Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 0135

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа, 

улсын яллагч С.Мөнхгэрэл,

 шүүгдэгч С.Б, өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Х.Мэ, өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус  шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Бг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201501000046 дугаар 8 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Бяхар овогт Сэрээтэрбатын Б /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт тоотод оршин суух,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хиад овогт Хаянхярваагийн Мэ /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч С.Б нь Х.Мэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй Метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9- тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй Метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн Х.Мэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй Метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй Метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн, бусдад худалдсан,

яллагдагч Х.Мэ нь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй Метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй Метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй Метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй Метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлттэй санал нэг байна. Бусдын дарамт шахалтаас айж, нуугдах шаардлага гарсан учраас хилээр гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Бага насны хүүхдийг минь болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Мэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарж борлуулсан асуудал байхгүй. Одоо бүгдийг ойлгож, ухамсарласан тул хүлээн зөвшөөрч байна. 2014 оноос Бг мэднэ. Тагнуулынхан зодоод байхаар нь 9 удаа явсан гэж хэлсэн. Гэм буруугаа үнэхээр ухаарсан. Өндөр настай эцэг, эх болон бага насны хүүхэдтэйг харгалзан үзнэ үү” гэв.

Эрүүгийн  201501000046 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “Хэрэг учралын газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Махмолл дэлгүүрийн хойд талын орон сууцны 10 давхарт 24 тоотод байх ба... шургуулганд 10 төгрөгийн хуйлсан дэвсгэрт, 17 см урттай нэг талын үзүүртээ нүхтэй, цагаан өнгийн зүйл илэрснийг, ...гал тогооны өрөөний дээд тавилгын онгорхой нүхэнд “...баталгааны гэрчилгээ” гэсэн цаасны ард “Мандахаа 100+100, савхитай 100+40...” гэх мэтээр хүмүүсийн нэрсийг бичээд тоо тавьсан байсныг, ...шар өнгийн таглаа мэт зүйлийг 1 гэж дугаарлан, ...2 ширхэг бонго, эвдэрхий асаагуур, 5 см урттай нарийн гуурс зэрэг гарсныг 3 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Ширээн дээр хуйлсан 10 төгрөг, асаагуур мэт зүйл, түүний хажууд шар өнгийн таглаатай 6 см өндөртэй дотроо цагаан өнгийн шингэнтэй дээр нь цагаан өнгийн гуурс, шилэн гаанс шургуулсан гаансны бөөрөнхий цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 5 гэж дугаарлан, хар өнгийн хэвийн ажиллагатай жин хэмжүүр байсныг 4 гэж дугаарлан тус тус бэхжүүлж хураан авав...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-6-8, 14-21/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Шаргал өнгийн тортой эд зүйлийг Х.Мээр гаргуулахад дотроо хар өнгийн торон дотор суурьтай үсний сэнс, хар өнгийн хуванцар электрон жин, цагаан өнгийн тугалган боодолтой зүйл байх ба задлуулж үзэхэд 4 хэсэг бүхий 100 ширхэгтэй нийт 400 ширхэг түгжээтэй уут байлаа. Х.Мийн хар өнгийн цүнхэн дотор цагаан өнгийн “Nivea” гэсэн бичигтэй цагаан өнгийн тосны савыг нээхэд цагаан өнгийн салфетка дэвссэн түүний дотор 2 ширхэг тугалганд цаасанд боодолтой зүйл байх ба задлахад амсартай уутанд бүхэл бүхэл талстлаг цайвар мансууруулах бодис байж болзошгүй хатуу зүйл байх ба уутанд байсан жингээр граммлаж үзэхэд нийт 10,14грамм-ыг заалаа. 2 дахь боодолтой тугалган цаасыг задлахад амсар хэсгийг түлж наалдуулсан гялгар ууттай, уутан дотор хүрэн бор өнгийн шаварлаг зүйл байсныг жигнэж үзэхэд 2,35 грамм-ыг зааж байлаа...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-9-11/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Суурьтай цагаан өнгийн сэнсийг отверк /халив/-аар задалж үзэхэд 60х40мм харьцаатай, 100 ширхэг түгжээтэй уут, тугалган цаасанд боосон 7 хэсэг бүхий бөөрөнхий зүйл байлаа. 1-9 гэж дугаарлан хатуу цайвар талстлаг мансууруулах бодис байж болзошгүй зүйлийг жинлэж гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-25-30/,

Х.Мийн гар цүнх, эд зүйлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Цүнхний дотор талыг нэг бүрчлэн гараар тэмтрэхэд гарт ямар нэг гадны биет мэдрэгдсэн тул дотор талд уутанд байрлуулан гаргасан халаас нэг бүрийн урагдал цоорхойг үзэхэд мөнгөлөг өнгийн зүйлээр оёж тэмдэглэсэн халаасны нэг булан урагдсан байсанд гараа хийн тэмтэрч хайхад ямар нэг зүйл дахин гарт мэдрэгдсэнийг гаргаж ирэхэд тугалган цаасаар ороож боосон зүйл байсан. Задалж үзэхэд улаан өнгийн зурвас бүхий зип лок түгжээ бүхий цайвар талстлаг зүйл гарч ирснийг албаны жин дээр уутны хамт тавьж үзэхэд 10,3 грамм зааж байсныг түр хураан авсан...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-31-34/,

С.Б, Х.Мэ нарын бие болон эд зүйлд үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгаж шээсэнд тестээр үзсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-12, 13/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-22-24/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын бодит хэмжээг тогтоох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-36/, гар утасны холболтын лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-38/, банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-39-40/, Х.Мийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-41-96/, Х.Мийн гадаад паспортонд үзлэг хийсэн “БНХАУ-ын хилээр 2014/05/15-ны өдөр орсон, 2014/05/16-ны өдөр гарсан, 2014/05/18-ны өдөр орсон, 2014/05/20-ны өдөр гарсан, 2014/06/23-ны өдөр орсон, 2014/06/24-ний өдөр гарсан, 2014/07/19-ний өдөр орсон, 2014/07/20-ны өдөр гарсан, 2014/10/07-ны өдөр орсон, 2014/10/09-ний өдөр гарсан, 2014/11/09-ний өдөр орсон, 2014/11/11-ний өдөр гарсан, 2014/11/18-ны өдөр орсон, 2014/11/21-ний өдөр гарсан, 2014/12/29-ний өдөр орсон, 2014/12/31-ний өдөр гарсан, 2015/05/08-ны өдөр орсон, 2015/05/17-ны өдөр гарсан, 2015/05/24-ний өдөр орсон, 2015/05/27-ны өдөр гарсан” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-107-113/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-114-119/, 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “1. Х.Мийн хар өнгийн тор дотор байх Nivea тосны хайрцагнаас гарч ирсэн 01 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт тус хэлтсийн албанд ашигладаг Стандартчлал хэмжил зүйн газрын №1441 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан G*G маркийн жингээр хэмжихэд 9.7 грамм /Гаалийн төв лабораторийн жин хэмжүүрээр хэмжсэн вакумжуулсан орчинд мөнгөлөг өнгийн тугалган цаас, уутны хамт жинлэсэн жингийн хэмжээ 10.0248 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн буюу шинжээчийн 2015/07/02-ны өдрийн 0013770 дугаар дүгнэлтээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/ 2. ...02 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...жингээр хэмжихэд 9.0 грамм /Гаалийн төв лабораторийн жин хэмжүүрээр хэмжсэн вакуумжуулсан орчинд мөнгөлөг өнгийн тугалган цаас, уутны хамт жинлэсэн жингийн хэмжээ 9.4906 грамм/, “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 3. ...03 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...0.8 грамм /Гаалийн төв лабораторийн жин хэмжүүрээр хэмжсэн вакумжуулсан орчинд уутны хамт жинлэсэн жингийн хэмжээ 0.5721 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 4. ...04 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...9.8 грамм /...жингийн хэмжээ 10.0906 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 5. ...05 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...9.5 грамм /...жингийн хэмжээ 9.8656 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 6. ...06 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...9.6 грамм /...жингийн хэмжээ 9.8363 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 7. ...07 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...9.0 грамм /...жингийн хэмжээ 9.5072 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 8. ...08 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...9.3 грамм /...жингийн хэмжээ 9.4968 грамм /“Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 9. ...“Nivea” тосны хайрцагнаас гарч ирсэн 09 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5 см харьцаатай уутны хамт ...2.9 грамм /...жингийн хэмжээ 2.8363 грамм/ “Шавар” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. 10. ...хар өнгийн цүнхнээс нөхөн үзлэгээр илэрсэн 10 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 5см*8 см харьцаатай уутны хамт ...9.5 грамм /ШШҮХ жин хэмжүүрээр хэмжсэн вакумжуулсан орчинд уутны хамт жинлэсэн жингийн хэмжээ 10.2431 грамм/ “Мөс” гэх гудамжны нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ШШҮХ-ийн шинжээчийн 2015/07/24-ний өдрийн 6126 дугаар дүгнэлтээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/-ыг тэмдэглэлд тусган уутанд савлан эрүүгийн 201501000046 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримт гэж хаяглан үзлэгийг цааш үргэлжлүүлэв. 11. С.Бгийн оршин сууж байсан хаяг болох БГД-ийн 16 дугаар хороо “Макс молл”-ын 35-24 тоот орон сууцанд хийж гүйцэтгэсэн үзлэгээр илэрсэн N911 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхэнд цагаан өнгийн гуурс угласан гуурсны үзүүрийг 90 градусаар огтолсон хуванцар бонго гэх зүйл, 12. ...12 гэж дугаарласан улаан өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл, 13. ...13 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл /уг савнаас ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн буюу шинжээчийн 2015/07/02-ны өдрийн 0013770 дугаар дүгнэлтээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн/, 14. ...14 гэж дугаарласан цагаан өнгийн үзүүртэй 5.3 см урттай шаргал өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, уг гуурс мэт зүйлээс ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн буюу шинжээчийн 2015/07/02-ны өдрийн 0013770 дугаар дүгнэлтээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис’’-ын тухай конвенцийн жагсаалтанд орсон Метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн/, 15. Х.Мийн хар өнгийн торноос гарч ирсэн 15 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаас 8 ширхэг, 16. С.Бгийн орон сууцанд хийж гүйцэтгэсэн үзлэгээр илэрсэн 16 гэж дугаарласан нэг талдаа нүхтэй 17.3 см урттай цагаан шаргал өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, 17. ...17 гэж дугаарласан AJ 0073611 серийн дугаартай хуйлсан МУ-ын 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, серийн дугаар тодорхойгүй МУ-ын 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, нийт 2 ширхэг, 18. Х.Мийн хар өнгийн торноос гарч ирсэн 18 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаасанд боож ороосон “3 дугаартай, нийт 13 уут, 5.9 гр /0.6 гр-тайг шинжилгээнд өгсөн/” гэж хаягласан зип лок түгжээ бүхий ууттай цайвар өнгийн талстлаг зүйлийг савласан уут 12 ширхэг, 19. ...“NIVEA soft” гэсэн бичиглэл бүхий дугуй саванд савласан 33,5 см урт, 9.1 см өргөнтэй салфетка мэт зүйл 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас, үрчийлгэж базсан 3 ширхэг, 5см*7см харьцаатай зип лок түгжээ бүхий 0.1 грамм цайвар өнгийн талстлаг нунтаг 1 уут байсныг 19 гэж дугаарлав/, ...24. X Мийн хар өнгийн торноос гарч ирсэн 24 гэж дугаарласан 8 см өргөнтэй 12.5 см урттай хавтас бүхий жин 1 ширхэг, 25. Бгийн оршин сууж байсан хаягт үзлэгээр илэрсэн N925 гэж дугаарласан 7.5 см өргөнтэй, 11.8 см урттай ар талд нь Pass Н Qs гэсэн бичиглэл, Maxell гэсэн бичвэр бүхий зайтай хар өнгийн жин 1 ширхэг, 26. ...26 гэж дугаарласан, 4.6 см урттай цагаан өнгийн нэг талын үзүүрийг 90 градусаар тайрсан соруул мэт зүйл 1 ширхэг...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-122-124/,

Шүүгдэгч Х.Мийн “LG-D392” дугаартай гар утсанд суулгасан Wechat хэсэгт байх Bayrmaa /video call/ гэсэн харилцан ярианы “2015-07-28-17-02-59-TUE-WXVEXPORTER.AMR гэсэн нэртэй бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “Х.Мийн С.Бтай WECHAT-аар харьцсан тухай дуу хоолойн бичлэг:

Б: аан зөв зөв. Тэгээд Вестон ер нь юу гэж байна дүү, нөгөөх утсан дээрх бичлэгүүдээ устгасан уу Вестоны бүгдийг нь

Мэ: Аан тийм юун /цаана нь гарч байсан ярианы улмаас сонсогдох боломж муутай байв/.

Б: тэгнээ, арван, за юу ч гэсэн босоод чи нэг уулзаад орхи, уулзангуут чинь би хэлье.

Мэ: за за Вемтинтэй яаж холбоо барьж уулзах вэ? Байна уу Б эгчээ, Вестинийг энд дуудчихъя эсхүл

Б: тэг тэг, наанаа дуудчих. Чи наад хаягаа заалгуулаад тэгээд дуудчих, ви чатаараа ярьсан ч болно шүү дээ.

Мэ: байна уу? Вестин рүү залгасан чинь утас нь нэгжгүй байна гэнээ. Эхлээд Вестинтэй холбогдчихоод дараа нь машинтайгаа ярьсан нь дээр юм биш үү?

Б: машиндаа хэлчих, явна гэдгээ хэлчихдэг байхгүй юу, жаахан ажилтай байгаа шүү гэдгээ сануулчихдаг юм. Тэгээд гарахдаа намайг авчихаа тэр хооронд амжуулахаа боддог байхгүй юу. Би одоо Вестинд хэлээдэхье. ...дүү юмны чинь цаг минутаар үнээ өсгөөд байна 5000 бараг хүрлээ бараг. Наад эргүү чинь хурдан уулзахгүй бол ингэнэ тэгнэ гээд заналхийлээд байна. Хурдан яриад уулзаад орхиоч миний дүү

Мэ: Вестинтэй яриулсан чинь ирнэ, ирэхгүй гэдгээ хэлэхгүй байна гэнээ. Нэг дугаар байна, 120 юаниар өгнө гэж байна шүү дээ. 

Б: Хаяг болоод утасны дугаар гээд байна. Тэгээд машинаа ярьсан юм уу чи гарах машинаа?

Мэ: ...одоо Вестинийг хүлээж байна яах вэ? 16000 гэж байна шүү дээ. 15800-15900 байна, тэгээд буудлын мөнгөө өгнө. Тэгээд нөгөө зардлын мөнгөө яах юм?

Б: за тэгвэл тэгээд 7-г авчихгүй юу даа дүү. Наад номбо момбо пайпнаас нь хошуунаас нь хэдэн ширхгийг аваад салахаа бод оо дүү. Гомбоны нөгөө доод талын суурь байна ш дээ тэрийг нь боль. Гуурснаас нь нэг хоёр, гурвыг аваад хошуунаас нь хоёр гурвыг аваад болъё гэж хэл.

Мэ: Жин дээр үзсэн чинь бүгдээрээ 52 гэж заагаад байхын?

Б: Юун 52 вэ? Дүү минь ээ нэг нь арван хэдтэй булеттэй, булет чинь нэг нь юундаа 10 грамм, нэгэндээ арван хэд байх ёстой гээд нэхээч.

Мэ: Юмнуудаа тэгээд яаж хаана юу яах вэ? Боох үйл ажиллагаа явуулах уу? Өглөө явахаар болвол энэ дэлгүүрээс палиган малиганаа аваад юу ч гэсэн нууж явах уу?

Б: тэг тэг дүү тэр нь дээр. Миний дүү тэгээд өөрөө сайн сэтгээд яв за. Өөрөөсөө ямар ч байсан холдуулна гэж бодуул аа. Үсний индүү задлаад доторх төхөөрөмжийг гаргаж хаяад гадна корпусыг нь янзлаад хийчих нь шүү дээ...” гэжээ /3 дугаар хавтас, хх-208-213/,

Гэрч Б.Мөнхтулгын: “...Намайг Шинжин хотоос гарах үед үл таних 3 залуу хамт вагоноор Бээжинд ирсэн. Жолоочийн ар талд дунд суудалд нэг Монгол эмэгтэй /Мэ/, наад талд нь нэг Хятад эмэгтэй суучихсан байсан. Нөгөө 3 залуу бид нар хойд суудал дээр суугаад Эрээн хот руу хөдөлсөн. Эрээнд ирдэг шөнө би нөгөө хүүхэдтэй залуу /Заяабаяр/, нөгөө эмэгтэй /Мэ/ нарт “миний таньдаг машин ирнэ, хамт хил гарах уу” гэсэн. Тэр хоёр зөвшөөрсөн. Бид нар тэр машинтай хил нэвтэрсэн. Хүүхэдтэй залуу /Заяабаяр/ бид хоёр вагоноор явахаар болоод Мээс “хамт вагоноор явах уу” гэтэл “машинаар явна” гээд салаад явсан. ...Тэр эмэгтэй ямар нэгэн зүйл ярихгүй, чихэвч зүүчихсэн, гар утасны тоглоом тоглоод байсан. Замдаа ямар нэгэн хүнтэй утсаар яриагүй. Замын-Үүд дээр бид нарыг ирэхэд тэр эмэгтэйг ямар нэгэн хүн тосч аваагүй, бид нар тэнд бараг цаг гаран болсон. Тэгэхэд ямар нэгэн хүнтэй уулзах юм уу, хүн тосч аваагүй, ганцаараа л байсан. Аав нь гээд нэг хүн утасдаж байх шиг байсан. Тэгтэл “би Сэлэнгэд байна” гээд худлаа яриад байсан. Тэгэхээр нь би “чи яагаад худлаа яриад байгаа юм” гэтэл “аавынхаа санааг зовоогоод яахав дээ” гээд байсан. Тэр Мэ ямар ч мөнгөгүй явж байсан байх. Замын-Үүд дээр хоол идэхэд “хоолны мөнгөгүй, зардлын мөнгөө очоод өгчихье” гэж утсаар яриад байсан. Удалгүй “манай эгч мөнгө хийчихлээ” гээд надаас ATM асуусан. Би зааж өгтөл ATM оччихоод ирээд “би ачаагаа авъя, ярьсан машин бэлэн болчихлоо” гэсэн. Тэгээд ачаагаа аваад явсан. Цаг гаран болоход Мэ байн байн “ачаагаа авмаар байна” гээд байсан. Би “машин чинь ирээгүй байхад ачаагаа хаана тавих гээд байгаа юм” гээд машин ирэхээр ачааг нь авч өгсөн. ...Нэг жижгэвтэр саарал өнгийн хайрцагтай хөнгөн зүйл, эмэгтэй хүний гар цүнхтэй байсан. Ямар ч байсан тэр хайрцагтай зүйлийг ачаа хадгалагчаас авч өгөхөд их л хөнгөн зүйл байсан. Ойролцоогоор 10-д кг байсан байх. Ачаан дотор нь ямар эд зүйл байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-138-139/,

Гэрч Д.Заяабаярын: “...2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед охин Энхжингийн хамтаар буцаж явах гээд Бээжин хотын Жангүмэн гудамжны тэндээс Старекс маркийн микроавтобусанд суусан. Намайг суух үед нэг Хятад эмэгтэй, нэг Монгол 20 гаран насны эмэгтэй /Мэ/, тэгээд жолооч нар нь байсан. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед хил гарах унаа асуутал надтай цуг Бээжингээс ирсэн залуу /Мөнхтулга/ “хил гарах машин байгаа” гэхээр нь Бээжингээс хамт ирсэн Монгол эмэгтэй /Мэ/ бас бид нартай хамт суухаар болоод хилээр гарсан. Монголын хил дээр нөгөө залуу /Мөнхтулга/, нөгөө эмэгтэй /Мэ/ нар түрүүлээд бичиг баримтаа шалгуулаад, нэвтэрч гарсан дараа нь би охиноо бие засуулчихаад хил нэвтэрсэн. Нөгөө эмэгтэй /Мэ/ утсаар ярьж байснаа “машинаар явна” гээд бид хоёроос салаад явсан. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед ирэхэд вокзал дээр цагдаагийн ажилтнууд тосч уулзсан. Бид нартай хамт явсан нөгөө эмэгтэй /Мэ/-н талаар мэдүүлэг авах шаардлагатай байна гэсэн. ...Би тэр эмэгтэйг урьд өмнө харж байгаагүй, танихгүй хүн. Тэр эмэгтэй Бээжингээс Эрээн хот руу микро автобусаар хамт явахдаа ганцаараа ирсэн. Замдаа ямар нэгэн зүйл надтай ярилцаагүй. Надад хаашаа явж байгаа, ямар зорилготой явсан талаар юм яриагүй, би ч асуугаагүй. Харин тэр эмэгтэй Замын-Үүдэд байхдаа явах унааныхаа талаар хүнтэй яриад байсан. Тэгж байгаад бид нараас салаад яваад өгсөн. ...Тэр эмэгтэй хар өнгийн гар цүнхтэй, дөрвөлжин цаасан хайрцагтай эд зүйлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-140-141/,

Гэрч Д.Ариунбулагийн: “Х.Мэ, С.Б нарыг танина. ...2015 оны 5 дугаар сарын 20-ны орчимд Бтай манай гэрийн хойно ирээд надаас Хятадын банкны 2 ширхэг карт авсан. ...2015 оны цагаан сарын үеэр дэлгүүрийн гадаа тааралдаад утсаа солилцоод, түүний дараагаар би залгаж байгаад уулзсан. Тэр үед Б 95161621 дугаарын утастай байсан шиг санаж байна. Түүний дараа цагаан сарын шинийн 2-нд Б намайг гэртээ аваачсан. Мөөгий буюу Мэ юм угаачихсан байж байсан. Түүнээс хойш утсаар ярьдаг, уулздаг болсон. ...Б, Мэ нарт Хятадын газар тариалангийн банк, Банк оф Чайна буюу Хятадын банкны карт өгсөн. Тэр картууд нь Бээжин хотод сурдаг Монхоо гээд хүүхдийнх юм. Эдгээр картуудыг би бэлэн мөнгө авч явах нь осолтой байдаг учраас ашигладаг байсан. Надад миний нэр дээр ямар нэгэн данс Хятадад байхгүй. ...Б “Хятадад ашигладаг карт байна уу” гэж асуухаар нь “байгаа” гэсэн чинь “Одоо очиж авлаа шүү” гээд ирээд авсан. Тэр үед Б өөрийнхөө цэнхэр өнгийн Приус-30 маркийн машинтай Мийг суулгачихсан явж байсан. “Урагшаа бэлэн мөнгөтэй явуулахаар гээчихнэ” гэсэн утгатай зүйлийг ярьсан. ...Б тэр карт руу БНХАУ-д мөнгөн гуйвуулга хийдэг Чин юухай гэдэг хүнээр дамжуулж мөнгө хийсэн байх, Монгол Улсаас шууд мөнгө хийх боломжгүй. Дараа нь Б залгаад “миний хийсэн мөнгө дутуу орсон байна, тэр Чин юухай гэдэг хүнээсээ асуугаад өг” гээд байсан. Тэрнийх нь дагуу би болсон асуудлыг хэлсэн. Тэр хүн шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь хийсэн гээд байсан. 16500 ч билүү 16900 юань байлуу, тийм мөнгөн дүнгийн талаар л Чин юухай хэлээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-163-166/,

Шинжээчийн 2015.06.11-ний өдрийн 5184 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Мэ, С.Б нарын шээсний дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шээснүүдэд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. 3.Метамфетамин, амфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад MDMA-N, alpha-dimethyl-3.4-(methylene-dioxy)phenethyamune гэсэн нэрээр багтдаг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-180/,

Шинжээчийн 2015.07.24-ний өдрийн 6126 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст бодис нь 10,2431 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Цагаан өнгийн талст бодист метамфатамин /Metamfetamine/ илэрсэн. 3.Метамфатамин нь сэтгэцэд нөлөөт бодисын ангилалд багтдаг болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-182/,

Шинжээчийн 2015.07.21-ний өдрийн 3248 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus”, “LG-D392”, “SKY-A750K” маркийн гар утаснуудын дотоод санах ойд хадгалагдсан мэдээллүүд байна. Мэдээллүүдийг “iPhone 6 plus”, “LG-D392” маркын гар утаснуудаас сэргээх боломжтой. 2. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus”, “LG-D392”, “SKY-A750K” маркийн гap утаснуудын гадаад санах ойд хадгалагдсан мэдээллүүд байна. Мэдээллүүдийг сэргээх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus”, “LG-D392” маркийн гap утаснуудын дотоод санах ойд хадгалагдсан мэдээллүүд болон нийтийн сүлжээнд харилцсан бичвэрүүдийг шууд хандан үзэх боломжтой. 4.Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus” маркийн гap утасны үүрэн холбооны сүлжээнд хандсан хандалтууд бүртгэгдсэн. 5.Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus” маркийн гap утсанд зураг, дүрс бичлэг, “LG-D392” маркийн гар утсанд зураг, “SKY-A750K” маркийн гap утсанд зураг хадгалагдаж байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-185-236/,

Шинжээчийн 2015.08.04-ний өдрийн 3477 дугаар дүгнэлтэд: “1. ...LG-D392 маркийн гap утсанд бичигдсэн харилцан ярианы шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Tue-WXVExporter.amr” гэсэн нэртэй бичлэг нь тодруулах боломжтой бөгөөд дуу авианы адилтгалын шинжилгээний ерөнхий шаардлагуудыг хангаж байх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Үйлдэл хийсэн дараалал тухайн нөхцөл байдлыг тодруулах боломжтой. 3. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе- WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн С.Бгийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан С.Бгийн дуу авианы “My recording #7.wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. 4. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Х.Мийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Х.Мийн дуу авианы “Му recording #4 wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-238-242/,

Шинжээчийн 2016.06.22-ны өдрийн 4096 дугаар дүгнэлтэд: “1 Шинжилгээнд ирүүлсэн “bayarmaa.avi”, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон IMG_6485-aac IMG_6489 хүртэл дараалсан нэртэй гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. 2. “bayarmaa.avi”, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. 3. “bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:09-ээс 00:03:42 секунд, 00:04:27-оос 00:04:48 секунд, 00:05:10-аас 00:06:32 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:03-аас 00:02:45 секунд, 00:05:40-өөс 00:06:10 секундийн хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б дүрслэгдсэн байна. 4. “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б нь “bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:02:08 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:31 секундүүдэд хүнээс 20000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:55 секундэд хүнд тунгалаг уутанд боосон цагаан өнгийн эд зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна” гэжээ /4 дүгээр хавтас, хх-77-80/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.06.29-ний өдрийн 603 дугаар дүгнэлтэд: “1.С.Б нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. 2. Одоо С.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. ...4. С.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. С.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. С.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг, баримт, мэдээлэл байхгүй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-244-245/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015.06.24-ний өдрийн 590 дүгээр дүгнэлтэд: “1. Х.Мэ нь бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Одоо Х.Мэ нь одоо бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэгтэй байна. 3. Х.Мийн дээрх эмгэг нь бие хүний эмгэг зан төлөв юм. 4. Х.Мэ нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Х.Мэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Х.Мэ нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. Гэхдээ мансууруулах бодисны хэрэглээтэй байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-247-248/,

Шүүгдэгч Х.Мийн яллагдагчаар өгсөн: “...Б эгчтэй анх танилцсанаас хойш Хятадаас “мөс” гэх мансууруулах бодисыг Б эгчид авчирч өгдөг гэж өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Тухайн өдөр явахдаа Б эгчийн хэлсний дагуу Бээжингээс “мөс” гэх мансууруулах бодис авчрахаар явах гэж байгаад хоцроод маргааш нь 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нислэгээр явсан. Б эгч “мөс” гэх мансууруулах бодис авчруулахдаа бэлэн мөнгө өгч явуулаагүй, 2 ширхэг Хятад улсад ашиглагддаг төлбөрийн карт өгч явуулсан. БНХАУ-д очоод Б эгчийн найз гэх хар залуугаар нэг картнаас нь 15000 гаран юань авахуулж түүнд өгөөд, оронд нь 80 гр буюу 8 уут “мөс” гэх мансууруулах бодис авсан. Мөсөө аваад Ви чатаар Б эгчтэй холбогдоход “мөсөө үсний сэнсэнд хийгээд оруулаад ир” гэхээр нь тэрнийх нь дагуу хилээр оруулж ирээд, Б эгчийн гэрт аваачиж өгсөн. Ер нь бол Б эгч намайг Хятад руу “мөс аваад ир” гэж явуулахдаа “Эрээний хил дээр аваад ир, тэгээд болоо, би хүн явуулаад авахуулчихна” гэдэг хэрнээ, хил дээр ирээд холбогдохоор “чамаас өөр хүнгүй болчихлоо, өөрөө аваад ороод ир, нэг бол ачаагаар явуулчих” гэдэг байсан. Би баахан зардал гаргасан болохоор “мөс”-ийг нь аваачиж өгөхгүй бол болохгүй гэж айгаад хилээр оруулаад ирдэг байсан. Б эгчийн юу гэж хэлнэ, үгнээс нь гардаггүй байсан. Эгч нь арыг нь даана гэдэг байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 гэдэг зүйл ангийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.5-д зааснаар яллагдагчаар татан ял өөрчлөн сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Надад Бг “Мөс” гэдэг бодисоо зарахад нь тусалсан зүйл байхгүй. Би ямар нэгэн гэмт бүлэглэлд байсан гэж үзэхгүй байна. Урьдчилан үгсэн тохиролцоод байсан үйлдэл надад байхгүй. ...Явах тус бүртээ заавал Бээжин ордог байсан. Тэнд байдаг Жангүмин гудамжнаас Вестин гэдэг хар арьстай залуугаас авдаг байсан. Бодисоо Бээжингээс Эрээн хүртэл авчраад, тэндээсээ Монгол руу ачаа ачдаг том тэргэнд ачаа болгоод оруулчихдаг. Замын-Үүдэд ороод ирэхээр нь нөгөө машинаасаа ачаагаа авчихдаг. Хамгийн сүүлд баригдахдаа 8 булет авсан. Түүнээсээ Б эгчийн гэрт орохоосоо өмнө хайрцагнаас бараагаа гаргаад цүнхэндээ хийж байхад 1 булет нь хар цүнхний цоорхойгоор орчихсон байсан. Тухайн үед мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-83, 87-90, 7 дугаар хавтас, хх-152/,   

Гаалийн төв лабораторийн 2015.07.02-ны өдрийн 07/462 дугаар “Метамфетамин болон дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд хамаарагдсан болно” гэх албан бичиг /2 дугаар хавтас, хх-2/,

Гаалийн төв лабораторийн 2015.07.02-ны өдрийн 0013770 дугаар сорилтын дүнд: “1-8, 13, 15 дээжүүдэд метамфетамин, 8, 9 дээжүүдэд дельта-9 тетрагидроканнабинол илэрч, 11-12, 14, 16-20 дээжүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэнгүй” гэжээ /2 дугаар хавтас, хх-3-4/,

шүүгдэгч С.Б, Х.Мэ нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа /2 дугаар хавтас, хх-118-119/, гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /4 дүгээр хавтас, хх-84-85/, мөрдөгчийн “Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай” санал /6 дугаар хавтас, хх-38/, прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /7 дугаар хавтас, хх-171-173, 228-230/, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, тогтоол /8 дугаар хавтас, хх-129-139/,

шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-93, 139/, шүүгдэгч Х.Мийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /2 дугаар хавтас, хх-99/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн шүүгдэгч Х.Мийн хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт, “Одмөнх” ХХК-ийн “Х.Мэ нь манай компанид кранистаар ажиллаж байгаа” гэх тодорхойлолт, түүний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн “эрүүл өсөж бойжиж байгаа” гэх тодорхойлолт,  шүүгдэгч С.Бгийн хувийн байдалтай холбоотой буюу түүний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг тус тус уншиж судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу шүүгдэгч С.Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, хил нэвтрүүлсэн, шүүгдэгч Х.Мэ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6, 1.9 дүгээр зүйлийг журамласан нь зөв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 яригдахгүй байх. Эх сурвалжаа зааж чадаагүй бол нотлох баримт болохгүй гэх хуулийн зохицуулалттай. 8-9 удаа явсан гэдэг нь нотлогдоогүй. Гэрч Ариунбулагийн мэдүүлгээр түүний картыг аваад явсан байдаг. 8-9 удаа явсан хүн хүний карт авч явахгүй байх, нуух талаар асууж лавлахгүй аваад ирэх боломжтой байсан нь нотлогддог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч орж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг ярилцаад шийдүүлье гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шийдэж өгнө үү. Граммын хувьд зарах гэж байсан гэх хийсвэр дүгнэлтээр шийддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэрэг нь өршөөлд хамрагдсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна, маргаагүй, анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн тухайд худалдаалах зорилгогүй байсан. Олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн нь тогтоогдсон. Цуг шалгагдаж байсан хүмүүсээс хэн нь ч Мийг танихгүй байсан. 9 удаа явсан ч хар тамхи оруулж ирсэн гэдэг нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Б шүүгдэгч Х.Мэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гялгар уутны хамт 68,8 грамм метамфетамин, 2,8363 грамм дельта-9 тетрагидроканнабинол, 10,2431 грамм метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн,

шүүгдэгч Х.Мэ С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гялгар уутны хамт 68,8 грамм метамфетамин, 2,8363 грамм дельта-9 тетрагидроканнабинол, 10,2431 грамм метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн,   

шүүгдэгч С.Б нь Х.Мэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон, гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфетамины, 2.8363 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр, 24 тоотод хадгалж, тээвэрлэсэн, бусдад худалдсан,

шүүгдэгч Х.Мэ нь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон, гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфетамины, 2.8363 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр, 24 тоот хүртэл биедээ хадгалж, тээвэрлэсэн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь гэрч Б.Мөнхтулгын “...Нэг жижгэвтэр саарал өнгийн хайрцагтай хөнгөн зүйл, нэг эмэгтэй хүний гар цүнхтэй байсан. Ямар ч байсан тэр хайрцагтай зүйлийг ачаа хадгалагчаас авч өгөхөд их л хөнгөн зүйл байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-138-139/, гэрч Д.Заяабаярын “...Тэр эмэгтэй хар өнгийн гар цүнхтэй, дөрвөлжин цаасан хайрцагтай эд зүйлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-140-141/, гэрч Д.Ариунбулагийн “...Б надад “Хятадад ашигладаг карт байна уу” гэж асуухаар нь “байгаа” гэсэн. “Одоо очиж авлаа шүү” гээд ирээд авсан. Тэр үед Б цэнхэр өнгийн Приус-30 маркийн машинтай Мийг суулгачихсан явж байсан. “Урагшаа бэлэн мөнгөтэй явуулахаар гээчихнэ” гэсэн утгатай зүйлийг ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-163-166/, шинжээчийн 5184 дүгээр “2.Шинжилгээнд ирүүлсэн Х.Мэ, С.Б нарын биеэс авсан гэх шээснүүдэд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. 3. Метамфетамин, амфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад MDMA-N, alpha-dimethyl-3.4-(methylene-dioxy)phenethyamune гэсэн нэрээр багтдаг” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-180/, шинжээчийн 6126 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст бодис нь 10,2431 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. 2.Цагаан өнгийн талст бодист метамфетамин /Metamfetamine/ илэрсэн. 3. Метамфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын ангилалд багтдаг болно” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-182/, шинжээчийн 3248 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus”, “LG-D392”, “SKY-A750K” маркийн гap утаснуудын дотоод санах ойд хадгалагдсан мэдээллүүд байна. Эдгээр мэдээллүүдийг “iPhone 6 plus”, “LG-D392” маркийн гap утаснуудаас сэргээх боломжтой. 5. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 6 plus” маркын гap утсанд зураг, дүрс бичлэг, “LG-D392” маркын гар утсанд зураг, “SKY-A750K” маркын гap утсанд зураг тус тус хадгалагдаж байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-185-236/, шинжээчийн 3248 дугаар “...3. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе- WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн С.Бгийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан С.Бгийн дуу авианы “My recording #7.wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. 4. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Х.Мийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Х.Мийн дуу авианы “Му recording #4 wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-238-242/, шинжээчийн 4096 дугаар “...2.Шинжилгээнд ирүүлсэн “bayarmaa.avi”, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:09-ээс 00:03:42 секунд, 00:04:27-оос 00:04:48 секунд, 00:05:10-аас 00:06:32 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:03-аас 00:02:45 секунд, 00:05:40-өөс 00:06:10 секундийн хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б дүрслэгдсэн байна. 3. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б нь шинжилгээнд ирүүлсэн “bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:02:08 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:31 секундүүдэд хүнээс 20000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:55 секундэд хүнд тунгалаг уутанд боосон цагаан өнгийн эд зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна” гэх дүгнэлт /4 дүгээр хавтас, хх-77-80/, шүүгдэгч Х.Мийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 5 дугаар сарын 24-нд Буянт-Ухаагаар Бээжинд очсон. Уг нь 23-нд нисэх байсан чинь хоцорсон юм. Бээжинд очоод нөгөө хүнээс 8 уут мөсийг үсний сэнсний ард хийгээд 27-нд Замын-Үүдээр Монголд орж ирээд хот руу явах зардлын мөнгө байгаагүй болохоор Б эгчээс дансаар 50,000 төгрөг аваад жижиг тэргээр хотод ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-79-81/, шүүгдэгч Х.Мийн яллагдагчаар өгсөн “...Б эгчийн хэлсний дагуу Бээжингээс “мөс” гэх мансууруулах бодис авчрахаар 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нислэгээр явсан. Б эгч “мөс” гэх мансууруулах бодис авчруулахдаа бэлэн мөнгө өгч явуулаагүй, 2 ширхэг Хятад улсад ашиглагддаг төлбөрийн карт өгч явуулсан. БНХАУ-д очоод Б эгчийн найз гэх хар залуугаар нэг картнаас нь 15000 гаран юань авахуулж, түүнд өгөөд, оронд нь 80 гр буюу 8 уут “мөс” гэх мансууруулах бодис авсан. Мөсөө аваад Вичатаар Б эгчтэй холбогдоход “мөсөө үсний сэнсэнд хийгээд оруулаад ир” гэхээр нь тэрнийх нь дагуу хилээр оруулж ирээд, тухайн ”мөс” гэх мансууруулах бодисоо Б эгчийн гэрт аваачиж өгсөн. ...Ер нь бол би Б эгчийн юу гэж хэлнэ, үгнээс нь гардаггүй байсан, эгч нь арыг нь даана гэдэг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-83, 87-90, 7 дугаар хавтас, хх-152/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-122-124/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-6-8, 14-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-25-30/, Х.Мийн гар цүнх, эд зүйлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-34/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын бодит хэмжээг тогтоох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-36/, Х.Мийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-41-96/, Гаалийн төв лабораторийн сорилтын дүн /2 дугаар хавтас, хх-3-4/, С.Б, Х.Мэ нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа /2 дугаар хавтас, хх-119/, Х.Мийн гар утсанд суулгасан “We chat”-ын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-208-213/, гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /4 дүгээр хавтас, хх-84-85/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б нь Х.Мэтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфетамины, 2.8363 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр, 24 тоотод хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч Х.Мэ нь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфетамины, 2.8363 грамм жинтэй дельта-9тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфетамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байр, 24 тоот хүртэл биедээ хадгалсан, тээвэрлэсэн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б, Мэ нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 2 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч Х.Мийг 2 жил 1 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон 2.200.000 төгрөгийг Бгаас гаргуулж, улсын орлогод оруулах саналтай. Хувийн байдлыг харгалзан доод ялыг өгсөн гэж үзэж байна. Нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Шүүгдэгч С.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүндээ тохирсон ял шийтгэлийг авъя гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. 597 хоног цагдан хоригдсон байгаа. 8 сартай хүүхэдтэй зэргийг харгалзаад шударга ёсны зарчимд зааснаар үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат “Шүүгдэгч Х.Мэ гэм буруу дээр маргасан. Гэхдээ “худалдаалах зорилгоор” гэдэг дээр маргасан. Хэмжээ болоод худалдан борлуулахыг мэдэж байсан гэдгээр зөвшөөрье. Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн, гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглэж өгнө үү. Бага насны хүүхэдтэй, ажилтай болсон, ухаарч байгааг нь дэмжиж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч С.Б, Х.Мэ нар урьдчилан үгсэн тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон, гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфетамины, 2.8363 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасны дагуу уг хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарахаар байх тул шүүгдэгч С.Б, Х.Мэ нарын дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж үзэн прокурорын яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Б, Х.Мэ нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Х.Мэ нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдан уг тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн хэдий боловч 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх тул дээрх өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан Х.Мийн 2014 онд шийтгүүлсэн 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис /метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /материаллаг хохирол учруулахгүй ч, нийгэмд учруулах хор уршиг их, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар ихтэй байдал/, шүүгдэгч нарын хувийн байдал /гэр бүлийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа гэх, шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан/-ыг тус тус  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 6 жилийн хорих ял, шүүгдэгч Х.Мийг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заажээ. Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч С.Б, Х.Мэ нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ ихтэй байдлыг харгалзан тухайн зүйл, хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдах гэдэгт дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтаах ойлголт юм. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг шилжүүлж байгаа арга, хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн этгээд мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Хэдийгээр мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй ч үүн дээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав, баглаа боодол, жин хэмжүүр зэрэг онцлог эд зүйлсээс гадна шүүгдэгчийн амжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр шүүгдэгч нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан гэж дүгнэлээ.       

Шүүгдэгч С.Б нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх тул түүний 2003, 2011, 2019 онд төрсөн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Х.Мэ эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Мийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүүхэд М.Аялгуу /РД:УП17250129/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж байна.  

Шүүгдэгч С.Бгийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 314 хоног, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 283 хоног, нийт цагдан хоригдсон 597 /таван зуун ерэн долоо/ хоногийг,

шүүгдэгч Х.Мийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 309 /гурван зуун ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /2 дугаар хавтас, хх-17, 20, 23-24, 27-28, 31-32, 35-36, 38-39, 40, 43-44, 46-47, 50-51, 54-55, 58-59, 3 дугаар хавтас, хх-17-18, 20-21, 3 дугаар хавтас, хх-199-200, 201, 228-229, 230-231, 234, 240-241, 248, 5 дугаар хавтас, хх-123-124, 127-128, 131-132, 135-136, 139-141, 144-145, 149-151, 171-173/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,7 грамм, 2 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,0 грамм, 3 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 0,8 грамм, 4 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,8 грамм, 5 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,5 грамм, 6 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,6 грамм, 7 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,0 грамм, 8 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,3 грамм, 9 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 2,9 грамм, 10 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 5см*8см харьцаатай уутны хамт 9.5 грамм тус тус метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, 19 гэж дугаарласан ...5см*7см харьцаатай зип лок түгжээ бүхий 0.1 грамм цайвар өнгийн талстлаг нунтаг 1 уут,

11 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхэнд цагаан өнгийн гуурс угласан гуурсны үзүүрийг 90 градусаар огтолсон хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 12 гэж дугаарласан улаан өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 13 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 14 гэж дугаарласан цагаан өнгийн үзүүртэй 5.3 см урттай шаргал өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, 15 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаас 8 ширхэг, 16 гэж дугаарласан нэг талдаа нүхтэй 17.3 см урттай цагаан шаргал өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, 18 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаасанд боож ороосон “3 дугаартай нийт 13 уут 5.9 гр /0.6 гр-тайг шинжилгээнд өгсөн/ гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай цайвар өнгийн талстлаг зүйлийг савласан уут 12 ширхэг, “NIVEA soft” гэсэн бичиглэл бүхий дугуй саванд савласан 33,5 см урт, 9.1 см өргөнтэй салфетка мэт зүйл 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас үрчийлгэж базсан 3 ширхэг, 20 гэж дугаарласан бариул дээрээ “Tianming CR-V 9105” гэсэн бичиглэлтэй 13 см урттай отверка 1 ширхэг, 21 гэж дугаарласан цагаан өнгийн үсний сэнс мэт зүйл 1 ширхэг, 22 гэж дугаарласан 35см урттай 24,5см өргөнтэй, 34 см өндөртэй гадна талаар тунгалаг наалдамхай зүйлээр ороож наасан ханз байж болзошгүй дүрс бүхий бичиглэлтэй, нэг талдаа урагдсан бор өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг, 26 гэж дугаарласан 4.6 см урттай цагаан өнгийн нэг талын үзүүрийг 90 градусаар тайрсан соруул мэт зүйл 1 ширхэг, 28 гэж дугаарласан “Prince GB-2001, piezo gas durner Made in Japan гэсэн бичиглэл бүхий xap өнгийн асаагуур 1 ширхэг, 29 гэж дугаарласан “Korea” гэсэн бичиглэл бүхий шар өнгийн таглаатай, саарал өнгийн гаазны хошуу 1 ширхэг, шээсэнд хийсэн 2 ширхэг тест, улаан өнгийн хавтас бүхий “Air market” гэсэн бичиглэлтэй дотор талдаа 2892101627651 дугаартай Улаанбаатараас БНХАУ-ын Бээжин хот руу 2015/05/24-ны өдрийн 18:55 минутанд ОМ223 дугаартай нислэгээр нисэх нислэгийн тийз 1 ширхэг, Beijing Subway гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн Бээжин хотын галт тэрэгний маршрут, цагийн хуваар бүхий газрын зураг 1 ширхэг, Century inn welcome card гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хавтас 1 ширхэг, улаан өнгөтэй нүүр нь талд нь China Unicorn гэсэн бичиглэл бүхий ар талдаа 13238491464 дугаартай сим картны үүр сим картны хамт 1 ширхэг /скочдов/, Century inn зочид буудлын танилцуулга, хаяг, байршлын мэдээллийг агуулсан танилцуулга 1 ширхэг, Нисванис хамтлагийн тоглолтын тасалбар /ар талд нь гар бичмэлтэй/ 1 ширхэг, “Air link” компанид 2014/08/11-ний өдөр төлбөр төлсөн 16071602 дугаартай баримт 1 ширхэг /ар талд нь гар бичмэл байв, “Ari market” компанид 05 дугаар сарын 22-ны өдөр 463000 төгрөг төлсөн тухай 0148625 дугаартай ягаан өнгийн баримт 1 ширхэг, Х.Мөнх- Эрдэнийн 2015/05/24-ны өдөр ОМ223 дугаартай нислэгээр 18:25 минутанд 20Е дугаартай суудал дээр сууж ниссэн тухай баримт 1 ширхэг, тэмдэглэл гэсэн бичиглэлтэй зураастай цаасан дээр АВС-7788998, Ваnк of China-998877 гэж дугаар бичиж хадгалсан цаас 1 ширхгийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

24 гэж дугаарласан 8 см өргөнтэй, 12,5 см урттай хавтас бүхий жин 1 ширхэг, 25 гэж дугаарласан 7.5 см өргөнтэй, 11.8 см урттай ар талд нь “Pass Н Qs” гэсэн бичиглэл “Maxell” гэсэн бичвэр бүхий зайтай хар өнгийн жин 1 ширхэг, 27 гэж дугаарласан 5 ширхэг уутанд тусгайлан савалсан 100+100+100+90+80 ширхэг гялгар уутыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

СД 2 ширхэг, Agricultural Ваnк of China гэсэн бичиглэлтэй бэлэн мөнгөний машинаас 6228-4805-3085-54****8 дугаартай картаар 2015/05/24-ны өдөр 22:56, 22:57, 22:58 цаг минутанд 5000 юань гарган авсан баримт 3 ширхгийг хэрэгт үлдээж,

Х.Мийн 23 гэж дугаарласан хар цагаан өнгөөр сүлжсэн мэт нүүртэй 2 оосор бүхий хар өнгийн цүнх 1 ширхэг, “Ari market” гэсэн бичиглэл бүхий уут, Монгол Улсын иргэний үнэмлэх, Е1324658 дугаартай Х.Мийн гадаад паспорт 1 ширхэг, “Ваnк of China” гэсэн бичиглэлтэй 6217-9006-0000-0468-355 дугаартай карт 1 ширхэг, “АВС” гэсэн бичиглэлтэй 622848-0530855482218 дугаартай карт 1 ширхэг, Хаан банкны 9496.1817.0197.1731 дугаартай Оюутны тэтгэлгийн карт 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэлээ.

Харин Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно” гэж хуульчилсан байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 17 гэж дугаарласан AJ0073611 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Бг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Мийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бяхар овогт Сэрээтэрбатын Бг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Хиад овогт Хаянхярваагийн Мийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг журамлан С.Б, Х.Мэ нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 6 /зургаа/ жилийн хорих ял, шүүгдэгч Х.Мийг 5 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Х.Мэ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 597 /таван зуун ерэн долоо/ хоногийг, шүүгдэгч Х.Мийн цагдан хоригдсон 309 /гурван зуун ес/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,7 грамм, 2 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,0 грамм, 3 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 0,8 грамм, 4 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,8 грамм, 5 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,5 грамм, 6 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,6 грамм, 7 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,0 грамм, 8 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 9,3 грамм, 9 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 4см*7.5см харьцаатай уутны хамт 2,9 грамм, 10 гэж дугаарласан улаан өнгийн туузан амсар бүхий 5см*8см харьцаатай уутны хамт 9.5 грамм тус тус метамфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, 19 гэж дугаарласан ...5см*7см харьцаатай зип лок түгжээ бүхий 0.1 грамм цайвар өнгийн талстлаг нунтаг 1 уут,

11 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхэнд цагаан өнгийн гуурс угласан гуурсны үзүүрийг 90 градусаар огтолсон хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 12 гэж дугаарласан улаан өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 13 гэж дугаарласан шаргал өнгийн дээрээ хоёр нүхтэй таглаа бүхий жижиг нүхтэй цагаан өнгийн хуванцар бонго гэх зүйл 1 ширхэг, 14 гэж дугаарласан цагаан өнгийн үзүүртэй 5.3 см урттай шаргал өнгийн гуурс мэт зүйл 1 ширхэг, 15 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаас 8 ширхэг, 16 гэж дугаарласан нэг талдаа нүхтэй 17.3 см урттай цагаан шаргал өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, 18 гэж дугаарласан мөнгөлөг өнгийн тугалган цаасанд боож ороосон “3 дугаартай нийт 13 уут 5.9 гр /0.6 гр-тайг шинжилгээнд өгсөн/ гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай цайвар өнгийн талстлаг зүйлийг савласан уут 12 ширхэг, “NIVEA soft” гэсэн бичиглэл бүхий дугуй саванд савласан 33,5 см урт, 9.1 см өргөнтэй салфетка мэт зүйл 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас үрчийлгэж базсан 3 ширхэг, 20 гэж дугаарласан бариул дээрээ “Tianming CR-V 9105” гэсэн бичиглэлтэй 13 см урттай отверка 1 ширхэг, 21 гэж дугаарласан цагаан өнгийн үсний сэнс мэт зүйл 1 ширхэг, 22 гэж дугаарласан 35см урттай 24,5см өргөнтэй, 34 см өндөртэй гадна талаар тунгалаг наалдамхай зүйлээр ороож наасан ханз байж болзошгүй дүрс бүхий бичиглэлтэй, нэг талдаа урагдсан бор өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг, 26 гэж дугаарласан 4.6 см урттай цагаан өнгийн нэг талын үзүүрийг 90 градусаар тайрсан соруул мэт зүйл 1 ширхэг, 28 гэж дугаарласан “Prince GB-2001, piezo gas durner Made in Japan гэсэн бичиглэл бүхий xap өнгийн асаагуур 1 ширхэг, 29 гэж дугаарласан “Korea” гэсэн бичиглэл бүхий шар өнгийн таглаатай, саарал өнгийн гаазны хошуу 1 ширхэг, шээсэнд хийсэн 2 ширхэг тест, улаан өнгийн хавтас бүхий “Air market” гэсэн бичиглэлтэй дотор талдаа 2892101627651 дугаартай Улаанбаатараас БНХАУ-ын Бээжин хот руу 2015/05/24-ны өдрийн 18:55 минутанд ОМ223 дугаартай нислэгээр нисэх нислэгийн тийз 1 ширхэг, Beijing Subway гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн Бээжин хотын галт тэрэгний маршрут, цагийн хуваар бүхий газрын зураг 1 ширхэг, Century inn welcome card гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хавтас 1 ширхэг, улаан өнгөтэй нүүр нь талд нь China Unicorn гэсэн бичиглэл бүхий ар талдаа 13238491464 дугаартай сим картны үүр сим картны хамт 1 ширхэг /скочдов/, Century inn зочид буудлын танилцуулга, хаяг, байршлын мэдээллийг агуулсан танилцуулга 1 ширхэг, Нисванис хамтлагийн тоглолтын тасалбар /ар талд нь гар бичмэлтэй/ 1 ширхэг, “Air link” компанид 2014/08/11-ний өдөр төлбөр төлсөн 16071602 дугаартай баримт 1 ширхэг /ар талд нь гар бичмэл байв, “Ari market” компанид 05 дугаар сарын 22-ны өдөр 463000 төгрөг төлсөн тухай 0148625 дугаартай ягаан өнгийн баримт 1 ширхэг, Х.Мөнх- Эрдэнийн 2015/05/24-ны өдөр ОМ223 дугаартай нислэгээр 18:25 минутанд 20Е дугаартай суудал дээр сууж ниссэн тухай баримт 1 ширхэг, тэмдэглэл гэсэн бичиглэлтэй зураастай цаасан дээр АВС-7788998, Ваnк of China-998877 гэж дугаар бичиж хадгалсан цаас 1 ширхгийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

24 гэж дугаарласан 8 см өргөнтэй, 12,5 см урттай хавтас бүхий жин 1 ширхэг, 25 гэж дугаарласан 7.5 см өргөнтэй, 11.8 см урттай ар талд нь “Pass Н Qs” гэсэн бичиглэл “Maxell” гэсэн бичвэр бүхий зайтай хар өнгийн жин 1 ширхэг, 27 гэж дугаарласан 5 ширхэг уутанд тусгайлан савалсан 100+100+100+90+80 ширхэг гялгар уутыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

СД 2 ширхэг, Agricultural Ваnк of China гэсэн бичиглэлтэй бэлэн мөнгөний машинаас 6228-4805-3085-54****8 дугаартай картаар 2015/05/24-ны өдөр 22:56, 22:57, 22:58 цаг минутанд 5000 юань гарган авсан баримт 3 ширхгийг хэрэгт үлдээж,

Х.Мийн 23 гэж дугаарласан хар цагаан өнгөөр сүлжсэн мэт нүүртэй 2 оосор бүхий хар өнгийн цүнх 1 ширхэг, “Ari market” гэсэн бичиглэл бүхий уут, Монгол Улсын иргэний үнэмлэх, Е1324658 дугаартай Х.Мийн гадаад паспорт 1 ширхэг, “Ваnк of China” гэсэн бичиглэлтэй 6217-9006-0000-0468-355 дугаартай карт 1 ширхэг, “АВС” гэсэн бичиглэлтэй 622848-0530855482218 дугаартай карт 1 ширхэг, Хаан банкны 9496.1817.0197.1731 дугаартай Оюутны тэтгэлгийн карт 1 ширхгийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож,

Төв банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 17 гэж дугаарласан AJ0073611 серийн дугаартай хуйлсан Монгол Улсын 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлж, 

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, Х.Мэ нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Х.Мэ нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүүхэд М.Аялгуу /РД:УП17250129/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Х.Мэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР