Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01385

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01385

******* аймаг

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “В” танхимд явуулж

Нэхэмжлэгч ******* аймгийн Прокурорын газарт ******* ажилтай ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХААН банкны ******* салбарт ******* ******* ажилтай, ******* регистрийн дугаартай, овгийн ын ад холбогдох

Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, зээлийн гэрээний үүрэг 1000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Н.*******

Хариуцагч О. нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.тай 2015 онд танилцаад улмаар үерхэж байгаад 2016 оны 1 сарын 31-ний өдөр охинтой болсон. Намайг 7 сартай жирэмсэн байхад О. надаас салъя гэж хэлсэн ба үүнээс хойш хүүхэд ч төрсөн. Би хүүхдээ төрүүлээд одоог хүртэл өөрөө асарч байгаа. Мөн 2015 онд надад мөнгө зээлээч мөнгөний хэрэг гараад байна. Чи надад 1.000.000 төгрөг зээлчих гэсэн. Би тухайн үед Хаан банкнаас цалингийн зээл аваад 1.000.000 төгрөгийг зээлсэн учраас үүнийгээ гаргуулах мөн охин гийн төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Охиноо би өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2015 онд Н.*******той танилцаж үерхэж байсан бөгөөд хоёр биенийхээрээ ирэн очин амьдардаг байсан. Жирэмсэн болсныг нь мэдэж байсан. ******* тухайн үед өөр хүнтэй холбоотой байсныг би мэдсэн бөгөөд охиныг өөрийнхөө хүүхэд мөн гэдэгт эргэлзэж явдаг байсан. Тиймдээ ч охиныг төрөхөд нь очиж эргээгүй. Охин миний охин гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүүхдийн тэтгэмжийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Охин ээжийнхээ асрамжинд үлдэхэд татгалзах зүйл байхгүй.  2015 оны 8 сард 1.000.000 төгрөгийг *******ос авсан нь үнэн. Уг нь тухайн мөнгийг хамт  л хэрэглэсэн юм. Гэвч энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна

            

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.ад холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг, мөн зээлийн гэрээний үүрэг 1000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 онд танилцан улмаар ойр дотно харьцаатай байсан байх ба 2016 оны 01 сарын 31-ний өдөр охин Солонгын төрсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатаар  баталгаажуулсан хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагчийн хүсэлтийн дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Тэнүүний гаргасан 2016 оны 10 сарын 25-ны өдрийн №6835 тоот дүгнэлтээр хариуцагч О. нь охин С.гийн биологийн эцэг мөн байх боломж нь 99,99% -ийн магадлалаар тогтоогдсон байхаас гадна хариуцагч нь шинжээчийн дээрх дүгнэлтийг үгүйсгээгүй байна.

Иймд 2016 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин ******* овгийн Солонгын гийн төрсөн эцгээр ын ыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нь нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин С.г  эх С.Солонгын асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин С.г 18 насанд хүртэл нь эцэг О.аар сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч О. нь 2015 оны 8 сард нэхэмжлэгчээс 1.000.000 төгрөгийг зээлсэн боловч одоо хүртэл уг мөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх ба тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч нь шүүх хуралдааны явцад дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд түүнд ногдвол зохих улсын тэмдэгтийн хураамж болох 28123 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн ЖЮ16213123 регистрийн дугаартай ******* овгийн Солонгын гийн төрсөн эцгээр  овгийн ын ыг  тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин С.г эх Н.Солонгын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан  11 сартай охин С.г 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.аар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.аас зээлийн гэрээний үүрэгт 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид  126873 төгрөг гаргуулан 98750 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 28123 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН