| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01344/И |
| Дугаар | 138/ШШ2016/01396 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01396
| 2016 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 13*******/ШШ2016/01396 | Дорнод аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан *******лан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч ЖЮ*******2060207 регистрийн дугаартай ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Хэрлэн сумын ******* дугаар багийн ******* ******* ажилтай, ЖЬ*******9101676 регистрийн дугаартай, ******* овгийн ын д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн ******* Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгч Ц.*******
Хариуцагч А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.тэй 2012 онд танилцан улмаар ойр дотно болж хоёр гэрээрээ ирэн очин амьдарч байсан. нь 2013 оны 3 сард Швед улсруу явсан бөгөөд энэ үеэр би жирэмсэн болсноо мэдсэн. Ингээд охин 2013 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн. энэ хооронд байнга утсаар ярьдаг байсан боловч 2014 оны 5-6 сараас эхлэн холбоо барих нь цөөрч сүүлдээ огт холбоо барихаа больсон. Учир нь тэндээ нэг эмэгтэйтэй холбоотой болсон байсан ба тэр эмэгтэй нь надруу ярьж, бид хоёрыг салахыг шаарддаг байсан. 2016 оны 3 сард гийн аавынх нь бие муудаад буцаж ирсэн бөгөөд бид хоёр охиноо бодоод бүхнийг дахин сөхөхгүйгээр хамт амьдрахаар шийдэж 2 сар гаруй хугацаанд хамт амьдарсан. Гэвч хамт амьдрах хугацаанд бидний зан харьцаа, үзэл бодол таарч тохирохгүй, үл ялиг зүйл дээрээс болж байнга муудалцах болсоноос гадна нь гэр бүлээ гэсэн сэтгэл байхгүй, хайр халамжгүй, үр хүүхдээ хайхардаггүй. Ингээд бид салахаар шийдэж би охиноо аваад гэртээ ирсэн. ч удалгүй хамтран амьдрагчтай болсон. Ингээд бид цаашид хамт амьдрах боломжгүй тул охиныг минь миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Охин маань аавыгаа Швед улсад байхад төрсөн учраас надаар овоглодог бөгөөд гийн хувьд охиноо өөрийн хүүхэд мөн биш гэж маргахгүй гэв.
Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.*******тай 2012 онд танилцаж ойр дотно харьцаатай болсон бөгөөд хоёр биенийхээрээ ирэн очин хамт байдаг байсан. Би 2013 оны 3 сард Швед улс руу явсан бөгөөд энэ хооронд охин маань төрсөн. Охин маань намайг байхгүй үеэр төрсөн бөгөөд ээжээрээ овоглодог. Охин маань миний хүүхэд мөн учраас хүүхдийн эцэг биш гэж маргахгүй. Бидний хоорондын маргаан, харьцаанаас болж таарч тохирохгүй байсан нь үнэн. Уг нь охиноо бодоод гурвуулаа хамт амьдрах талаар хэлж гуйсан боловч Зулаа зөвшөөрхгүй байгаа. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа тул охиноо ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй, мөн охиндоо хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч А.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан улмаар ойр дотно харьцаатай байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2013 оны 11 сарын 20-ны өдөр охин *******ын төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч А. нь охин М.гийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхийн журмаар хүүхдийн эцгийг тогтоох шаардлагагүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь охин М.г эх Ц.*******ын асрамжинд үлдээх талаар хэн алин нь маргаагүй тул Монгол Улсын Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин М.г эх Ц.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин М.г 1******* насанд хүртэл нь эцэг А.гээр сар тутам тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд түүнд ногдвол зохих улсын тэмдэгтийн хураамж болох 2*******123 төгрөгийг хариуцагч А.гээс гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.г эх Ц.*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 03 настай охин М.г 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/-нд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.гээр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.гээс улсын тэмдэгтийн хураамжид 9*******323 төгрөг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******д олгож, үлдэх 2*******123 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН