Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2016/01400

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2016/01400

Дорнод аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч ЖЯ81122161 регистрийн дугаартай ******* овгийн Батцэнгэлийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Б.*******

Хариуцагч Б.******* нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нөхөр *******тай 2000 онд танилцаж 2002 онд  гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2008.08.01-нд охин Н.*******, 2005,04,20-нд хүү Н.*******-Эрдэнэ нар төрсөн.  Нөхөр маань анхнаасаа л архи уудаг байсан бөгөөд би засрана байх гэжттэвчиж өдийг хүрлээ. Эрүүлдээ зүгээр байдаг ч архи уугаад согтохоороо араатан мэт болдог бөгөөд би эрүүл мэндээрээ хохирч байсан. Анхандаа тэвчиж ядахдаа дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд өгчихөөд дараа нь уучилаад өөрөө мөнгийг нь төлөөд гаргаж авдаг байсан. ******* нь архи уухаас гадна авгай хүүхэнтэй орооцолдоно, гэрийн эд зүйлээ эвдэнэ, удаа дараа мөнгө төгрөгийг минь хулгайлж зугаа цэнгэлд болон өөрийнхөө ар гэрийнхэндээ өгдөг байсан. Ингээд амьдрахад үнэхээр хэцүү байсан учраас 2015 оны 5 сард би салж явсан бөгөөд явахдаа хоёр хүүхдээ үлдээсэн. Хоёр хүүхдээ авъя гэхээр өгдөггүй, хаа байгаа газар чинь очоод алаад нууна, хоолойг чинь хэрчинэ, байгаа айлыг чинь галдан шатаана гэх мэтээр үг хэлээр доромжилж дарамталдаг. Биднийг 1 жил гаруй хугацаанд тусдаа амьдрахад хоёр хүүхдээ ******* хараад үлдсэн боловч гэртээ хүн цуглуулж архиддагийн улмаас охиныг минь хүнд хүчиндүүлж гэмт хэргийн хохирогч болгосон. Магадгүй энэ хэвээр хүүхдүүдээ түүнд орхивол дараагийн гэмт хэргийн хохирогч нь хүү минь ч болох нөхцөл байдалд байгаа учраас бидний гэрлэлтийг цуцалж охин хүү хоёрыг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Миний бие тусдаа амьдрах хугацаанд мөнгө цуглуулж 8*10 харьцаатай модон торх босгосон, мөн 3*4 харьцаатай өвөл зуны пингээ янзалж хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болгосон байгаа. Одоо бид Хэрлэн сумын 6 дугаар баг, Буйрын 2-9 тоот хашаанд би өвөл зуны пинд, ******* хоёр хүүхэдтэйгээ гэр түрээслэн амьдардаг. Найрамдлыг байхгүй хооронд би хүүхдүүдээ өөр дээрээ авдаг. Хүү маань хэдийгээр аавтайгаа дассан боловч эгчийгээ дагаад ээж дээрээ ирэхэд бэлэн байгаа, тэр талаараа ч надад хэлсэн. Бидний дундын эд хөрөнгө болох охин *******ы нэр дээр байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 23-08 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, 3*4 харьцаатай өвөл зуны пин, 8*10 харьцаатай байшингийн модон торх зэргийг охин хүү бидэнд үлдээж өгнө үү. *******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн боловч одоо нэхэмжлэхгүй. ******* боломжтой үедээ хоёр хүүхэддээ гээд өгвөл өгнө биз,  ******* хоёр хүүхэдтэйгээ уулзана гэсэн цагт нь уулзуулж байх болно гэв.

 

  Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 онд танилцан гэр бүл болж амьдарсан. Гэрлэлтээ 2002 онд албан ёсоор бүртгүүлсэн. Охин маань 2002 онд, хүү маань 2005 онд төрсөн. Би архи уухаараа эхнэртээ гар хүрээд байдаг нь үнэн. Эхнэр маань зарим үед ажил хийж, ажилгүй байх үедээ зайрмаг зарж амьдралаа авч явдаг, Би зарим үед найзынхаа бөөний төвд ажил хийж амьдралаа залгуулдаг. ******* надаас саллаа гээд 2015 оны 5 сард яваад өөр хүнтэй суусан. Энэ хугацаанд хоёр хүүхэд маань надтай хамт амьдарч байсан. Миний хувьд архи уудаг нь үнэн боловч амьдралаа хүний дайтай авч явах гэж зүтгэсэн. ******* бид хоёр цаашид хамт амьдарч чадахгүй. Хүү маань уг нь аавыгаа дагана гэдэг байсан. Гэвч ээж дээрээ байвал ядахдаа гэр орон нь дулаахан, цэвэрхэн хувцас хунартай гэдэс цатгалан явах байх гэж бодож байна. Мөн эгчээс нь салгаад яахав гэж бодсоны үндсэн дээр хоёр хүүхдээ хоёуланг нь ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй байна. Охины минь нэр дээр байдаг газар, мөн өвөл зуны пин, модон торх зэргийг бүгдийг нь эхнэр хүүхдүүддээ үлдээнэ, маргах зүйл байхгүй. Иймд цаашид хамт амьдрахыг хүсэхгүй байгаа учраас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

    Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2000 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2002 оны 9 сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба энэ хугацаанд 2002 оны 8 сарын 01-ний өдөр охин Н.*******, 2005 оны 4 сарын 20-ны өдөр хүү Н.*******-Эрдэнэ нар тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна. 

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр Б.******* нь байнга архи,согтууруулах ундаа хэрэглэн агсам согтуу тавьж, эхнэртээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг зэргээс гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж улмаар тэд хамтран амьдрах хүсэлгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

Түүнчлэн нөхөр Б.*******ын гэр бүлдээ үзүүлдэг хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, мөн хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хор уршиг учирч болзошгүй байх тул тэдэнд эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хариуцагч Б.******* нь охин Н.*******ыг эхийнх нь асрамжинд үлдээхэд маргаагүй боловч хүү Н.*******ыг өөрийн асрамжинд авах талаар маргасан тул шүүх хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэшсэн шинжээчийг томилон хүүхдүүдийг эцэг эхийн хэнийх нь асрамжинд үлдээхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд нийцэх талаар дүгнэлт гаргуулсан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч Б.******* нь хоёр хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Н.*******, хүү Н.*******-Эрдэнэ нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

Түүнчлэн хариуцагч Б.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 23-08 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, 3*4 харьцаатай өвөл зуны пин, 8*10 харьцаатай байшингийн модон торх зэрэг эд хөрөнгийг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар дээрх гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.******* болон түүний хүүхдүүдийн өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******, ******* овгийн*******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Н.*******, хүү Н.*******-Эрдэнэ нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 23 дугаар гудамжны 08 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, 8*10 харьцаатай байшингийн модон торх, 3*4 харьцаатай өвөл зуны пин зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.*******, охин Н.*******, хүү Н.*******-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Нарйамдалаас  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаас татгалзсан тул хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нандинцэцэгт даалгасугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь мөн хуулийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН