Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01374

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01374

******* аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Х.*******ад холбогдох саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 07ы өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  ******* аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

           *******ын ******* нь 2016 оны 11 сарын 30ы өдөр ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2016 оны 11 сарын 29-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Миний бие 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоног саатуулагдсан.Саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 30 хоногийн дотор барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Х.*******ад холбогдуулан саатуулах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Х.******* нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөг /Дөчин зургаан мянга найман зуун тавь/-ийг нэхэмжлэгч ******* аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /46850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН