Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01412

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******д холбогдох 227585 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг 20 оны 10 сарын 21ий өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие өөрийн өмчлөлд байдаг -ийн дугаар байрны тоот байрыг 2014 оноос эхлэн байнга хөлслүүлсэн бөгөөд ******* нь 20 оны 6 сарыг дуустал суугаад байрнаас гарсан. Энэ суусан хугацааны байрны хөлс 1 сарын төлбөр 70000 төгрөг, НАА-н байрны төлбөр болох 157585 төгрөг,  нийт 227585 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг дүгээр байрны тоотод оршин суух, ЖЯ61001 регистрийн дугаартай, овогт , нэхэмжлэгч ******* нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* би *******гаас нэхэмжилсэн 227585 төгрөгөөс 68108 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 15477 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхөөр харилцан тохиролцож байна гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 227585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 68108 төгрөг /Жаран найман мянга нэг зуун найм/-ийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 15477 төгрөг /Нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун далан долоо/-ийг нэхэмжлэгчид төлөх  тухай нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын харилцан тохиролцсон эвлэрэл болох нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 68108 төгрөг /Жаран найман мянга нэг зуун найм/-ийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 15477 төгрөг /Нэг зуун тавин есөн мянга дөрвөн зуун далан долоо/-ийг нэхэмжлэгчид төлөх  тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7477 төгрөгөөс 3738 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3738 төгрөг 50 мөнгө, хариуцагч *******гаас 2717 төгрөг /15477 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5434 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН