Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж                                            

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч С.Т түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч С.Тд хол*******ох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  С.Т

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшинтээг” гэх газарт О.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хол*******жээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Ты мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө манай аав ******* хүнд зодуулсан байдалтай ирсэн би хэнд зодуулсныг асуухад Баяртогтох зодсон гэж хэлхээр нь би дүү Т.Отгонбаатарын хамт О.Бынд очоод унтаж байхад нь 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн. О.Б босоод ирэхээр нь харанхуй шөнө хөгшин хүн зодоод явуулсан гэхэд миний өмнөөс яадгийн гэхээр би өшиглөсөн хаана нь өшиглөснөө би сайн мэдээгүй дүү бид 2 гараад гэрлүүгээ явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-43/

            Хохирогч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн

            … Би малын бэлчээрээс болж маргалдсан. Б.ыг гэртээ дагуулаад ороход манай эхнэр хүүхдээ унтуулах гээд хэвтэж байсан би бос хүнд таваг авч өг гээд босгосон ******* чи харанхуй шөнөөр эхнэрээ босгоод наадах чинь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэхээр би *******ад юм хэлээгүй өнгөрсөн, тэр зүйлээс болж *******тай маргалдаагүй, архи ууж сууж байгаад бэлчээрээс болж маргалдсан. ******* ахын 2 хүүхэд болох С.Т,******* нар алнаа гээд орилж орж ирээд С.Т миний 2 хөлийн бүдүүн гуя дээр дэвссэн эхнэр салгах гэтэл чамд хамаагүй гээд манай эхнэрийг түлхээд унагаасан би босож ирэх гэтэл миний уруул руу өшиглөөд гараад явсан. Миний үүдэн нэг шүд хугарсан, хажуугийн шүд нь суларсан, бас нэг шүд дундуураа цуураад унасан байсан. Миний баруун зүүн хонго тус газар дэвссэн хэдэн удаа дэвснийг нь мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 /

            Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

      ... Би гэртээ очоод болсон явдлыг хэлэхэд манай 2 хүүхэд хөгшин хүн зодож байгаа гээд гараад явсан удалгүй манай 2 хүүхэд ирсэн. Тэгээд манай том хүү С.Т өшиглөчихлөө гэсэн өөр юм хэлээгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21/

            Гэрч Я.гийн мөрдөн байцаалтад өгсөн

      ... Тэгээд шөнө 00 цаг үед ******* ахын 2 хүүхэд болох С.Т, С.Отгонбаяр нар гаднаас ална гэж орилж орж ирээд С.Т манай нөхрийн дээр хэд хэдэн удаа дэвссэн би дундуур нь ороход намайг түлхэж унагаагаад нөхрийн ам руу өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр 2 залуу шууд гараад явсан. О.Б толгойгоо доош дараад босож ирэхгүй байхаар нь татаад үзэхэд амнаас нь цус гарсан нэг шүд нь унасан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/

            Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

      ... Л. ахын 2 хүүхэд манайд орж ирээд том хүү С. Түвшинсайхан нь манай аавыг О.Б зодсон уу гэж асуухаар нь тэр хоёр маргалдсан юм шиг байна гэж хэлсэн. С.Т аавын мотоциклын түлхүүрийг аваад явсан, би босоод О.Бынд очиход эхнэр Я. нь С.Т зодчихоод явчихлаа гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/

            Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

      ... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай аав ******* хуцаа айлуудад аваарай гэж зар тараахаар явсан тэр шөнө 00 цагийн үед аавын нүүр нь цус болсон орж ирсэн хартал баруун нүд нь хавдсан харагдсан асуухад О.Б аавыг нь зодчихлоо гэсэн. Тэгээд би ах С.Ты хамт О.Бынд очоод гэрт ороход эхнэр хүүхдийн хамт унтаж байсан. Тэгээд манай ах С.Т босоод ир гээд яагаад аавыг зодож байгаа гэхэд чадаж байгаа юманд арга байхгүй гээд босоод ирсэн ах эрүүнд өшиглөх шиг болсон би сайн хараагүй бид 2 гараад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №580 дугаартай шинжээчийн

1. О.Бын биед уруулын дотор салст, уруулын язарсан шарх, нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацааанд үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 31-32/

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 36-37/, шүүгдэгч С.Ты хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Богд сумын 3-р багийн Засаг даргын 2019.11.25-ны өдрийн №4/178 тоот тодорхойлолт / хх-ийн 50/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, /хх-ийн 51-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57/, шүүгдэгч С.Ты эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, Баянхонгор аймаг улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 56/, арилжааны банкнуудын тодорхойлот /хх-ийн 60-64/ шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 6 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач хол*******олтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хол*******ох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой 00 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшинтээг” гэх газарт О.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Ты ... .Баяртогтохынд очоод унтаж байхад нь 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 41-43 /

хохирогч О.Бын ... Миний баруун зүүн хонго тус газар хэдэн удаа дэвссэн, миний уруул руу өшиглөж 1 ширхэг шүд хугалсан, бас хажуугийн шүд нь мултарсан, дараагийн шүд нь цуурсан би эмнэлэгт цуурсан шүднийхээ талыг авахуулсан..… гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 /

гэрч *******ын ... ... манай 2 хүүхэд гараад явсан удалгүй ирсэн... гэх мэдүүлэг / хх- ийн 21-27 /

гэрч Я.гийн ... С.Т, С.Отгонбаяр нар гаднаас орилж орж ирээд Түвшинсайхан манай нөхрийн дээр хэд хэдэн удаа дэвссэн, ам руу өшиглөж байгаа харагдсан... гэх мэдүүлэг / хх- ийн 22-23 /

гэрч *******ын ... манай ах Түвшинсайхан эрүүнд өшиглөх шиг болсон би сайн хараагүй ... гэх мэдүүлэг / хх- ийн 28-29 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 580 дугаартай “...О.Бын биед уруулын дотор салст, уруулын язарсан шарх, нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 31/ гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч О.Б , шүүгдэгч С.Т нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн баруун зүүн хонго тус газар дэвссэх, уруул руу өшиглөж цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч С.Т нь хохирогч О.Б зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... О.Бын биед уруулын дотор салст, уруулын язарсан шарх, нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, нэг шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 31-32/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Тд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч О.Б нь С.Ты үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Т нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч С.Ты үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт хол*******сон ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж, шүүгдэгч С.Т нь хувьд ноогдох хөрөнгөтэй болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан бодон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Тыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийын баримтаар хураагдсан болон битүүсщмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.БАЙГАЛМАА