын жин нь 30.7 кг болж /хх1-12-21 тал/, өөрөөр хэлбэл ургамлын жин нь үзлэг бүрт зөрүүтэй гарсан байна.

      Хэрэгт хохирлын үнэлгээ тооцсон тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үнэлгээнд ургамлын жинг 42.335 килограммаар тооцсон нь үзлэгийн дүнтэй зөрүүтэй байх тул шүүх шүүгдэгч нарт ашигтай байдлаар ургамлын жинг шуудайг хассан жингийн дунджаар авч  //42.335+32.11+29.965/:3=34.80/ экологи эдийн засгийн үнэлгээг 1740000 төгрөгөөр тооцож,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасны дагуу 5 дахин өсгөж нийт хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг 8700000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан 8700000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 870000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байх ба  шүүхийн шатанд тус тус  50000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул үлдэх 820000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

       Хэрэгт цугларсан ургамал болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-12-27 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1000215, 1000216 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх1-95-106 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх1-30, 32, 34 тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх1-36-37 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх1-237-239 тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 шуудай, 2 ширхэг гялгар ууттай ургамлын үндсийг хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Civis загварын **-** ОРА улсын дугаартай, 5000000 төгрөгийн үнэлгээтэй, Prius20 загварын **-** ОРА улсын дугаартай, 8800000 төгрөгийн үнэлгээтэй, Prius20 загварын **-** БУЛ улсын дугаартай, 6800000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслүүд нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон байх тул буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр багаж 14 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

        Түүнчлэн хэрэгт цугларсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх1-186-199 тал/, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх1-201-225 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх1-227-235 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Б ийн хувьд хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгрдэгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол улсын ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricate" ургамлын үндсийг

шүүгдэгч А овогт О.Б , Б овогт Б.Б , Ш овогт С.О , Д овогт Б.Г , Б овогт Д.Ж , Б овогт Д.Ч  нарыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн,

шүүгдэгч Ц овогт Б.Э , Б овогт Д.Ө , Х овогт С.Ц , Ц овогт Б.О  нарыг түүж, бэлтгэсэн гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Б , Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нараас тус бүр 820000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгаль хамгаалах санд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 6 шуудай, 2 ширхэг гялгар ууттай ургамалын үндсийг хурааж, мөн **-** ОРХ улсын дугаартай “Honda Civic” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Э аас, **-** БУЛ улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6 800 000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б ас, **-** ОРА улсын дугаартай “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 8 800 000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Ч гээс тус тус гаргуулж үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлж, хэрэгт мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Honda Civis” загварын **-** ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-** ОРА улсын дугаартай, “Prius 20” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч эзэмшигч  нарт нь үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр багаж 14 /арван дөрөв/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

10. Энэ хэрэгт шүүгдэгч О.Б , Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах шаардлагагүй болохыг тус тус дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн харъяалалаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Б.Э , С.О , Б.Г , Д.Ж , Д.Ч , С.Ц , Б.О , Д.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД