Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01345

 

  

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******од холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3*******5000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг 20*******6 оны ************** сарын *******6-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******ын **************-0******* тоотод оршин суух, ЖЗ670929************** регистрийн дугаартай, *******нүүд овогт *******ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 20*******6 оны *******0 сарын **************-ний өдөр ******* манай гэрт ирж миний 74-9*******ДОА улсын дугаартай цагаан өнгийн эксель маркийн машиныг 300000 төгрөгөөр авахаар тохиролцож машинаа өөрөө аваад явсан. Авахдаа одоо мөнгө алга 20*******6 оны ************** сарын 05-ны өдрийн дотор мөнгөө төлнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Дараагаар нь холбогдоход би мөнгөгүй байна, дараа нь өгье гэсэн. Бид тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Одоо хугацаа нь дууссан боловч мөнгөө өгөөгүй байна. Иймээс *******оос авто машины мөнгө болох 300000 төгрөгөө төлөөгүй тохиолдолд алданги 0.5% болох *******5000 төгрөг, нийт 3*******5000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын *******0 дугаар баг Хивсний 4-*******7 тоотод оршин суух, ЖН6306*******5*******7 регистрийн дугаартай, Хатиган овогт Чимэдийн Эрдэнэцогт, нэхэмжлэгч ******* нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* би нэхэмжилсэн 3*******5000 төгрөгөөсөө *******5000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, 2 ширхэг хээтэй дугуй болон моторыг хариуцагч *******од өгөх, хариуцагч ******* нь үлдэгдэл 300000 төгрөгийг нэхэмжлэгч *******ид өгөхөөр тохиролцлоо. Би 20*******6 оны ************** сарын 25-ны өдөр хамт үүргээ биелүүлэхээр тохиролцлоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан 3*******5000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******5000 төгрөг /Арван таван мянга/-ийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300000 төгрөг /Гурван зуун мянга/-ийг нэхэмжлэгчид төлөх, мөн нэхэмжлэгч нь хоёр ширхэг хээтэй дугуй болон моторыг хариуцагчид нэмж өгөх тухай нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

*******. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын харилцан тохиролцсон эвлэрэл болох нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас *******5000 төгрөг /Арван таван мянга/-ийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 300000 төгрөг /Гурван зуун мянга/-ийг нэхэмжлэгчид төлөх, мөн нэхэмжлэгч нь хоёр ширхэг хээтэй дугуй болон моторыг хариуцагчид нэмж өгөх тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0*******00 төгрөгөөс 5050 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 5050 төгрөг, хариуцагч *******оос 4825 төгрөг /300000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН