Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

-

-

     2019          01           28                                         139         

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Ш, Э.З, өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч М.М, өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Шг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708005550928 дугаар 2 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигин овогт Мөнхбатын М /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 108А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хүрэлийнхэн овогт Энхжаргалын З /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү, хүүхдийн хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Жандар овогт Саранхүүгийн Ш /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.М нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, БНХАУ-ын иргэн  Фенг, З нарын эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч Э.З, С.Ш нартай урьдчилан үгсэн тохиролцож, улмаар яллагдагч Э.З, С.Ш нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байр, 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 6.000.000 төгрөг авч, бусдад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Э.З нь яллагдагч М.Мын гэмт хэрэг үйлдэхийг санаачилснаар БНХАУ-ын иргэн  Фенг, З нарын эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч М.М, С.Ш нартай урьдчилан үгсэн тохиролцож улмаар яллагдагч С.Штай бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байр, 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 6.000.000 төгрөг авч, мөн яллагдагч М.М, С.Ш нартай тохиролцсоноосоо зөрж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр БНХАУ-ын иргэн  Фенг, З нараас 4.000.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж, бусдад 10.000.000 төгрөгний хохирол учруулсан,

Яллагдагч С.Ш нь яллагдагч М.Мын гэмт хэрэг үйлдэхийг санаачилснаар БНХАУ-ын иргэн  Фенг, З нарын эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч М.Мтой урьдчилан үгсэн тохиролцож улмаар яллагдагч Э.Зтой бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байр, 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 6.000.000 төгрөг авч, бусдад 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. М анх санаа гаргасан. Хүч хэрэглээгүй, цохиж зодоогүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1708005550928 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч  Фенг-ийн: “Би урьд өгсөн мэдүүлгээ өөрчилж өгөх хүсэлтэй байна. Учир нь тухайн үед эхнэртээ баригдана гэж айсандаа өөр мэдүүлэг өгчихсөн. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсад ...Зын хамтаар ирсэн. ...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19-21 цагийн үед Зориг “найзын гэрт хамт очих уу, тэнд очиж жаахан пиво ууя” гэж хэлээд 4 шилтэй пиво аваад Зориг миний эзэмшлийн автомашиныг жолоодоод гарч явсан. Нэг байрны гадаа очиж буугаад цахилгаан шатаар гараад Зоригийн найз гэх айл руу орсон. Ороход нэг эмэгтэй байсан. Дахиад нэг эмэгтэй цаад өрөөнд нь унтаж байгаа гэж хэлж байсан боловч би хараагүй. ...Уугаад сууж байхад Од гэх туранхай залуу орж ирэхэд Зоригоо манай хуурай дүү гэж хэлсэн. Тэр залуу нь мөс гэдэг нэртэй хар тамхи авч ирснийг Зоригоо, нөгөө 2 охины хамтаар заалгаж байгаад хэрэглэсэн. Од гэдэг залуу нь 30-40 минут болчихоод яваад өгсөн. Дараа нь пиво ууцгаан юм ярьж суусаар өглөө болоод 10 цагийн үед бид хоёр хоноглож байгаа буудал руугаа явлаа гээд гарах үед өөдөөс өндөр махлаг, туранхай залуу хоёр ороод ирсэн. Орж ирэнгүүтээ бид 4-ийг “цагдаа байна, гараа өргө” гэж хэлээд хана руу харуулаад зогсоосон. “Та нар хар тамхи хэрэглэсэн, энэ асуудал чинь олон жилийн ялтай хэрэг, та нарыг өчигдрөөс хойш дагасан, одоо бүрэлдэхүүн дуудна” гэж хэлээд бид нарын бичиг баримтыг хурааж авсан. Махлаг залуу нь гар буу барьчихсан байсан болохоор “цагдаа байна” гэж итгээд бид нар хэлсэн үгээр нь байсан. “Хар тамхи авчирсан хүнээ дууд” гэхэд Зоригоо Од руу залгаж дуудаад удахгүй ирэхэд нь Одыг бас баахан айлгаж байгаад явуулсан. Би Зоригоог “тохиролцохыг бодооч” гэж хэлэхэд Зоригоо махлаг залуутай нь юм ярьж байгаад “10 сая төгрөг өгөхөөр боллоо” гэж хэлээд нөгөө махлаг залуутай хамт гарч яваад буцаж ирэхдээ “картнаас 10.000.000 гөгрөг аваад өгчихлөө” гэж хэлсэн. Ирэнгүүтээ “энэ удаад ингээд өнгөрлөө шүү, дахиж ийм асуудал гаргаж болохгүй” гэж хэлээд нөгөө 2 залуу гараад явсан. Гэхдээ эхний 6.000.000 төгрөгийг нь АТМ-ээс тухайн өдрөө шууд авч өгөөд, маргааш нь билүү нөгөөдөр нь Зоригоо бид 2 “Шангрилла" төвийн тэнд явж байхад нөгөө махлаг залуу Зоригоо руу залгаж утсаар ярьж байгаад үлдсэн 4.000.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлж өгсөн. ...Тухайн үед цагдаа гэж итгээд мөнгө өгөөд тохирсон гэж бодож байсан боловч сүүлд мэдээд мөнгөө гаргуулж авсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-161-163/,

Хохирогч Т.Зын: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний үед “Хонг-Конг” зочид буудалд байж байхад 17 цагийн үед Халиунаа гэдэг охин над руу залгаад  Фенгийг асуусан. Урьд өмнө нь Халиунаатай танилцсан бөгөөд 2-3 удаа уулзаж байсан. Халиунаа “манай гэрт хүрээд ир” гээд гэрээ зааж өгсөн юм. Тэгэнгүүт  Фенг надаас “хар тамхи олоод өгөөч” гэхээр нь би М руу залгаж асуусан. Шөнө 04 цагийн хавьцаа Улсын Их Дэлгүүрийн тэнд Мтой уулзаад мөнгөө өгчихөөд Мын хамтаар Халиунаагийн байгаа газарт ирсэн.  Фенг урьд өмнө нь хар тамхи хэрэглэж байсан, Моос худалдан авч байсан. Ороход Халиунаа, Туяа гэдэг охины хамт байсан. ...Гал тогооны өрөөнд нь бүгдээрээ ороод нөгөө авчирсан мөс гэдэг нэртэй хар тамхиа бэлтгэж хэрэглэсэн. Би тэр тамхинаас татаагүй. Хэрэглэж дуусаад М явлаа гэхээр нь таксины мөнгө өгөөд явуулсан. Бид 4 үлдээд хамт пиво ууж, юм ярьж суусаар өглөө 08 цаг 30 минутын үед гарах гээд хаалга онгойлгоход 25-30 насны махлаг, туранхай 2 залуу дайрч орж ирээд “цагдаа байна” гэж хэлээд цагдаагийн тэмдэг үзүүлээд “гараа өргөөд буруу хараад суу” гэж хэлсэн. Махлаг залуу гар буу тулгасан. Туранхай нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Хар тамхи зарсан хүнээ дууд гэж хэлээд надаар Мыг дуудуулаад орж ирэхэд нь цохиж аваад нөгөө өрөөнд оруулж зогсоосон. Тэгээд “доороос нэмэлт хүч ирж байгаа, та нарыг хар тамхи татсан хэргээр баривчилж байна” гэж хэлж байсан. Ян “энэ хүмүүстэй уулзаж ярилцаач” гэхээр нь “дарга нь хэн бэ, уулзаж болох уу” гэхэд махлаг нь “би байна, яасан” гэхээр нь “тусдаа уулзъя” гэж хэлээд 00-ийн өрөөнд уулзаад “энд асуудлаа шийдүүлж болох уу” гэж асуухад “болно, 15.000.000 төгрөг өгчих” гэхээр нь “10.000,000 төгрөг өгч болох уу” гэж асуухад “за” гэж хэлээд тохиролцсон. Тэгээд махлаг залуу Ян бид 3 “Хонг-Конг” зочид буудлын хажууд байрлах “Хаан” банкинд очоод АТМ-ээс бэлэн 6.000.000 төгрөг аваад үлдсэн 4.000.000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлж өгсөн. Тэгээд мөнгөө өгчихөөд буцаж гэрт нь ирэхэд махлаг залуу нь Мыг хөөж явуулаад нөгөө хамт ирсэн залуугаа аваад явсан. Тэр хооронд нөгөө залуу нь М болон 2 эмэгтэйн хамт гэрт нь хүлээж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136-139/,

Гэрч А.Халиуны: “Би тэр үед Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын ар талд байрлах 15 дугаар байрны 17 тоотод байх Алтанзулын эзэмшлийн орон сууцанд сарын түрээс өгч хамт амьдарч байсан. Алтанзул гэр лүүгээ явсан байсан учир би найз Чулуунцэцэгийг гэртээ дуудаад манайд байж байх үед ...Зоригоо, БНХАУ-ын иргэн Ян, Од гэдэг залуу нар бид 2-луу ээлжилж залгаад байхаар нь гэртээ оруулсан. Тэд нар гал тогооны өрөөнд хар тамхи гээд нунтаг цагаан зүйл бэлтгэж хэрэглэсэн. Бид хоёр ч гэсэн жаахан хэрэглэж үзсэн. Од гэдэг залуу нь 30-40 минут болоод явсан. ...Өглөө 10 цагийн үед гээд гэрээс гарах үед нь өндөр махлаг, туранхай 2 залуу гар буу тулгаад ороод ирсэн. Махлаг залуу нь түрүүлж гар буу тулгаад, нөгөөх нь гар утсаар бичлэг хийгээд орж ирсэн. Бид 4-ийг “цагдаа байна гараа өргө” гэж хэлээд хана руу харуулаад өшиглөж, цохиод байсан. “Та нар хар тамхи хэрэглэсэн энэ асуудал чинь олон жилийн ялтай хэрэг, та нарыг өчигдрөөс хойш дагасан, одоо бүрэлдэхүүн дуудна” гэж хэлээд дарамтлаад байсан. “Хар тамхи авчирсан хүнээ” дууд гэхэд Зоригоо Од руу залгаж дуудаад удахгүй ирэхэд нь Одыг бас баахан дарамталж байгаад явуулсан. Махлаг залуу нь Зоригоотой гал тогооны өрөөнд юм ярьж байгаад Ян, Зоригоо 2-ыг дагуулж гараад 1 цаг орчим болоод орж ирсэн. Ирэнгүүтээ “энэ удаад ингээд өнгөрлөө шүү, дахиж ийм асуудал гаргаж болохгүй” гэж хэлээд нөгөө 2 залуу Зоригоо, Ян хоёрыг цуг аваад гараад явсан. Дараа нь сонсоход 10.000.000 төгрөг Ян, Зоригоо 2-оос авсан гэж байсан. Талыг нь бэлнээр, талыг нь дансаар авсан гэж Зоригоо ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-24-26/,

Гэрч Г.Чулуунцэцэгийн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз Халиунтай уулзах гээд ...хөлсөлж байгаа гэрт нь очсон. М гэдэг миний зүс таних залуу залгаад уулзъя гэж байсан. Би гарахгүй болохоор Халиунаа руу залгаад Халиунаа гарч яваад удалгүй орж ирсэн. Орж ирэхдээ БНХАУ-ын 2 иргэнтэй орж ирсэн. М араас нь орж ирээд тэр хэд гал тогооны өрөөнд юм яриад суугаад байсан. Хэсэг хугацаанд юм ярьж байгаад М гараад явсан. ...Тэгээд бид 4 пиво ууцгааж байгаад үүрээр нөгөө 2 хятад “зочид буудалд орж хонох уу, бид 2 тийшээ явлаа” гэхээр нь “та 2 явж бай, бид 2 гэрээ цэвэрлээд очно” гэж хэлсэн. Хаалгаар гарах гэж байхад өндөр махлаг, туранхай 2 залуу гар буу тулгаад “цагдаагаас явж байна, хөдөлвөл ална шүү” гээд ороод ирсэн. Тэгээд Зоригоо,  Фенг 2-ыг хана руу буруу харуулж зогсоогоод “тагнуулаас явж байна” гэж хэлээд айлгаад байсан. “Өчигдөр хамт байж байгаад юм авчирч өгсөн туранхай шар залуугаа дууд” гэж хэлээд Зоригоогоор дуудуулж авчирч дарамталж байгаад гаргаад явуулсан. Зоригоог махлаг залуу нь гал тогооны өрөөнд оруулаад юм ярьж байгаад Зоригоо,  Фенг 2-ыг авч гараад хэсэг хугацааны дараа орж ирээд гараад явсан. Халиунаа бид 2-т хандаж бид нар цагдаагаас явж байна Зоригоог хэдэн сарын турш мөрдөж ажилласан. Сая танай гадаа отож байгаад барьж авлаа гэж хэлж байсан. Бид нар бүгд айгаад шоконд орсон байсан учраас тэгээд салцгаасан. Маргааш бил үү нөгөөдөр нь Зоригоотой “Ви чат”-аар холбогдоод юм ярьж байгаад “нөгөө асуудал зүгээр үү, яасан” гэж асуухад “10.000.000 төгрөг өгөөд салсан, мөнгө өгөхгүй бол бүрэлдэхүүн дуудаад хэлтэс рүү авч явна” гээд байхаар нь өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-30-32/,

 Гэрч Г.Алтанзулын: “...Халиун надад “би айгаад байна” гэхээр нь “яасан бэ” гэхэд ““Хонг-конг” зочид буудалд манайд ирээд байдаг найз дуудаад байхаар нь очиход хятадууд байсан. Өрөөнд нь байхад тусгай тасгийн цагдаа нар байна гэж орж ирээд буу тулгаад хар тамхи хэрэглэсэн, одоо та нар олон жилийн ял авна” гэж айлгаад дарамтлаад байсан. Тэгж байгаад нэг хятад нь 10.000.000 төгрөг өгөөд аргалаад өнгөрсөн” гэж ярьж байсан. Сая мэдэхнээ энэ бүх асуудал манай гэрт болсон юм шиг байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27-29/,

Гэрч Г.Алдарсайханы: “Би 94295656 дугаарыг анх 2013 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Мобикомын салбараас худалдан авсан. Дээрх дугаарыг 1 жил гаруй барьж байгаад 2014 оны зун М гэдэг залууд өгч байсан. М бол Замын-Үүд суманд амьдардаг, цагдаагийн хэлтсээр байнга орж гардаг байсан болохоор танилцаад хуурай ах, дүүгийн хтой болсон байсан. Одоо бараг холбогдохгүй, хаана байгааг нь сайн мэдэхгүй. ...Одоо залгаж үзвэл Мод байгаа гэдэг нь мэдэгдэх байх. Мобикомоор нэрээ солиулаагүй байгаа учир дээрх дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-7-9/,

Гэрч Э.Булганы: “...Миний дансны дугаар 5063196141 юм. “Хаан” банкны энгийн зэрэглэлтэй ягаан өнгийн, өөрийн фото зураг бүхий картаа 2017 оны 6 дугаар сарын дундуур гээгдүүлээд олохгүй байна. Дахиж карт захиалаагүй, тус дансаа ойрын хугацаанд ашиглаагүй. ...Би 5598154486 тоот дугаарын дансыг мэдэхгүй. Надад тэгэж 4.000.000 төгрөгийн орлого орж ирэх үндэслэл байхгүй. Надад ямар нэгэн өр, авлага гэх асуудал байхгүй. Надад мобайл банк, интернет банк байхгүй, суулгаагүй болохоор орлого, зарлагын мэдээлэл ирдэггүй. 2016 оны 12 дугаар сараас хойш картаа ашиглаагүй. Тус картыг ээж Мөнгөнцэцэг, ах Энхжаргалын З нар ээлжлээд хэрэглэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр ээж Мөнгөнцэцэг Багахангай дүүрэгт гэртээ байсан болохоор ээж хэрэглээгүй, харин ах З хэрэглээд явж байсан байх гэж санаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-33-35/,

Гэрч Ё.Бадамсүрэнгийн: “...Зурган дээр байгаа БНХАУ-ын иргэн  Фенг нь манай зочид буудалд хааяа ирж байрладаг хүн мөн байна. Манай буудалд  Фенг 2017 оны 01 дүгээр сард ирж байрласан гэдгийг би сайн санаж байна. Орчуулагч нь гээд 30 орчим насны хятад залуугийн хамт ирээд 10 гаран хоноод буцсан санагдаж байна. Тухайн үед тэр залуугийнхаа бичиг баримтыг бүртгүүлж орсон байсан. Би бүртгэсэн үү, нөгөө ээлж бүртгэсэн үү гэдгээ сайн санахгүй байна. Манайх үйлчлүүлэгч нарыхаа бичиг баримтыг скайнердаад компьютер дээр хадгалдаг болохоор олон хүний зурагтай холилдоод санахгүй байна. Камерийн бичлэг 30-40 хоног хадгалдаг болохоор тухайн үеийн бичлэг устгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 19-21/,

Шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний 20 цагийн үед гадуур явж байтал урд өмнө Эрээн хотод танилцсан З ах залгаад “Хаана явж байна, ах нь Монголд ирчисэн, завтай бол хүрч ирээд хоол идээч, би Хонгонк зочид буудалд байна, маргааш бараг нутаг буцах байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь очсон. З ах захиралтайгаа байсан. Уулзсан чинь “Ахын дүү мөс олоод өгөөч, хүн амьтнаас сураглаад өгөөч” гэсэн. Би өөрийн дугаараас нилээн олон хүн рүү залгасан чинь залгасан хүмүүс эргээд ярья гээд байсан. Миний залгасан нэг дугаараас залгаад “мөс байна, Алтай хотхонд ирээд авах уу” гэхээр нь “хэдэд зарахын гэсэн чинь 400.000 төгрөгт зарна” гэсэн. Зоригоо ахад хэлээд Зоригоо ах бид хоёр такси бариад очоод нөгөө дугаар луу залгасан чинь “гараад явчихсан, Их дэлгүүрийн урд хүрээд ир” гэсэн. Их дэлгүүрийн урд талын Хаан буузны үүдэнд очоод залгасан, удаагүй үл таних хоёр залуу хүрч ирээд Зоригоо ах бид хоёрын таксинд орж суусан. Зоригоо ах бид хоёр бараагаа аваад Хонг конг зочид буудлын гадаа очоод Зоригоо ах захирал руугаа яриад дуудсан. Захирал гарч ирээд захирлынх нь хар өнгийн машинаар 1-р хорооллын Цамбагаравын арын өндөр 12 давхар байрны 5 давхарт гараад нэг айлд орсон. Тэр айлд ороход 25-26 орчим насны хоёр хүүхэн байсан. Нэг хүүхнийг нь урд өмнө зүс харж байсан. Гал тогооны өрөөнд нь ороод Зоригоо ахын захирал нь цүнхнээсээ мөс хэрэглэдэг сав, гялгар цаас энэ тэр гаргаж ирээд тэрийгээ угсраад мөсөө хэрэглэсэн. ...Зоригоо ах намайг “за за чи явж байх уу” гээд надад таксины мөнгө өгөөд “манай буудлын өрөөнд нэг хүүхэн байгаа, чи очоод ханьтай байгаач” гэсэн. ...Найз З руу яриад “Хонг конг зочид буудлаас ирээд авчихаач” гэсэн. Удалгүй З, Штай хамт хүрч ирэхээр нь тэр хоёр “Миний таньдаг хужаа, захиралтайгаа хоёр охинтой хамт хар тамхи татаж байгаа, тэр хоёр мөнгөтэй байгаа, гурвуулаа тэр хоёроос мөнгө салгах уу” гэсэн чинь Ш тэр хоёр “тэгвэл бид хоёр цагдаа байна” гээд ороод мөнгө салгая гэсэн. Би Зоригоо ах, захирал хоёрынх нь орсон байр, давхар, тоотыг зааж өгөөд гадаа машинд үлдсэн. Нөгөө хоёр маань над руу “гарч ирээгүй байна, бид хоёр хүлээгээд сууж байна” гээд ярьсан. Үүрээр санагдаж байна Зоригоо ах над руу утсаар яриад “ахын дүү хаана байгаа юм, хүрч ирээд машин бариад өгөөч” гэсэн. Би “за за одоо очлоо” гээд хэсэг байж байгаад ороход З, Ш хоёр байр луу орчихсон, Зоригоо ах, захирал тэр хэдийг хана руу харуулаад зогсоочихсон байсан. З тэр хоёр “цагдаа байна” гээд намайг цохиж, өшиглөж дүр үзүүлээд жижиг өрөө рүү оруулсан. Тэр хоёр хэсэг байж байгаад “одоо чи яв” гээд намайг явуулсан. З, Ш хоёр 1 цаг орчмын дараа гарч ирээд машинд суугаад “за боллоо, энэ хоёроос 6.000.000 төгрөг авчихлаа, явцгаах уу” гээд бид гурав хөдөлсөн. Төмөр замд байрлах нэг буудалд өрөө авч амарцгаасан. Тэгээд 6.000.000 төгрөгөө бид гурав тэнцүү хувааж аваад салцгаасан. З дараа нь юм уу, тэр өдрөө юм уу Ш бид хоёрт хэлэлгүйгээр Зоригоо ахаас дансаар 4 сая төгрөг авсан байсан. Тэр мөнгөнөөс Ш бид хоёр аваагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-186-188, 235/,

Шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой найз Штай хамт харих гээд явж байсан чинь шөнө 02 цагийн үед санагдаж байна, 2-3 жилийн өмнө найзуудаараа дамжуулан танилцаж тэрнээс хойш нөхөрлөх болсон М гэж залуу над руу залгаад “1 дүгээр хорооллын Хархорингийн ард байна, хүрээд ирээч” гээд дуудсан. Бид хоёр Хархорин захын арын KFC-ийн хажууд Мтой уулзсан. М “арын энэ байранд миний таньдаг хужаа мөс татаад байж байна, гурвуулаа энэ хэдээс өөрсдийгөө цагдаа байна, та нар хар тамхи хэрэглэсэн байна гээд мөнгө салгах уу” гэсэн. Шагдараа бид хоёр зөвшөөрсөн. Шагдараа бид хоёр тэр хужаагийн байгаа байр, давхар, тоотыг заалгуулж аваад давхарт нь гараад нилээн удаан хүлээсэн. М гадаа машинд хүлээж байсан. Үүрээр санагдаж байна, 2 хужаа гарч ирэхээр нь Шагдараа бид хоёр “цагдаа байна” гээд түрүүвчээ дэлгэж харуулаад цаашаа орцгоо гээд оруулсан. Ороход 20 гаран насны хоёр эмэгтэй байсан. Хар тамхи хэрэглэсэн бололтой ширээн дээр цаас, соруул, сав энэ тэр хөглөрч байсан. Өөрсдийгөө “цагдаа нар байна” гээд өвөрмонгол залууг гал тогооны өрөөнд оруулаад “бид нар та нарыг хэд хоног дагасан, одоо та нарыг баривчилна, тэр хар тамхи зарсан хүнээ дууд, яагаад хар тамхи хэрэглээд байгаа юм бэ” гэсэн чинь тэр өвөрмонгол залуу утсаараа Мыг дуудсан. Удалгүй М орж ирэхээр нь Шагдараа бид хоёр Мыг тэд нарын хажууд “цагдаа нар байна, чи эд нарт хар тамхи зарсан хүн мөн үү” гээд Шагдараа нэг өшиглөөд жижиг өрөө рүү оруулсан. Өвөрмонгол залууг “одоо та нарыг баривчилна, жижүүрийн бүрэлдэхүүн дуудна” гэхэд “мөнгө өгөөд аргалчиж болох уу, мөнгө өгчихье тэгэх үү” гээд гуйхаар нь “хэдийг өгөх юм бэ” гэсэн чинь 10 сая төгрөг өгье гэсэн. Тэр өвөрмонголтой ярьж тохирсны дараа Шагдараа бид хоёр Мыг “дахиж хар тамхи зарж болохгүй” гээд хөөгөөд явуулсан. Ингээд би тэр хоёр хужаатай хамт гарч Саппорогийн Хаан банкны АТМ-рүү явсан. Тэр хужаа ATM ороод “одоо байгаа нь 6 сая төгрөг байна, үлдсэн 4 сая төгрөгийг дансаар чинь явуулчихъя, дансны дугаараа өгчих” гэхээр нь би өөрийн төрсөн дүү Булганы Хаан банкны дансны дугаарыг өгсөн. Тэгээд 6 сая төгрөгийг аваад буцаж ороод Шагдараа бид хоёр тэд нарт “дахиж ийм асуудал гаргаж болохгүй, амаа татаж яваарай, хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлээд гараад явсан. М машинд хүлээж байсан болохоор бид хоёр машинд суугаад 6 сая төгрөг салгаад авчихлаа, хэдүүлээ нэг газар очиж амарцгаая гээд Төмөр зам руу явж нэг буудалд өрөө авч амарцгаасан. Үлдсэн 4 сая төгрөгийг би Шагдараа, М хоёрт хэлэлгүйгээр дансаараа шилжүүлж аваад үрээд дуусгасан. 6 сая төгрөгөө бид гурав гурав тэнцүү хувааж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-198-199/,

Шүүгдэгч С.Шгийн яллагдагчаар өгсөн: “...М бид хоёрт “энэ арын байранд хоёр хужаа байна, хар тамхи хэрэглэж байгаа, гурвуулаа энэ хоёроос мөнгө салгая” гэхээр нь З бид хоёр зөвшөөрсөн. ...Хоёр хужаа гараад ирэхээр нь З бид хоёр “цагдаа байна” гээд гарч ирсэн байр луу нь оруулсан. Ороход үл таних 20-25 орчим насны хоёр охин байсан. З бид хоёр цагдаагаас явж байгаа талаараа хэлээд цагдаа гэдгээ үнэмшилтэй болгох гээд түрүүвчээ хальт харуулаад буцаагаад хийсэн. Тэр хоёр хужаагаас З бид хоёр “та хоёр хэнээс хар тамхи авсан юм бэ, хар тамхи авсан хүнээ дууд, одоо цагдаагийн бүрэлдэхүүн дуудлаа” гэж хэлсэн. Гэтэл нэг хужаа нь М руу залгаж байгаа бололтой “чи хүрээд ир” гээд дуудсан. Удалгүй М орж ирэхээр нь “цагдаагаас явж байна” гээд Мыг би өшиглөөд З жижиг өрөө рүү оруулсан. З монголоор ярьдаг нэг хужаатай гал тогооны өрөөнд яриад мөнгө төгрөг зохицуулахаар болсон юм шиг байсан. Энэ хооронд Мыг “дахиж ингэж болохгүй шүү” гээд хөөгөөд явуулсан. З “хөгшин чинь энэ хоёр хужааг аваад гараад ирье” гээд тэр хоёр хужаатай гараад явсан. Би нөгөө хоёр хүүхэнтэй хамт байранд нь хүлээгээд байж байтал З нөгөө хоёр хужаатай буцаж ирсэн. З бид хоёр гараад машинд суусан. М машинд хүлээж байсан. ...Буудалд ороход З хоёр хужаагаас авсан юм гээд 6 сая төгрөг гаргаж ирсэн. Ингээд бид гурав хүний тус бүр 2 сая төгрөгөөр хувааж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-205-208/,

иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-36, 39, 144/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-40, 41, 44/, дансны хуулга /1 дүгээр хавтас, 89-96, 97-98/, Э.Згийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-167-169/, С.Шгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-170-172/, М.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-173-175/ зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж өгсөн шүүгдэгч нарын хувийн байдалтай хтой баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарах болсон, мөн хорих ялын дээд хэмжээ ихэссэн, түүнчлэн тэнсэх боломжгүй болж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч нарт ашигтай юм. Иймд 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасанаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Шг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасныг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасныг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах нь шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын дээд хэмжээ ихэссэн, түүнчлэн тэдний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, яллагдагч Э.З, С.Ш нартай урьдчилан үгсэн тохиролцож, улмаар яллагдагч Э.З, С.Ш нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 6.000.000 төгрөг авсан,

шүүгдэгч Э.З нь М.М, С.Ш нартай БНХАУ-ын иргэн  Фенг, З нарын эд хөрөнгийг авах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцон, улмаар яллагдагч С.Штай бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 10.000.000 төгрөг авсан,

шүүгдэгч С.Ш нь М.М, Э.З нартай БНХАУ-ын иргэн  Фенг, З нарын эд хөрөнгийг авах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцон, яллагдагч Э.Зтой бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 17 тоотод нэвтэрч “цагдаа нар байна” гэж итгүүлэн тоглоомон буу ашиглан, хуурамч бичиг баримт үзүүлэн А.Халиун, Г.Чулуунцэцэг нартай “мансууруулах бодис” хэрэглэсэн, Эрүүгийн хуульд зааснаар өндөр ялтай гэж айлган дарамталж, хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлэн бэлэн 6.000.000 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч  Фенг-ийн “...Өөдөөс өндөр махлаг, нөгөөхөө бодвол арай туранхай залуу хоёр ороод ирсэн. Орж ирэнгүүтээ бид 4-ийг “цагдаа байна, гараа өргө” гэж хэлээд хана руу харуулаад зогсоосон. “Та нар хар тамхи хэрэглэсэн, энэ асуудал чинь олон жилийн ялтай хэрэг, та нарыг өчигдрөөс хойш дагасан, одоо бүрэлдэхүүн дуудна” гэж хэлээд бид нарын бичиг баримтыг хурааж авсан. Махлаг залуу нь гар буу барьчихсан байсан болохоор “цагдаа байна” гэж итгээд бид нар хэлсэн үгээр нь байж байсан. ...Зоригоо махлаг залуутай юм ярьж байгаад “10 сая төгрөг өгөхөөр боллоо” гэж хэлээд нөгөө махлаг залуутай нь хамт гарч яваад буцаж ирэхдээ “картнаас 10.000.000 гөгрөг аваад өгчихлөө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-161-163/, хохирогч Т.Зын “...25-30 насны махлаг, туранхай 2 залуу дайрч орж ирээд “бид нар цагдаа байна” гэж хэлээд цагдаагийн тэмдэг үзүүлээд гараа өргөөд “буруу хараад суу” гэж хэлсэн. Махлаг залуу хар хувцастай гар буу тулгасан. Туранхай нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. ...“доороос нэмэлт хүч ирж байгаа, та нарыг хар тамхи татсан хэргээр баривчилж байна” гэж хэлж байсан. ...АТМ-ээс бэлэн 6.000.000 төгрөг аваад үлдсэн 4.000.000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-136-139/, гэрч А.Халиуны “...Махлаг залуу түрүүлж гар буу тулгаад орж ирсэн, нөгөөх нь гар утсаар бичлэг хийгээд орж ирсэн. Орж ирэнгүүтээ бид 4-ийг “цагдаа байна гараа өргө” гэж хэлээд хана руу харуулаад өшиглөж, цохиод байсан. “Та нар хар тамхи хэрэглэсэн энэ асуудал чинь олон жилийн ялтай хэрэг, та нарыг өчигдрөөс хойш дагасан, одоо бүрэлдэхүүн дуудна” гэж хэлээд дарамтлаад байсан... Дараа нь сонсоход 10.000.000 төгрөг Ян, Зоригоо 2-оос авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-26/, гэрч Г.Алтанзулын “...Халиун надад ...буутай тусгай тасгийн цагдаа нар байна гэж орж ирээд буу тулгаад “хар тамхи хэрэглэсэн, одоо та нар олон жилийн ял авна” гэж айлгаад дарамтлаад байсан. Тэгж байгаад нэг хятад нь 10.000.000 төгрөг өгөөд аргалаад өнгөрсөн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27-29/, гэрч Г.Чулуунцэцэгийн “...өндөр махлаг, туранхай 2 залуу гар буу тулгаад “цагдаагаас явж байна, хөдөлвөл ална шүү” гээд ороод ирсэн. Тэгээд Зоригоо,  Фенг 2-ыг хана руу тулгаж буруу харуулж зогсоогоод “тагнуулаас явж байна” гэж хэлээд айлгаад байсан. ...Зоригоотой “Ви чат”-аар холбогдоод юм ярьж байгаад “нөгөө асуудал зүгээр үү, яасан” гэж асуухад “10.000.000 төгрөг өгөөд салсан...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-30-32/, шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “...З, Штай хамт ирэхээр нь тэр хоёрт “маний чинь таньдаг нэг Хужаа, захиралтай хамт хоёр охинтой хамт Цамбагаравын ард нэг байранд хар тамхи татаж байгаа, тэр хоёр мөнгөтэй байгаа, гурвуулаа тэр хоёроос мөнгө салгах уу” гэсэн чинь Ш тэр хоёр “тэгвэл бид хоёр цагдаа байна” гээд ороод мөнгө салгая гэсэн. Тэгээд би Зоригоо ах, захирал хоёрынх нь орсон байр, давхар, тоотыг нь зааж өгөөд гадаа машинд нь үлдсэн. ...З, Ш хоёр 1 цаг орчмын дараа гарч ирээд машинд орж суугаад “за боллоо, энэ хоёроос 6.000.000 төгрөг гаргуулаад авчихлаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-186-188/, шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн “...Шагдараа бид хоёр “цагдаа байна” гээд түрүүвчээ дэлгэж харуулаад цаашаа орцгоо гээд оруулсан. ...Өвөрмонгол залууг “одоо та нарыг баривчилна, жижүүрийн бүрэлдэхүүн дуудна” гэхэд уг Өвөрмонгол “мөнгө өгөөд аргалчиж болох уу, мөнгө өгчихье тэгэх үү” гээд гуйхаар нь “хэдийг өгөх юм бэ” гэсэн чинь 10 сая төгрөг өгье гэсэн. Тэр хужаа ATM ороод “одоо байгаа нь 6 сая төгрөг байна, үлдсэн 4 сая төгрөгийг дансаар чинь явуулчихъя, дансны дугаараа өгчих” гэхээр нь би өөрийн дүү Булганы Хаан банкны дансны дугаарыг өгсөн. Тэгээд 6 сая төгрөгийг аваад буцаж ороод Шагдараа бид хоёр “дахиж ийм асуудал гаргаж болохгүй, амаа татаж яваарай, хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-198-199/, шүүгдэгч С.Шгийн яллагдагчаар өгсөн “...З бид хоёр цагдаагаас явж байгаа талаараа хэлээд цагдаа гэдгээ үнэмшилтэй болгох гээд түрүүвчээ хальт харуулаад буцаагаад хийсэн. Тэр хоёр хужаагаас З бид хоёр “та хоёр хэнээс хар тамхи авсан юм бэ, хар тамхи авсан хүнээ дууд, одоо цагдаагийн бүрэлдэхүүн дуудлаа” гэж хэлсэн. ...З найз маань монголоор ярьдаг нэг хужаатай гал тогооны өрөөнд яриад мөнгө төгрөг зохицуулахаар болсон юм шиг байсан. ...Буудалд ороход З тэр хоёр хужаагаас авсан юм гээд 6 сая төгрөг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-27-28/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.М, Э.З, С.Ш нарын бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч  Фенг, Т.З нараас “цагдаагийн ажилтан байна” гэж тоглоомон буу үзүүлэн, хуурамч бичиг баримт үзүүлж, “хар тамхины хэрэг өндөр ялтай, бүрэлдэхүүн дуудна” гэх зэргээр айлган сүрдүүлэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийт 10.000.000 төгрөг авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэн шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч  Фенг-д 10.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөнгөө гаргуулж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-161-163/-ийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 38 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 38 хоногоор тооцуулах, шүүгдэгч Э.З, С.Ш нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар тус бүр 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байсан. Одоогийн шийдэгдэх гэж байгаа гэмт хэрэг нь уг хэргээс өмнө шийдэгдсэн байгаа. Шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн. Хохирлоо төлсөн байгаа тул тэнсэж өгнө үү” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж “Шүүгдэгч Э.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажилгүй байсан боловч 2018 сарын 10 дугаар сарын 31-ний өдрөөс “ТМЖ” банк бус санхүүгийн байгууллагад харилцагчийн менежерээр ажилд орсон. Эхнэр, хүүхэд нарын хамт амьдардаг. Урьд тэнсэн хянан харгалзах ял шийтгэгдэж байсан боловч ялтай байдал арилсан учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байгаа. Шгийн хувьд эхнэр нь Америк яваад салсан. 6 настай хүүхэд, ээж, эгчийн хамтаар амьдардаг. Хувираа барилгын ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Шүүгдэгч нар нь хийсэн хэрэгтээ гэмшиж ажилтай болсон, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Шгийн ялтай байдал арилсан. Иймд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгч Э.З нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.12.09-ний өдрийн 108А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, шүүгдэгч С.Ш нь Баянгол дүүргийн шүүхийн 2011.09.20-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан ...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэснийг үндэслэн шүүгдэгч Э.З, С.Ш нар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Харин шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ /урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, оролцсон оролцоо/, хувийн байдал /шүүгдэгч нарын хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирол нөхөн төлсөн/-ыг тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч М.Мод 4 жилийн хорих ял, шүүгдэгч Э.З, С.Ш нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.22-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаас дүгнэхэд 2017 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө шүүгдэгч М.М бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг нь үйлдсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 388 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэх хуулийн нөхцөлд тохирохгүй байна гэж шүүх дүгнэв.  

Иймд шүүгдэгч М.Мод энэ тогтоолоор оногдуулсан ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 388 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлснийг тус тус харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус заасныг баримтлан нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч М.Мыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.З, С.Ш нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж байна.      

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Шг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхбатын М, Хүрэлийнхэн овогт Энхжаргалын З, Жандар овогт Саранхүүгийн Ш нарыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч М.Мыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.З, С.Ш нарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Э.З, С.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Мод энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

7. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгч Э.З, С.Ш нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтнуудад хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М, Э.З, С.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР