| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2016/01355/И |
| Дугаар | 138/ШШ2016/01399 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01399
| 2016 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 138/ШШ2016/01399 | Дорнод аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж
Нэхэмжлэгч: Худалдаа Хөгжлийн банкны Дорнод салбарын /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ийн *******,
Хариуцагч: ******* ажилтай, ******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5.355.130,65 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Хандсүрэн
Хариуцагч Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банкны Дорнод салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******, Х. нар нь тус банктай 2015 оны 6 сарын 23-ны өдөр №ЗГ-ВСС2015062304-1 тоот зээлийн гэрээг байгуулан тус банкнаас 7.000.000 төгрөгийн зээлийг хувийн сууцандаа засвар хийх зориулалтаар сарын 2,2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 14-03а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007863 дугаарт бүртгэлтэй, 000388213 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 71 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006744 дугаартай, 091106449 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн 000300769 тоот гэрчилгээтэй 1250 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалуулсан. Ингээд зээлдэгч нар нь 2016 оны 1 сараас эхлэн зээлийн графикт хугацааг зөрчиж эхэлсэн бөгөөд бид тэдний хүсэлтийн дагуу 2016 оны 3 сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан сарын төлөлтийг нь багасгаж өгсөн. Гэвч зээлдэгч нар нь банкны зүгээс боломж олгосоор байтал дахин графикт хугацаанд зээлээ төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нар нь энэ оны 6 сараас эхлэн одоог хүртэл зээлээ огт төлөөгүй. Бид зээл төлөхийг утсаар удаа дараа мэдэгдэж байсны дээр зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг 3 удаа өгсөн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байгаа тул банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 сарын 23-ны өдөр №ЗГ-ВСС2015062304-1 тоот зээлийн гэрээ, 2016 оны 3 сарын 21-ний өдрийн №ЗГ-ВСС2016030725-1 тоот нэмэлт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 4.908.522,73 төгрөг, үндсэн зээлийн хүү 437.775 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3.832,92 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 5.000 төгрөг, нийт 5.355.130,65 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Мөн зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 14-03а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007863 дугаарт бүртгэлтэй, 000388213 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 71 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006744 дугаартай, 091106449 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн 000300769 тоот гэрчилгээтэй 1250 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 сард Б.*******тэй гэр бүл болсон. 2015 оны 6 сард нөхөр ******* бид хоёр Худалдаа хөгжлийн банкнаас 7 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн барьцаанд хашаа байшингаа тавьсан. ******* уг зээлийг авахдаа би өөрөө төлнө гэсэн боловч 7-8 сард зээлээ төлөөд 8 сараас нь ажлаасаа халагдсан. Банкнаас авсан зээлээр машин авсан, үлдэгдлийг нь байрандаа засвар хийж ганц нэг тавилга авсан. ******* машинаа ломбарданд тавиад 9-11 сарын зээлийг төлсөн. Түүнээс хойш зээлийг би төлж явсан бөгөөд 2016 оны 3 сард банкинд хүсэлт тавьсаны дагуу банк сарын төлөлтийг багасгаж өгсөн. ******* надаас салаад явсан. Би ганцаараа ажилтай, сарын орлого маань зээл төлж хүрэхгүй байна. Энэ оны 6 сараас эхлэн зээлээ төлж чадаагүй нь үнэн. Хэдийгээр зээлээ төлөх үүрэгтэй гэдгийг сайн ойлгож байгаа Тиймээс би үлдсэн зээлийн 30 хувийг төлж үлдэгдлийг нь *******эр төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар нь хариуцагч Б.*******, Х. нарт холбогдуулж Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 5.355.130,65 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хариуцагч Б.*******, Х. нар нь хамтран Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбараас 2015 оны 6 сарын 23-ны өдөр 7.000.000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хувийн сууцандаа засвар хийх зориулалтаар №ЗГ-ВСС2015062304-1 тоот зээлийн гэрээ байгуулан, зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлсэн байхаас гадна тэдний хүсэлтийн дагуу 2016 оны 3 сарын 21-ний өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулан №ЗГ-ВСС2016030725-1 тоот нэмэлт гэрээ байгуулсан боловч зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 4.908.522,73 төгрөг, үндсэн зээлийн хүү 437.775 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3.832,92 төгрөгийг одоо болтол төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа хоёулаа үндсэн зээлдэгчийн хувиар гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлэх үүрэгтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байх ба банк зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараар бүхэлд нь гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэхь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон байх бөгөөд үүнээс үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу Худалдаа хөгжлийн банк нь зээлдэгч нараас хамтад нь эсхүл хэн нэгнээс нь ч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан 2015 оны 6 сарын 23-ны өдрийн №ЗГ-ВСС2015062304-1 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нар нь зээлийг зориулалтын агуу ашиглаж, зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэйгээс гадна уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэх, мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2, 2 дугаар зүйлийн 2.1.10-т тус тус зааснаар зээлдэгч гэрээний заалтыг буюу зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээл төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд банк дангаараа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар харилцан тохиролцжээ.
Гэвч хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргүүдийг тус тус биелүүлээгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авч 14 хоногийн хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй,мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хариуцагч Б.Очир-Эрдэнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Х. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...энэ зээлийг бид хувийн сууцандаа засвар хийж, автомашин авахад зарцуулсан, би зээлээ төлөх үүргээ мэдэж байгаа боловч миний бие ганцаараа ажил эрхэлдэг, өрхийн орлого бага учраас зээлийн 30 хувийг би төлж, үлдэгдлийг надаас салаад явсан Б.*******эр төлүүлж өгнө үү” гэж маргаж байх боловч өрхийн орлого хүрэлцэхгүй, гэр бүл тус тусдаа амьдарч байгаа шалтгаан нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүйгээс гадна зээлийг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулснаа үгүйсгээгүй байна.
Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчдийн буюу хариуцагч Б.*******, Х. нарын зээлийн төлбөрийг төлөх үүрэг тэнцүү байхаар тусгасан байх бөгөөд зээлдэгч нарын хэн нэг нь төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэр бүл салсан тохиолдолд зээлийн үүргийг төлбөрийн чадвартайд нь хариуцуулах гэх нөхцөл байдлыг талууд зээлийн болон нэмэлт гэрээгээр тус тус харилцан тохиролцоогүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар, хариуцагч Б.*******, Х. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 5.355.130,65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Х. нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хамтран хүлээх үүргийг дангаараа гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч Б.*******д ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрхтэй юм.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, хариуцагч Б.*******, Х. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 сарын 23-ны өдрийн №ЗГ-ВСС2015062304-1 тоот зээлийн гэрээ, 2016 оны 3 сарын 21-ний өдрийн №ЗГ-ВСС2016030725-1 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус цуцалж, хариуцагч Б.*******, Х. нараас зээлийн гэрээний үүрэгт 5.355.130,65 /таван сая гурван зуун тавин таван мянга нэг зуун гучин төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарт олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 14-03а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614007863 дугаарт бүртгэлтэй, 000388213 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 71 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0614006744 дугаартай, 091106449 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн 000300769 тоот гэрчилгээтэй 1250 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.632 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.*******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 100.632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН