Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1432

 

    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Өвөр эрээний 00-01 тоотод оршин суух, ЖЛ75111569 регистрийн дугаартай Боржигон овгийн Жамсрангийн Мөнхцэцэгийн хүсэлттэй

Р.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

                              Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Р.Лхагвасүрэнд холбогдуулан хоёр хүүхдийнхээ эцгээр тогтоолгон хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр Лхагвасүрэн нь өөрийнхөө хоёр хүүхдийг өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж явдаг учраас эцэг тогтоолгох тухай шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Ингээд шинжилгээ өгөх болоход Лхагвасүрэн нь өөрөө алга болчихсон, Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Лхагвасүрэнг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоолгох шаардлагатай байна.  Йймд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Р.Лхагвасүрэнг албан ёсоор шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Баягид овгийн Ренчигийн Лхагвасүрэн нь ЖЮ67110873 регистрийн дугаартай, 49 настай, 160 см орчим өндөртэй, шар царайтай, дунд зэргийн мах мариатай дугуй царайтай, толгойн үс нь оройн хэсгээрээ халзан, өөр онцлох шинж тэмдэг гэхээр зүйлгүй. Р.Лагвасүрэн нь хамгийн сүүлд буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үед Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг, “Холбоо” гэх газарт ах Рэнцэндоржийнд оршин сууж байсан. Түүнийг мэдэж болох хүн гэвэл дүү Хишигмаа нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 80 айлын байрны 3 давхарт урагшаа харсан хүрэн хаалганд амьдардаг, мөн эгч Наранцэцэг нь Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг. Эдгээр хүмүүсээс асууж сураглах боломжтой гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг нь хариуцагч Р.Лхагвасүрэнд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Лхагвасүрэн нь хаана байгаа нь тодорхойгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулах тухай хүсэлтийг гаргасан нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцсэн байна.

Баягид овгийн Ренчингийн Лхагвасүрэн нь хамгийн сүүлд буюу шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэл гардан авах үедээ Цагаан-Овоо сумын 1 дүгээр баг, “Холбоо” гэх газарт ах Рэнцэндоржийнд оршин сууж байсан бөгөөд түүнээс хойш одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан зэрэг нь тэднийг эрэн сурвалжлах үндэслэл болох тул түүнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Баягид овгийн Ренчигийн Лхагвасүрэн нь ЖЮ67110873 регистрийн дугаартай, 49 настай,  160 см орчим өндөртэй, шар царайтай, дунд зэргийн мах мариатай дугуй царайтай, толгойн үс нь оройн хэсгээрээ халзан, өөр онцлох шинж тэмдэг гэхээр зүйлгүй.

Р.Лхагвасүрэнг дүү Хишигмаа /Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 80 айлын байрны 3 давхарт урагшаа харсан хүрэн хаалганд амьдардаг/, эгч Наранцэцэг /Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг/ гэх хүмүүсээс асууж сураглах боломжтой.

Иймд Р.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Баягид овгийн Ренчигийн Лхагвасүрэн /РД:ЖЮ67110873/ эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4-т зааснаар Р.Лхагвасүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН