| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/1116/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 21.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 520
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ч.Сайхнаа,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 2260/,
шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1141/,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 2185/,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1825/,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Ганбат /шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0656/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Г-ийн М,
Б овгийн Т-ын Э,
Б овгийн Н-ийн Ч,
Г овгийн П-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Х овгийн Б-ын С-ийг Эрүүгийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0407 61130 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” төвийн арын байрны буланд иргэн Ч.Сайхнаагийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Самсунг S-6” маркийн гар утас, бэлэн 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж 328.000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч Б.С нь эрүүгийн 1808 0407 61130 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа сэжигтэн П.Д-гийн ятгаснаар П.Д-г “яллагдагч Г.М, Т.Э, Н.Ч нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” төвийн арын байрны буланд иргэн Ч.Сайхнаагийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Самсунг S-6” маркийн гар утас, бэлэн 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй” гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Э бид хоёр, Э согтоод би түүнийг аваад явж байсан. Тэгтэл Саппоро дээр Д, Ч, С нар архи уух уу гээд хүрч ирсэн. Урд хүн дээрэмдсэн хэрэг болсон юм байна лээ. Би хараагүй. Би ийм хэрэг болсныг мэдээгүй. Дараа нь эд нар чамайг боож унагасан гэж хэлсэн шүү гэж хэлсэн. Намайг онгорхой өндөг гэж хочилдог гэв.
Шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М-тай Саппоро дээр тааралдаад явж байтал Ч, Д, С гурав ирэхээр нь архи авахаар дэлгүүр явсан чинь дээлгүүр хаасан байсан. Тэгээд урд талд Ч, Д, С гурав явж байсан. Би М-тай тэдний хойно явж байсан. Хэд хоногийн дараа Д-гийнд байж байхад цагдаа ирээд барьж авсан. Төгөлдөр байцаагч камерийн бичлэг үзүүлээд чи энэ хэргийг хийсэн байсан гэсэн. Намайг бузар жоохноо гэж хочилдог. Д-д хүн чанар гаргаад хохирогчийг боосон гэж худлаа ярьсан гэв.
Шүүгдэгч Н.Ч мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 22 цаг өнгөрч байхад Д утсаар ярьж хороололд буудалд байна гэхээр нь очиход Д-н эхнэр Нараа, бас С нар байсан. Бид нар уусан. Д эхнэртэйгээ муудалцаад Д, С бид гурав буудлаас гараад явсан. Д-н эхнэрийн картнаас мөнгө авсан. Саппоро ороод Э, М хоёртой таарсан. Бид тав архи авахаар дэлгүүр явсан. Тэгтэл Саппорогийн хойно байдаг бурхантай хөшөөний тэнд нэг залуу байсан. Тэр залууг яагаад бурханы хөшөө рүү бие засаж байгаа юм гээд Э маргаж байсан. Д бие засна гээд явсан. С цаанаас гарч ирсэн. Тэгээд урагшаа явахад Д надад нэг гар утас үзүүлсэн. Хар өнгийн утас байсан. М хохирогчтой ноцолдсон, Тухайн үед Д, М бид гурав байсан. С юу болоод байгаа юм гэж хэлж байсан гэв.
Шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 31-ний шөнө буудлаас гарч Саппоро дээр ирж, Э, М хоёртой тааралдсан. Хохирогч өөрөө миний утсыг ав гэж хэлсэн. Би утас, мөнгийг нь авч халаасандаа хийсэн. С-ор худал мэдүүлэг өгүүлсэн. М, Ч бид гурав хохирогчийг дээрэмдсэн, С юу болоод байнаа гэхээр нь би өөдөөс нь очсон гэв.
Шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Нараа, Д хоёр дуудаж хороололд буудалд уулзаж архи уусан. Тэгээд Д эхнэртэйгээ муудалцаад картыг нь авч, АТМ-с мөнгө авч Саппоро явсан. Тэнд М, Э хоёртой тааралдсан. Тэгээд Э, М, Д, Ч нар нэг хүнийг боосон зогсож байсан. Гэрчээр хохирогчийг боосныг эхлээд мэдүүлсэн. Дараа нь Д-г хэрэг хийгээгүй, байгаагүй гэж мэдүүлэг гэрчээр өгсөн. Д надад хоёулаа тусдаа байсан, тэр гурав боосон гэж хэлээрэй гэж хэлэхээр нь Д-гийн хэлснээр гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Ч.Сайхнаа мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 31-ний орой найзуудтайгаа 10 жилийн ойгоо тэмдэглээд уулзаж, архи уусан. Ингээд найзуудыгаа хүргэж өгөөд би өөрөө харихаар таксинд явж байтал бөөлжих гээд тэгээд таксинаас Саппоро дээр буусан. Саппорогийн хойшоо хүн багатай газар руу бие засах гэж очоод, бие засаад өмдний цахилгаанаа татаад зогсож байтал хойноос боож нүд харанхуйлаад явсан. Хэн нь гэдгийг харж чадаагүй, өөдөөс хар дүрс ирээд л хэсэг зуур шоконд орсон. Тэгээд утас, эд зүйлээ шалгаж үзэхэд байхгүй байсан. Би энэ хүмүүсийг олоод ядаж утсаа гуйгаад авчихъя гэж бодоод явж байтал нэг эмэгтэй, 2-3 залуутай таарсан. Тэгээд таксины жолоочийн утсаар ярьж цагдаа дуудсан. Цагдаагийн хамт хэрэг болсон газар очиход халааснаас нь унасан уу, 10.000 төгрөг газар хэвтэж байсныг цагдаа надад өгсөн. Би энэ хүмүүстэй ерөөсөө маргаагүй. Тухайн үед 3-4 хүн байсан. Намайг боож хойш нь татахад би унасан. Би өмнө нь тооцоо хийсний дараа мөнгөө өмдний халаасандаа хийсэн байсан. Утас энгэрийн халаасанд байсан. Би бооход нь амьсгаа тасраад юмыг минь ав гэж хэлсэн. Би эд нарын яриад байгаа бурханы хөшөө гэдэг дээр бие засаагүй, энэ хөшөө бүр цаана нь байсан. Хохиролд 320.000 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0407 61130 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.Сайхнаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:
“...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш 21 цагийн үед 10 жилийн найзуудтайгаа уулзаж караокед орж дуулаад 6-7 шил 0.5 литрийн пиво уусан. Уг караоке нь хаагаад бид нар харихаар болоод эмэгтэй хүмүүсээ такси барьж хүргэж өгсөн. Тэгээд би харихаар такси бариад Саппоро дээр ирэх үед миний дотор муухай оргиод байхаар нь Саппоро дээр зогсчих жолоочоо гэж хэлээд гарсан төлбөрийг нь өгөөд уг таксийгаа явуулаад би өөрөө Саппорогийн арын байрны арын буланд очоод бөөлжих гэж байхад араас боож унагахад миний нүд харанхуйлаад ухаан алдах гэж байхад миний халаасыг ухаад байсан. Тухайн үед 3-4 хүн байх шиг байсан. Удалгүй уг хүмүүс намайг тавиад яваад өгсөн. Араас нь би халаасаа ухтал миний гар утас болох Самсунг Эс 6, бэлэн мөнгө болох 130.000 төгрөг алга болсон байсан. Уг хүмүүс Саппоро руу чиглээд явсан. Би надтай таарсан 3 хүүхдээс тусламж хүсэхэд нөгөө гурван хүүхэд надтай хамт Саппоро руу явсан. Уг хүүхдүүд надад утсаа өгөөгүй. Би харин Саппорогийн урд зогсож байсан машинаас гар утсыг нь гуйгаад цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал),
2. Дамно” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн СХ3-18-470 дугаартай үнэлгээ (хохирогч Ч.Сайхнаагийн мөнгөн тэмдэгт болон “Самсунг Эс 6” маркийн гар утасны үнийг 328.000 төгрөгөөр тогтоосон)-ний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
3. Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр:
2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед найз болох Д, Нараа хоёр дээр хороололд очсон. Тэнд задалсан тал архи уугаад нэг цагийн дараа Ч гэх залуу орж ирсэн. Би болон Д, Ч бид гурав дэлгүүр рүү архинд явсан. Дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад буудал руу буцаж ороод ууж байхад Д эхнэр болох Нараатай хэрэлдсэн. Тэгээд тэндээс би, Д, Ч нарын хамт замын эсрэг талын Хаан банкны Атм-с Д мөнгө авсан. Тэндээс бид гурав такси бариад 23 цагийн үед Саппоро дээр ирсэн. Бид гурав Саппорогийн Хас банкны Атм-с 40.000 төгрөг Д-н эхнэрийн картнаас авсан. Тэгээд Д намайг Саппорогийн урд байж бай гэж хэлээд Д, Бузар жоохноо, Ч, онгорхой өндөг нар Аккорд байрны хажуу талын жижиг явган хүний замаар хойшоогоо гарсан. Би удалгүй араас нь явахад тэр хэд нэг залууг цохиод унагаасан эд зүйлийг нь авч байсан. Тэгээд бид хэд Саппоро руу гараад тэндээсээ Цамбагарав руу алхаад буцаагаад Саппорогийн арын шаттай Өнөр дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи аваад Цагаанаатай утсаар яриад хаус 25 гэсэн буудлын арын буудалд ороход Цагаанаа гэх эрэгтэй унтаж байсан. Тэгээд бид нар архи уугаад унтсан. Би өглөө 09 цагт тэр хэдээс салж явсан. Миний харснаар Д, Онгорхой өндөг, Бузар жоохноо, Ч нар боож унагаагаад эд зүйлийг нь дээрэмдсэн. Гар утас, бэлэн мөнгө дээрэмдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “... Би тухайн үед Д-гийн хамт түрүүлээд дэлгүүр орохоор явчихсан юм. Харин М, Ч, Э нар араас явсан юм. Яагаад гэвэл Д тэр гуравт архи авч өгнө гэж хэлсэн болохоор тэр гурав дагаж явсан. Харин Д бид хоёрын араас явж байгаад тэр гурав хүний утас мөнгө төгрөг авсан тухай сүүлд л мэдсэн. Тэдний хэрэг үйлдэхийг нь харсан зүйл надад байхгүй. Тухайн үед сандраад харсан гээд тэгээд хэлчихсэн юм. Яагаад гэвэл Д бид хоёр хамт явсан. Хэрэг болоход тэр гурав Д бид хоёрын ард тусдаа явж байсан болохоор л үйлдсэн байж магадгүй гэж бодоод л хэлчихсэн юм. Д надтай түрүүлээд явсан, хэрэгт оролцоогүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал),
-2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Д, Ч, М бид дөрөв Саппоро орсон. Автобусны буудал дээр Бузар жоохноотой тааралдсан. Д Саппорогийн Хас банкнаас 40.000 төгрөг авсан. Мөнгөө аваад архи авахаар Өнөр дэлгүүр рүү Д, Ч, бид гурав түрүүлээд явсан. Харин араас бузар жоохноо, онгорхой өндөг хоёр явсан юм. Ингээд намайг Д цаанаа байж бай гэж хэлж үлдээгээд Д, Ч, М, Э дөрөв цаашаа явсан. Харин нэг их удаагүй хүмүүс хэрэлдэх, зодолдох чимээ гарахаар нь яваад очтол тэр дөрөв нэг залууг газар унагаачихсан байсан. Тэр дөрөв дөрвүүлээ хамт хажууд нь байсан. Ингээд намайг хөөе юу болж байгаа юм бэ гэж хэлэхэд юу ч болоогүй, жаахан маргалдсан юм, зүгээр зүгээр гээд Д, Ч хоёр түрүүлж ирээд араас нь М, Э хоёр ирж бид дөрөв хамтдаа явцгаасан юм. Тэр дөрөвийг хохирогч залууг газарт унагаачихсан байхыг нь харсан. ....Д бид хоёр урд нь ороод явсан, Ч, М, Э гурав ард үлдсэн гэж Д надад тэгж хэлээрэй гэж хэлэхээр нь тэгээд хэлчихсэн юм. Д нөгөө гуравт намайг хэрэгт оролцоогүй гээд хэлээрэй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар тал),
4. Шүүгдэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:
сэжигтнээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...Саппоро орсон. Тэгээд явж байтал Онгорхой өндөг /Г.М-/ явж байсан. Бид хоёр уулзаад миний захын тэрүүгээр тойроод явж байтал Алтаншагайгийн хажууд нэг хүн бие засаж байсан. Онгорхой өндөг бие засаж байсан залуу дээр очоод араас нь боож унагаахад би очоод халаасанд нь байсан гар утсыг авсан. Эргээд хартал Ч ирсэн газраас юм түүж байсан. Хохирогч араас юмаа алдчихлаа гээд хүрээд ирсэн. ...Уг хүн намайг таниагүй. Мөнгөтэй болох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал),
яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед М бид хоёрыг Саппоро дээр сууж байхад Д, С, Ч гурав машинаас буугаад ирсэн. Тэгээд М бид хоёр шартаж үхлээ гээд хэлсэн чинь ганц, нэг шил архи авч өгье гээд явцгаасан юм. ...Ямар ч л байсан нэг залууг бурхан руу шээлээ гээд М татахад нь би өмднийх нь халаасанд байсан “Самсунг Эс 6” маркийн гар утсыг нь аваад булан эргээд яваад өгсөн. Хохирогч залууг ерөөсөө боосон, зодсон асуудал байхгүй. Би утсыг нь авсан. Түүнээс мөнгө төгрөг аваагүй. Би нөгөө авсан утсыг нь гадаа явж байсан нэг ахад 50.000 төгрөгөөр зарсан. Ингээд 100 граммын жижиг архи ганцаараа авч уугаад дахин 50 граммын архи авч ганцаараа гадаа уучихаад, дахин 0.75 граммын архи аваад тэдний орсон буудалд орж архиа хувааж уугаад тасраад уначихсан юм. Намайг буудалд ороход Д, С, М, Ч нар байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал),
-2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...2018 оны 8 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө Саппоро дээр М-тай хамт архи ууж явж байсан чинь Д, С, Ч гурав ирсэн. Тэгээд тухайн үед М бид хоёр Д, С, Ч гуравт архи аваад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл за гээд тэр гурав М бид хоёрт архи авч өгөхөөр болоод Саппорогийн хойшоо дэлгүүр орох гээд бид нар явсан. Саппорогийн хойно дэлгүүр орсон чинь дэлгүүр нь хаалттай байсан. Би ганцаараа бие засчихаад Саппорогийн урд байдаг цэцгийн мандал руу явж байхад М миний хажууд ирсэн байсан. М бид хоёр юм яриад цэцгийн мандал руу алхсан. Тэгээд намайг пантом дээр байж байхад хохирогч гэх залуу гурван залуутай над дээр ирээд М бид хоёроос юм асууж байгаад явсан. Нэг мэдсэн ганцаараа Шөлөндөөгийн хаалганы хажууд байдаг паарны хажууд унтаад өгсөн. Хэд хоногийн дараа нь Д-гийн гэрт М, Д, С бид нарыг байж байхад бид гурвыг мөрдөгч Төгөлдөр цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн үед М нуугдаад Д-гийн гэрт үлдсэн. Тэгээд бид нарыг 48 цаг хориод камерын бичлэг үзүүлэхэд Ч, Д, С гурав нэг юм тоолж байгаа болон хурдан алхаад явж байгаа, ардаас нь би М-тай согтуу алхаж байсан бичлэгийг үзүүлсэн. Бас М бид хоёртой хохирогч залуу цуг явж байгаа юм шиг гурван залуутай гарч ирж байгаа бичлэг байсан. Цэцэгийн мандал дээр М, би, хохирогч Сайхнаа гэх залуу болон түүний дагуулж ирсэн гурван залуу юм асууж байгаад явсан бичлэг байсан. Тэгээд М удалгүй надтай хамт байхгүй алга болсон. Бас С анх хойшоо гарч байгаа бичлэг болон хохирогч залуу болох Сайхнаагийн дагуулж ирсэн залуугийн хойшоо гарсан бичлэг байсан. Цагдаагийн хэлтсийн гадаа зогсож байхад хэргээ хүлээчихээ гэж Төгөлдөр хэлж байсан. Тэгээд бид нарыг сууж байхад мөрдөгч Төгөлдөр бид нарыг хоорондоо ярилцаад байцаалт өгөөд хувийн батлан даалт гаргаад явцгаа гэж хэлсэн. Д-г саяхан гарч ирсэн болохоор хохирогч Сайхнаагийн гар утсыг би авсан, М боосон гэж хэлсэн. Ч-ийг мөнгийг нь авсан гэж хэлсэн. Би энэ хэргийг хийгээгүй. Хэн юу авсан талаар мэдэхгүй. Тухайн үед архины хордлогонд орсон байсан учир хурдан гарахын тулд Байцаагч Төгөлдөр хохирлыг төлчих, тэгээд энэ хэрэг шийдэгдэнэ гэсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 17 дугаар тал),
Сэжигтнээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “... Нэг залуу бие засаж байсан. Тэгтэл Онгорхой өндөг очоод уг залууг араас нь боож унагаад байж байтал Бузар жоохноо /Т.Э-/ халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. Би харин газар унасан байсан бэлэн мөнгийг нь авсан. Тэгээд бид хэд урагшаа явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал),
Яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Д-тай утсаар ярихад хороололд зочид буудалд найз С, Нараа нартай архи ууж байна гэж хэлсэн. Ингээд намайг очиход Д, С хоёр буудлаасаа гарч ирээд тосоод уулзсан. Тэр хоёртой хамт Тааз гэдэг дэлгүүрээс 0.75 граммын Хараа, тамхи, ундаа аваад буудалд нь ороход Нараа гэх зүс таних эмэгтэй унтаж байсан. Тэгээд дөрвүүлээ нийлээд нөгөө архиа уугаад сууж байтал Д Нараа гэх найз бүсгүйтэйгээ маргалдаад хэрэлдэж байгаад Нарааг буудалд үлдээгээд С, Д бид гурав гарч явсан. Ингээд хорооллын АТМ-ээс Д мөнгө авсан. 01 цаг өнгөрчихсөн онгорхой дэлгүүр байхгүй болохоор нь Саппоро дээр ирсэн юм. Тэгээд бид гурав архи хайж яваад Саппорогийн урд Э, Өндөг буюу М хоёртой тааралдсан. Тэгсэн Э, М /өндөг/ хоёр шартаж үхлээ, мөнгө байвал ганц юм ууя гэж хэлэхээр нь бид гурав тэгье, хаанаас архи авах уу гэтэл хойно Өнөр гэдэг дэлгүүрт архи зардаг гэж хэлсэн. Тэгээд Өнөр дэлгүүр рүү явах замд Д, С бид гурав түрүүлээд явсан. Харин хэсэг явж байгаад эргээд хартал Э, М хоёр байхгүй болчихоор нь би тэр хоёрыг дуудахаар буцаад очсон юм. Намайг яваад очиход нэг залуутай Э, М хоёр бурханы хажууд бие заслаа гээд хэрэлдээд маргалдсан зогсож байсан. Тэгээд явцгаая гээд Э, М хоёр хэлсэн. Ингээд явах гэж байхад нөгөө залуу миний утас алга болчихлоо гэж байсан. Харин би явах гэж байгаад тэдний маргалдсан газраас 72.000-73.000 төгрөг олсон. Мөнгө олсон талаараа Э, М хоёрт хэлээгүй чимээгүй аваад нөгөө хоёртой нийлээд Д, С хоёр дээр очиж Өнөр дэлгүүр ороод нэг юм аваад Саппорогийн арын эгнээ буудлуудын нэг рүү орж ууцгаасан. Д тэр сүүлийн архийг Өнөр дэлгүүрээс авсан. Би нөгөө мөнгөөрөө архи дарс аваагүй. Харин маргааш өглөө нь тэднээс салчихаад таньдаг хүнтэйгээ таараад үрчихсэн юм. Би Э, М хоёрыг бусдын гар утсыг авахыг харсан гэж хэлээгүй, харин сүүлд цагдаад баригдсаны дараа Э би гар утсыг нь аваад 50.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлж байсан. Тэр хоёрыг хохирогчийн араас нь боогоод эд зүйлийг нь авахыг хараагүй. Намайг очиход Э, М хоёр хохирогч залуутай маргалдаж байгаад салцгаасан юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал),
- 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-нд найз Д-тай утсаар яриад уулзахаар болсон юм. Тэгээд би Д-гийн байгаа газар очих гээд хороолол орсон. Д дээр очих үед түүний эхнэр болон С гэх эмэгтэй тэр гурав байсан. Тэгээд Д, С бид гурав тэр буудлаас гарч дэлгүүрээс архи аваад буцаж зочид буудал руу ороод архиа ууж байтал Д-гийн эхнэр Нараа унтаж байгаад сэрээд удалгүй Д, Нараа хоёр хэрэлдэж маргалдсан. Тэр үед буудлын хүн нь бид нарыг яагаад хоорондоо маргалдаж хэрэлдээд байгаа юм бэ гэхээр нь би зочид буудлаас гараад зогсож байтал Д миний араас буудлаас гарч ирсэн. Тэгээд Д, С бид гурав бичил хорооллын Хаан банкны АТМ-ээс Д өөрийн эхнэр болох Нараагийн картнаас 40.000-50.000 төгрөг аваад таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв орсон. Бид гурвыг Саппоро дээр ирэхэд Э, М нар сууж байсан. Тухайн үед Д, С бид гурав Э, М нартай уулзаад байж байхад Э, М хоёр бид гуравт хандаж бид хоёр шартаж үхлээ гэсэн. Д тухайн үед М, Э нарт архи авч өгнө, бүгдээрээ архи ууя гээд Саппорогийн хойшоо гараад дэлгүүр хайсан боловч дэлгүүрүүд хаалттай байхаар нь бид нар Саппорогийн хойно байрлах гараашнуудын хажууд би бие засчихаад Саппорогийн урагшаа гарах гээд Д, М, С, Э нарын араас очсон. Тэгээд тэр үед Саппорогийн хойд талд байдаг цайны газрын хажууд нэг хүн сууж байхаар нь бид нар тэр хүний урдуур зөрөөд Саппорогийн урагшаа гарсан. Тэгтэл Д нэг утас барьсан байхаар нь би юун гар утас юм бэ гэсэн чинь хүнээс авсан юм гэж хэлсэн. Тэр үед Д өөрийн эхнэрийн виза картнаас 40.000 юм уу 50.000 төгрөг авсан. Бид нар 1 дүгээр хорооллын хойд талын зам дагуу байрлах Өнөр нэртэй зочид буудалтай хүнсний дэлгүүрээс архи аваад хажууханд нь байдаг зочид буудалд Д, С, М бид нар архи ууж хоносон. Тухайн үед Э Өнөр дэлгүүр орохын өмнө Саппоро дээрээс бид нараас салаад алга болсон байсан. Бид нар тэр буудалд хоноод маргааш нь тал тал тийшээгээ явсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэсэг хугацааны дараа найзындаа байж байх үед эрүүгийн төлөөлөгч Төгөлдөр орж ирээд уулзах шаардлагатай байна гээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Эрүүгийн мөрдөгч Төгөлдөр намайг өөрийнхөө өрөөнөөс гаргаад хажуу өрөөндөө байлгаад өөрөө гарч яваад удалгүй Э, С, Д нарыг авч ирсэн байсан. Тухайн үед бид нарт камерын бичлэг үзүүлээд дээрэм хийсэн гэж хэлсэн. Тухайн үед 48 цаг цагдан хоригдоод гарч ирэхэд эрүүгийн төлөөлөгч Төгөлдөр үйлдсэн хэргээ ярь, хохирол мөнгө төгрөгөө өгчихвөл аятайхан сална гэж хэлж байсан, эртхэн мэдүүлгээ өгчихөөд даалтанд гараарай гэж хэлсэн. Тэгээд би Д, Э бид гурав хоорондоо ярьж байгаад Э утсыг нь авсан болоод мөнгө нь яасан гэхээр нь газар унасан байхаар нь мөнгийг нь би түүж авсан гэж хэлнэ гээд боосон хүн нь хэн бэ гэхээр М-ыг гэж хэлье гэж тохиролцоод тухайн үед Д саяхан суллагдсан болохоор би болохгүй, хохирол мөнгөө төлчихвөл байцаалт дээрээс сална гэж хэлэхээр нь бид нар тэгж мэдүүлэг өгсөн. Тэр үед дээрэм хулгай болсоныг огт мэдээгүй. Үнэн зөвөөр энэ асуудлыг шийдэж өгнө үү. Худал мэдүүлэг өгсөндөө маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар тал),
- 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“...бид нар зочид буудлаас гараад Д Хаан банкны АТМ-ээс 50.000 төгрөг аваад Саппоро орсон. Саппоро дээр очоод Э, М нартай таарсан. Бид нар архи хайгаад Саппорогийн хойшоо бие засах гэж гарсан юм. Бүгдээрээ ийш тийшээ салж бие зассан, урагшаа бид нар гарах үед Д надад хүнээс гар утас авсан гэж үзүүлсэн. Тухайн үед Саппорогийн урагшаа гарсан чинь Бузар жоохноо хочтой Э алга болсон байсан. Тэгээд онгорхой өндөг хочтой М, бас С, Д бид нар Саппорогийн арын зам дээр байдаг Өнөр гээд дэлгүүр рүү очиж нэг шил архи аваад тухайн дэлгүүрийн хажууд байдаг буудалд орж хоносон. Маргааш нь бид нар зочид буудлаас гараад салаад явцгаасан. Тэгээд би хэд хоногийн дараа Д-гийн гэрт байж байхад цагдаад баригдаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Төгөлдөр төлөөлөгч байж бай гээд намайг хажуу талын өрөө рүүгээ оруулаад хэсэг хугацааны дараа Д, С, Э гурвыг авч ирсэн байсан. Тэгээд тэр өдөр ямар хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэж байна уу гэхэд нь бид нар мэдэхгүй гэсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн гадаа сууж тамхи татаж байхад хэргээ хүлээ, тодорхой болсон гэж төлөөлөгч Төгөлдөр хэлсэн. Тухайн үед Д, Э болон надад хэлэхдээ би саяхан гарч ирсэн учир би энэ хэрэгт болохгүй, хохирол мөнгөө барагдуулах юм бол байцаалт дээрээсээ сална гэж хэлэхээр нь Э гар утсыг нь авсан болоод, мөнгийг нь би авсан болоод, хоолойг нь хэн боосон юм бэ гэхээр нь М гэж хэлсэн. Тухайн үед гар утас авсан хэрэг болсонг огт мэдэхгүй байна. Дээрмийн гэмт хэрэг болсон талаар мэдээгүй....” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал),
6. Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд:
Яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед Э бид хоёрыг Саппоро дээр сууж байхад Д, С хоёр машинаас буугаад ирсэн. Тэгээд Э бид хоёр шартаж үхлээ гэж хэлсэн чинь хямдхан буудал аваад нэг шил архи авч өгөх үү гээд Саппоро дээр байдаг АТМ-ээс 40.000 төгрөг авсан. Ингээд архи зардаггүй өдөр байсан тул Өнөр дэлгүүрээс архи авах гэж явсан. Д найз С-той урд ороод түрүүлээд явсан. Харин Э /жоохноо/ бид хоёр араас нь явж байтал Саппорогийн бурхантай хөшөөний хажууд нэг залуу шээгээд зогсож байхаар нь “бурхан руу шээж болдоггүй юмаа андаа” гээд нөгөө залуугийн гарнаас нь би татаад Д, С хоёрын араас нь яваад өгсөн. Харин Э бид нартай хамт яваагүй, алга болчихсон байсан. Ингээд бид нарыг буудалд архиа уугаад дуусгачихаад унтаж байхад Э үүрээр 06 цагийн үед орж ирэхдээ 0.75 граммын архитай ирсэн. Би хохирогч залуугийн гарнаас татсан. Түүнээс тэр залууг боосон, зодсон цохьсон асуудал байхгүй. Намайг гарнаас нь татаад хажуу тийш нь болготол Э хажуугаар нь гарахдаа утсыг нь халааснаас нь аваад яваад өгсөн. Мөн Э тэр залууг зодож цохиогүй. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр үед бороотой, их харанхуй байсан болохоор Ч-ийг тухайн үед хажууд ирсэн эсэхийг би хараагүй учир мэдэхгүй байна. Буудалд Д-гийн авч өгсөн нэг шил архийг уугаад дуусч байхад гаднаас Ч хоёр шил 0.75 граммын Хараа архи, хайрцаг тамхитай орж ирсэн. Архийг нь уугаад унтаж байхад үүрээр Э нэг 0.75 граммын Хямд архитай ирсэн юм. Э гар утсыг нь аваад явсан. Тэгээд 50.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Ч бүр сүүлд нь цагдаад баригдсаны дараа мөнгө олсон гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал),
- 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн
“...Би 2018 оны 9 дүгээр сарын 01-ний орой ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төв орчим явж байсан юм. Тэгтэл тэр үед миний танил Э-тай таараад юм ярьж суусан. ...С, Ч, Д нар Саппорогийн автобусны буудлын зүгээс ирж харагдсан. Тэгээд Жоохноо хочтой Э, С, Д, Ч нартай уулзсан. Тухайн үед Д АТМ орж мөнгө авна гэж хэлээд АТМ ороод мөнгө авчихаад ирэх шиг болсон. ...Саппорогийн хойно байрлах Өнөр гэх нэртэй өндөр шаттай дэлгүүр рүү явахаар болцгоосон. Тэгээд урд Ч, Д, С нар алхаад Э бид хоёр бороонд нилээн нороод даараад доголоод удаан явж байгаад булан тойрсон чинь тэр 3 алга болсон байсан. Угаасаа Өнөр дэлгүүр орж архи авахаас хойш Өнөр дэлгүүр рүү Э бид хоёр очсон чинь Ч, Д, С нар Өнөр дэлгүүр дээр ирээгүй байсан. Тэгээд Жоохноо хочтой Э бид хоёр байшингийн нөмөрт зогсож байсан чинь удалгүй Ч, Д, С нар ирээд Д, С хоёр Өнөр дэлгүүр ороод 0.75 литрийн архи болон нэг хайрцаг тамхи авч гарч ирсэн. Тэгээд Э бид хоёр даараад байна гэсэн чинь С дэлгүүр ороод 100 төгрөгийн цаасан аяга аваад гараад ирсэн. Э өөрөө архиа аягалаад нэг удаа татсан чинь Ч цаанаас Э, С, Д болон намайг дуудсан чинь Э явлаа гээд Саппоро руу яваад өгсөн. Тэгээд Саппорогийн хойно байрлах олон буудлуудын нэг рүү нь Д, Ч, С бид нар ороод архи уусан. Д-гийн авсан архийг тэд нартай хувааж уусан. ...намайг цагдаа нар хайгаад байна гэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр ирж байна гэж хэлсэн чинь Ч надад хэлэхдээ Д олон жил авах гээд байна, хохирол мөнгийг нь Д өгнө гэсэн, чамайг тэр хүнийг боосон гэж хэлсэн шүү, Саппорогийн бурхантай хөшөөний тэнд болсон асуудал шүү гэж хэлсэн, одоо цагдаа нар мэдүүлэг авах юм бол дөхүүлээд яриарай гэсэн. Тэр хүнийг М бурхантай хөшөө рүү шээгээд зогсож байхад араас нь боож унагаасан шүү гэхэд нь би тэр үед байгаагүй юм чинь үнэн, зөвөөр нь мэдүүлнэ гэсэн чинь Д чимээгүй байж байсан, хажуугаас нь Ч надад хэлэхдээ Д олон жил авах гээд байна, Д өөрөө торгууль мөнгө болон хохирлыг нь өгөөд шүүхээр орохгүйгээр цагдаагаас салгана гэж хэлсэн. Тэгээд би Ч-ийн хэлсэн ёсоор цагдаад мэдүүлэг өгөхдөө түүний хэлснээр худал мэдүүлэг өгсөн. Би тухайн хэрэг гарах үед байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дүгээр тал),
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...Би дээрх хэргийг үйлдээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрийн 04 цагийн алдад Саппорогийн урд Э /жоохноо/ бид хоёр юм яриад сууж байтал Д, Ч, С гурав Саппорогийн АТМ-ээс мөнгө авчихаад явж байна гээд бид хоёртой таарсан юм. Э Д, С, Ч гурваас нэг шил архи аваад өгөөч гэж гуйсан. Тэгээд Саппорогийн хойд талын зам дээр байдаг архи зардаг дэлгүүр рүү нэг шил архи авна гээд явцгаасан. Харин түрүүлээд Ч, Д, С гурав алхаж явсан. Харин араас нь Э бид хоёр явсан. Тэгээд түрүүлээд алхаж явсан нөгөө хэд алга болчихсон байхаар нь Э бид хоёр Өнөр гээд архи зардаг дэлгүүр дээр шууд яваад очиход Д, Ч, С гурав ирээгүй байхаар нь хүлээгээд байж байхад 5 минутын дараа ирсэн. Ингээд нэг шил 0.75 литрийн архи аваад дэлгүүрийн гадна задлаад дээрээс нь Э нэг татчихаад Саппоро явлаа гээд явчихсан. Харин Э-г явсны дараа Д, Ч, С бид дөрөв Саппорогийн арын олон буудлуудын нэг рүү орж нөгөө архиа ууцгаасан. Ингээд 08 цаг өнгөрч байхад буудлаас гарцгаасан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Дээрх хэрэг болсон гэх өдрөөс хэд хоногийн дараа Ч би мөнгийг нь авсан, Э гар утсыг нь авсан, М-аа чамайг боосон гээд цагдаад хэлчихсэн шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж хэлтэл зүгээрээ хохирол мөнгийг нь өгөөд гайгүй салчихнаа, чи зүгээр л боосон гээд хэлчих гэж Ч, Д, Э гурав надад хэлсэн. Тэгэхээр нь би урд өгсөн мэдүүлэгтээ тэр залуугийн гарнаас нь татсан /боосон гэж хэлээгүй/ гэж худлаа мэдүүлэг өгсөн. Түүнээс надад хийсэн хэрэг байхгүй. Дээрх хэрэгт Э бас оролцоогүй. Надтай хамт явсан. Ч, Д, С гурав хэрэг хийсэн талаараа Э бид хоёрт ерөөсөө хэлээгүй. Сүүлд хэд хоногийн дараа чи боосон, Э гар утас авсан гээд цагдаад мэдүүлсэн тухайгаа Ч, Д, С гурав надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар тал),
7. Шүүгдэгч П.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...2018 оны 9 дүгээр сарын 01-нд усанд орох гээд өөрийн эхнэртэйгээ Хорооллын бичлийн Энхбаярын замын ойролцоо байх Хотел гэсэн буудалд эхнэртэйгээ ганц шил архи уусан юм. Тэр үед С гэх эмэгтэй над руу залгаад хаана байгаа юм бэ гэхэд нь эхнэртэйгээ буудалд байна гээд байгаа газраа зааж өгсөн, хэсэг хугацааны дараа Ч над руу залгаад бас хаана байгаа талаар асуухад нь байгаа газраа зааж өгсөн чинь Ч миний байгаа буудалд ирсэн. Ч дэлгүүрээс архи аваад ирсэн. Тэр үед Ч, С бид гурав архиа ууж байтал манай эхнэр сэрээд, би эхнэртэйгээ маргалдаад хэрэлдсэн. Тэр буудлаас Ч, С нарын хамт би гарсан. Зочид буудлынхаа эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ээс 50.000 төгрөг аваад Ч, С бид гурав шууд хорооллоос 1 дүгээр хорооллын Саппоро орсон. Тухайн үед Саппоро дээр очиход Жоохноо хочтой Э, онгорхой өндөг хочтой М нар байсан. Бид гурваас нэг шил архи аваад өгчих гэсэн. Саппорогийн урагшаа гарах гээд алхаж байсан, тэр үед С бид хоёр урд нь алхаж байтал араас Ч гүйж ирсэн. Тэгтэл Ч-ийн араас Э, М хоёр ирсэн. Бид нар Цамбагарав руу дэлгүүр хайгаад явсан боловч олдоогүй буцаад Саппорогийн хойно байрлах 1 дүгээр байрны баруун талд байдаг Өнөр гэх нэртэй дэлгүүр рүү очиж 1 шил архи аваад Саппорогийн хойно байрлах олон буудлуудын нэг рүү нь С, М, Э, Ч бид нар бүгдээрээ ороод архиа ууж, буудалдаа хоносон. ...Миний тоолж байсан мөнгө нь хорооллын буудлаас гараад АТМ-ээс авсан мөнгө байсан, хорооллоос такси бариад Саппоро дээр ирэхдээ хорооллоос авсан мөнгөнөөсөө таксинд өгсөн учир үлдэгдэл мөнгөө үзсэн. Би М, Ч, Э нарт үг зааж өгсөн асуудал байхгүй. Тэд нар өөрсдөө хэргээ задлах, батлан даалтад гарах гээд байгаа юм. Уг нь тэд нар өөрсдөө хэргийнхээ талаар ярьсан. Би хөндлөнгөөс оролцоогүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр тал),
8.Шүүгдэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. 2018 оны 8 дугаар сарын 31-ний орой цагийг нь санахгүй байна, намайг гэртээ байж байхад манай нөхрийн найз Д гэх залуу болон түүний эхнэр Нараа гэх эмэгтэй нар миний утас руу залгасан. Тухайн үед би утсаараа Д, Нараа хоёртой ярихад тэр хоёр хорооллын зочид буудалд байна, хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Д, Нараа хоёрын байгаа газар очсон. Намайг очиход Д, Нараа хоёр нэг шил архи ширээн дээр тавиад ууж байсан. Тэгээд бид гурав хамт архи ууж байгаад архиа дуусгаад Нараа бид хоёр дахиад нэг шил архинд яваад архи авах гээд дэлгүүр дээр очсон боловч архи зарахгүй гэхээр нь гуйсаар байгаад нэг шил архи аваад Д, Нараа хоёрын авсан зочид буудал руу очоод бид гурав авсан архиа ууж байгаад би унтаад өгсөн юм. Намайг унтаж байгаад сэрсэн чинь Д эхнэр Нараатайгаа хэрэлдээд байж байсан. Д-гийн ах Наянтай болон Ч, М нар гаднаас орж ирсэн байсан. Тэгээд Нараа тэр буудалд үлдээд Д, Ч, Наянтай, М бид нар буудлаас гараад замын хойд талд байрлах Хаан банкны АТМ-ээс картнаас 70.000 төгрөг Д аваад ах Наянтайдаа 20.000 төгрөг өгсөн. Наянтай бид нараас салаад гэр рүүгээ явсан ба би Д, М, Ч бид нар 1 дүгээр хороолол Саппоро руу такси бариад явсан. Тухайн үед Саппорогийн автобусны буудал дээр бузар жоохноо хочтой Э-тай бид нар таарсан. Д Саппорогийн Хас банкны АТМ-ээс 40.000 төгрөг авсан. Тэгээд бид нар архи авах гээд Өнөр дэлгүүр рүү Д, Ч бид гурав түрүүлээд алхсан. Харин М, Э нар бид гурвын араас явсан. Бид нарыг явж байтал Д намайг цаанаа байж бай гэж хэлж үлдээгээд Д, Ч, Э, М нар цаашаа явсан, нээх удалгүй хүмүүс хоорондоо маргалдаж, хэрэлдсэн дуу чимээ гарахаар нь би тэд нарын араас яваад очсон чинь тэд нар нэг залууг газар унагаасан байдалтай байсан. Тэгээд бид нар тэр залуугаас холдоод урагшаа Саппоро руу гарсан. Бид тэд нар дээр очиход нэг залууг газар унагаасан байсан. Тэр дөрөв дөрвүүлээ газар унасан залуугийн хажууд байсан. Миний урьд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн Д бид хоёр урд нь ороод явсан. М, Ч, Э гурав ард үлдсэн болохоор хүн дээрэмдсэн байх гэж мэдүүлсэн нь Д надад тэгж хэлээрэй гэж хэлсэн юм. Бид нар цагдаад баригдаад Д, Ч, Э нар 48 цаг хоригдоод гарч ирсэний дараа Цагдаагийн хэлтсийн гадаа би Д, Ч, Э бид нар сууж байхад Онгорхой өндөг хочтой М цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Тухайн үед Д бид нарт хэлэхдээ би сая суллагдсан болохоор та гурав хэргээ даачих гэж хэлсэн. Тухайн үед онгорхой өндгийг хохирогчийг боосон, Ч-ийг мөнгийг авсан, бузар жоохноо хочтой Э-г гар утсыг нь авсан гэж мэдүүлэг өгөөрэй гэж тэр гуравт миний хажууд Д хэлсэн, надад Д хэлэхдээ бид хоёр урд нь явж байсан, бас мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Намайг Д дээрх хэлсэн зүйлүүдийг нь хэлчих гэхээр нь айсандаа хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал),
9. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 06 цаг 20 минутад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн шагай” дэлгүүрийн хажуу талд гэх ба ...Мөнгөн шагай дэлгүүр нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай, уг дэлгүүрээс 2 метрийн зайд аспалтан, цементэн явган хүний зам дээр иргэн Ч.Сайхнаа нь энд намайг бие засах гэж байхад араас үл таних хүн боож унагаан миний Самсунг Эс 6 маркийн гар утас, 130.000 төгрөгийг авсан. ...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал),
10. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сайн ломбард, Аккорд баарны хяналтын
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний 04 цаг 32 минутад иргэн Ч.Сайхнаа нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Аккорд баарны хажуу талын явган хүний замаар хойшоогоо 2-р байр руу явж байв.
2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Сайн ломбардын бичлэгийг шүүж үзэхэд “... цагаан өнгийн өмд, цагаан өнгийн ханцуйтай цамцтай хар өнгийн цүнхтэй 160-165 см өндөртэй үсээ боосон эмэгтэй Аккорд баарны хажуугаар явах ба, 04 цаг 10 минутад буцаад уг явган хүний замаас таван хүн гарч ирэх ба, эхний хүн хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгай, хөх өнгийн өмдтэй, 160-165 см өндөртэй, 20-25 орчим насны хоёр дахь нь бараан өнгийн хүрэм цайвар өнгийн өмд, цайвар өнгийн гуталтай 30-35 орчим насны эрэгтэй, гуравдахь нь цагаан өнгийн өмд, цагаан өнгийн ханцуйтай цамцтай, хар өнгийн цүнхтэй 160-165 см өндөртэй, үсээ ардаа боосон эмэгтэй, дөрөвдэх нь хөх өнгийн гурван цагаан судалтай биеийн тамирын өмдтэй, хар өнгийн хүрэмтэй, цайвар өнгийн гуталтай, хар өнгийн үстэй 30-35 орчим насны эрэгтэй, тавдахь нь хар өнгийн гутал цайвар өнгийн шорттой, цайвар өнгийн хүрэмтэй хар саравчтай малгайтай шанаа хэсгээрээ сахалтай, 25-30 орчим насны эрэгтэй нар нь уг дээрэм болсон явган хүний замаас гарч буй бичлэг. 4 цаг 11 минутад хохирогч Ч.Сайхнаа нь араас нь цамцны захаа янзалсан гарч ирж байгаа...” тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
11. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал),
12. “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал) ,
13. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дүгээр тэмдэглэлд:
Улсын яллагч: Та хэрэг болох үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Г.М-: Жинсэн яктай, цэнхэр пүүзтэй байсан.
Улсын яллагч: Та хэрэг гарах үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Т.Э-гаас: Цагаан цамц, цагаан шорттой байсан.
Улсын яллагч: Та хэрэг гарах үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Н.Ч-: хар өнгийн савхитай, жинсэн өмд хар гуталтай байсан. ...” гэсэн хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр тал),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
44 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 92, 150 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 151-164, 177-180 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал),
15. Шүүгдэгч Т.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 45 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 91, 137 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 138-149, 181-183 дугаар тал),
16. Шүүгдэгч Н.Ч-ийн төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 123-135 дугаар тал), Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн “Өнөр 12” сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар тал),
17. Шүүгдэгч П.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 90, 229 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 43-146 дугаар тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 905 дугаартай магадлалын баталгаажуулсан хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 147-246 дугаар тал),
18. Шүүгдэгч Б.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал), Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нар нь бүлэглэн, хүч хэрэглэж иргэн Ч.Сайхнааг боож унаган, эд хөрөнгийг нь дээрэмдэж, хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.С-ийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон.
Хохирогч Ч.Сайхнаа удаа дараа өгсөн мэдүүлэгтээ 3-4 хүн байсан гэж мэдүүлдэг, гэрч Б.С-ос хамгийн анх 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн ба, уг мэдүүлэгтээ хохирогчийг боож унагаагаад эд зүйлийг нь энэ дөрөв дээрэмдсэн гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч нар өөрсдөө сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээрээ Г.М боож, гар утсыг нь Т.Э, мөнгийг нь Н.Ч авсан юм гэж мэдүүлсэн, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч нарыг цагаатгах үндэслэл байхгүй ба, санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн байгаа учраас Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, хохирогч Ч.Сайхнаад 328.000 төгрөгийн төлбөртэй;
Шүүгдэгч Б.С нь дээрэмийн гэмт хэрэгт П.Д оролцоогүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “...Хохирогч анх 6 хүн байсан, анзаарч хараагүй гэдэг, дараа нь 3-4 хүн хэргийн газар байсан, гүйгээд явсан гэж мэдүүлсэн, эх сурвалжаа нотолж чадаагүй. Шүүгдэгч Г.М-ын хувьд хөл нь гэмтэлтэй байсан учраас гүйгээд явж чадах нөхцөл байдал байгаагүй. Шүүгдэгч П.Д хэргээ даагаад үлдээч гэж гуйсан гэдэг асуудал яригддаг. Хэрэгт авагдсан баримтыг үзвэл Б.С-ийн аль мэдүүлэг үнэн бэ, алийг нь үнэлэх бэ гэдэг нь эргэлзээтэй. Камерийн бичлэг өөрөө шууд нотлох баримт биш учраас хохирогчийн мэдүүлгээр хүнд хэрэгт Г.М-ыг буруутгаж байгаа нь нотлогдоогүй, Г.М-ыг өмгөөлөгчгүйгээр байцааж, хууль зөрчсөн. Иймд Г.М-ын үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...Камерийн бичлэгийг үзвэл Э айсан шинжгүй, тайван явж байдаг. Э нь буудал руу хамт яваагүй, эд хөрөнгийг нь хамт захиран зарцуулаагүй, гэрч Б.С нь Т.Э-г хэргийн газар байсан гэж мэдүүлдэг боловч тухайн гэрч өөрөө согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдаг. Иймд Т.Э-г гэм буруугүйд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч А.Очбадралаас “...гэмт хэргийг хэн яаж үйлдсэнийг нотлоогүй, нэг нь утсыг авсан, нэг нь боосон, нэг нь мөнгийг нь авсан гэж байгаа бол Н.Ч яаж оролцсон талаар хэрэгт байхгүй. Ч бичиг үсэг мэддэг гэдгийг тогтоосон зүйлгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Камерийн бичлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгч бичлэгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон, хэрвээ хамт байсан гэдгээр яллах дүгнэлт үйлдсэн бол хууль зүйн үндэслэлгүй, санаагаараа нэгдсэн гэж яллаж болохгүй, ямар идэвхитэй үйлдлээр оролцсон бэ гэдгийг тогтоогоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, Н.Ч-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч Л.Батаагаас “шүүгдэгч П.Д гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч А.Ганбатаас “шүүгдэгч Б.С зүйл анги дээр маргахгүй, зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д, Б.С нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Дээрэмдэх гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” төвийн арын байрны буланд иргэн Ч.Сайхнаагийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Самсунг S-6” маркийн гар утас, бэлэн 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж 328.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Ч.Сайхнаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ...6-7 шил 0.5 литрийн пиво уусан. ...такси бариад Саппоро дээр ирэх үед дотор муухай оргиод Саппоро дээр ...төлбөрийг нь өгөөд уг таксийгаа явуулаад би өөрөө Саппорогийн арын байрны буланд очоод бөөлжих гэж байхад араас боож унагасан. ...миний нүд харанхуйлаад ухаан алдах гэж байхад миний халаасыг ухаад байсан. Тухайн үед 3-4 хүн байх шиг байсан. Удалгүй уг хүмүүс намайг тавиад яваад өгсөн. ...би халаасаа ухтал миний гар утас болох Самсунг Эс 6, бэлэн мөнгө болох 130.000 төгрөг алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр:
2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн “...Д намайг Саппорогийн урд байж бай гэж хэлээд Д, Бузар жоохноо /Т.Э-/, Ч, онгорхой өндөг /Г.М-/ нар Аккорд байрны хажуу талын жижиг явган хүний замаар хойшоо гарсан. Би удалгүй араас нь явахад тэр хэд нэг залууг цохиод унагаасан эд зүйлийг нь авч байсан. ...Миний харснаар Д, Онгорхой өндөг /Г.М-/, Бузар жоохноо /Т.Э-/, Ч нар боож унагаагаад эд зүйлийг нь дээрэмдсэн. Гар утас, бэлэн мөнгө дээрэмдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
-2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...намайг Д цаанаа байж бай гэж хэлж үлдээгээд Д, Ч, М, Э дөрөв цаашаа явсан. ...нэг их удаагүй хүмүүс хэрэлдэх, зодолдох чимээ гарахаар нь яваад очтол тэр дөрөв нэг залууг газар унагаачихсан байсан. Тэр дөрөв дөрвүүлээ хамт хажууд нь байсан. ...хөөе юу болж байгаа юм бэ гэж хэлсэн. ...Д, Ч хоёр түрүүлж ирээд араас нь М, Э хоёр ирж бид дөрөв хамтдаа явцгаасан. Тэр дөрөвийг хохирогч залууг газарт унагаачихсан байхыг нь харсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар тал),
-2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сайн ломбард, Аккорд баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний 04 цаг 32 минутад иргэн Ч.Сайхнаа нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Аккорд баарны хажуу талын явган хүний замаар хойшоогоо 2-р байр руу явж байв.
2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Сайн ломбардын бичлэгийг шүүж үзэхэд “... цагаан өнгийн өмд, цагаан өнгийн ханцуйтай цамцтай хар өнгийн цүнхтэй 160-165 см өндөртэй үсээ боосон эмэгтэй Аккорд баарны хажуугаар явах ба, 04 цаг 10 минутад буцаад уг явган хүний замаас таван хүн гарч ирэх ба,
-эхний хүн хар өнгийн хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгай, хөх өнгийн өмдтэй, 160-165 см өндөртэй, 20-25 орчим насны,
-хоёр дахь нь бараан өнгийн хүрэм цайвар өнгийн өмд, цайвар өнгийн гуталтай 30-35 орчим насны эрэгтэй,
-гурав дахь нь цагаан өнгийн өмд, цагаан өнгийн ханцуйтай цамцтай, хар өнгийн цүнхтэй 160-165 см өндөртэй, үсээ ардаа боосон эмэгтэй,
-дөрөв дэх нь хөх өнгийн гурван цагаан судалтай биеийн тамирын өмдтэй, хар өнгийн хүрэмтэй, цайвар өнгийн гуталтай, хар өнгийн үстэй 30-35 орчим насны эрэгтэй,
-тав дахь нь хар өнгийн гутал цайвар өнгийн шорттой, цайвар өнгийн хүрэмтэй хар саравчтай малгайтай шанаа хэсгээрээ сахалтай, 25-30 орчим насны эрэгтэй нар нь уг дээрэм болсон явган хүний замаас гарч буй бичлэг байв. 4 цаг 11 минутад хохирогч Ч.Сайхнаа нь араас нь цамцны захаа янзалсан гарч ирж байна...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал), “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 36 дугаартай тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал) ,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дүгээр тэмдэглэлд:
“...Улсын яллагч: Та хэрэг болох үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Г.М-: Жинсэн яктай, цэнхэр пүүзтэй байсан.
Улсын яллагч: Та хэрэг гарах үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Т.Э-гаас: Цагаан цамц, цагаан шорттой байсан.
Улсын яллагч: Та хэрэг гарах үед ямар хувцастай байсан бэ гэхэд
Шүүгдэгч Н.Ч-: хар өнгийн савхитай, жинсэн өмд хар гуталтай байсан. ...” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр тал),
-Шүүгдэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Онгорхой өндөг /Г.М-/ бие засаж байсан залуу дээр очоод араас нь боож унагаахад би очоод халаасанд нь байсан гар утсыг авсан. Эргээд хартал Ч ирсэн газраас юм түүж байсан. Хохирогч араас юмаа алдчихлаа гээд хүрээд ирсэн. ...Уг хүн намайг таниагүй. Мөнгөтэй болох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал), яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Ямар ч л байсан нэг залууг бурхан руу шээлээ гээд М татахад нь би өмднийх нь халаасанд байсан “Самсунг Эс 6” маркийн гар утсыг нь аваад булан эргээд яваад өгсөн. ...Би утсыг нь гадаа явж байсан нэг ахад 50.000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал),
Шүүгдэгч Н.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “... Нэг залуу бие засаж байсан. Тэгтэл Онгорхой өндөг очоод уг залууг араас нь боож унагаад байж байтал Бузар жоохноо /Т.Э-/ халаасыг нь ухаад гар утсыг нь авсан. Би харин газар унасан байсан бэлэн мөнгийг нь авсан. Тэгээд бид хэд урагшаа явсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал), яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...нэг залуутай Э, М хоёр бурханы хажууд бие заслаа гээд хэрэлдээд маргалдсан. ...нөгөө залуу миний утас алга болчихлоо гэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Саппорогийн хойно байдаг бурхантай хөшөөний тэнд нэг залуу байсан. ...Э маргаж байсан. ...Д надад нэг гар утас үзүүлсэн. Хар өнгийн утас байсан. М хохирогчтой ноцолдсон, Тухайн үед Д, М бид гурав байсан. С юу болоод байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Шүүгдэгч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би М, Ч, Э нарт үг зааж өгсөн асуудал байхгүй. Тэд нар өөрсдөө хэргээ задлах, батлан даалтад гарах гээд байгаа юм. Уг нь тэд нар өөрсдөө хэргийнхээ талаар ярьсан. Би хөндлөнгөөс оролцоогүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр тал), мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...М, Ч бид гурав хохирогчийг дээрэмдсэн,... С юу болоод байнаа гэхээр нь би өөдөөс нь очсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д гэм буруугийн талаар маргаагүй ба, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч нар нь дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, П.Д гуйсан учраас түүний гуйлтаар оролцсон талаар мэдүүлсэн гэж маргах боловч шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мөн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт дараах үндэслэлээр няцаагдаж байна.
Хохирогч Ч.Сайхнаагаас тухайн хэргийн газар 3-4 хүн байсан талаар мэдүүлсэн, мөн хэргийн газар байсан гэрч Б.С-ос “...Миний харснаар Д, Онгорхой өндөг /Г.М-/, Бузар жоохноо /Т.Э-/, Ч нар боож унагаагаад эд зүйлийг нь дээрэмдсэн. Гар утас, бэлэн мөнгө дээрэмдсэн. ...” гэж мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал) ба, мөн тухайн хэрэг үйл явдал болсон газрын дэргэдэх “Сайн” ломбард, “Аккорд” баарны камерийн бичлэгийг үзэхэд шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д, Б.С нар явж байгаа тухай бичлэг, мөн П.Д мөнгө тоолж байгаа бүхий бичлэг, шүүх хуралдаан дээр бичлэгийг судалж, шүүгдэгч нараас өөрсдөөс нь тухайн бичлэг дээр гарч байгаа этгээдүүд мөн эсэх талаар тодруулахад мөн байна гэж хариулсан, мөн өөрсдийн өмсөж явсан хувцасыг тодруулан мэдүүлсэн зэргээр тэдний дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба тэд үйлдлээрээ санаатай нэгдэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн өмгөөлөгч нараас шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч нар нь боловсролгүй, бичиг мэдэхгүй байхад тэднээс өмгөөлөгч оролцуулаагүй мэдүүлэг авч хууль зөрчсөн, уг мэдүүлгийг нотлох баримтаар дурдаж байгаа нь үндэслэлгүй гэж маргах боловч шүүх хуралдаанд Т.Э, Н.Ч нар нь бичиг мэднэ, уншиж чадна гэж мэдүүлсэн, түүнчлэн хэрэгт авагдсан Т.Э-гийн нэр дээрх бичгээр гаргасан хүсэлтийг тодруулахад өөрөө бичсэнээ мэдүүлсэн, мөн Н.Ч нь бага боловсролтой, Г.М-ын удаа дараа ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг үзвэл түүний хувийн байдлыг тогтоосон биеийн байцаалтад бага боловсролтой талаар дурдсан зэргээр бичиг мэдэхгүй гэж үзэх боломжгүй, дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Сайхнаад 328.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас завсарлага авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд хохирогчид:
-2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Н.Ч нь 82.000 төгрөг, Г.М 82.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр П.Д, Т.Э нар тус бүр 82.000 төгрөгийг тус тус нөхөн төлж, энэ тогтоолоор шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Худал мэдүүлэх гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь эрүүгийн 1808 0407 61130 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа сэжигтэн П.Д-гийн ятгаснаар П.Д-г “яллагдагч Г.М, Т.Э, Н.Ч нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний үүрээр 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” төвийн арын байрны буланд иргэн Ч.Сайхнаагийн араас хүзүүгээр нь боож унаган, түүний халаасанд байсан “Самсунг S-6” маркийн гар утас, бэлэн 130.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт оролцоогүй” гэж өмнө өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэйгээр, зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
Түүний гэрчээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “..Д бид хоёр урд нь ороод явсан, Ч, М, Э гурав ард үлдсэн гэж Д надад тэгж хэлээрэй гэж хэлэхээр нь тэгээд хэлчихсэн юм. Д нөгөө гуравт намайг хэрэгт оролцоогүй гээд хэлээрэй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар тал),
-мөн түүний яллагдагчаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. ...Д бид хоёр урд нь ороод явсан. М, Ч, Э гурав ард үлдсэн болохоор хүн дээрэмдсэн байх гэж мэдүүлсэн нь Д надад тэгж хэлээрэй гэж хэлсэн юм. ...надад Д хэлэхдээ бид хоёр урд нь явж байсан, бас мэдэхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Намайг Д дээрх хэлсэн зүйлүүдийг нь хэлчих гэхээр нь айсандаа хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-шүүгдэгч П.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...С-ор худал мэдүүлэг өгүүлсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.С-ийг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус хэргийн улмаас шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, П.Д нарыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Г.М, Н.Ч нарыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарын цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах тухай дүгнэлтийг;
Өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “Г.М-ад ялтай байдал гэж байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан түүнд 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “... Т.Э нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан ч ялгүй болсон тул түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч А.Очбадралаас “... Шүүгдэгч Н.Ч-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэм буруугийн талаар маргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл болохгүй болохоос бусад нөхцөлд хамаарахгүй тул түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч Л.Батаагаас “шүүгдэгч П.Д нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй тул түүнд улсын яллагчийн санал болгосон 3 жил 1 сарын хорих ялыг 2/1 хувиар багасгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч А.Ганбатаас “шүүгдэгч Б.С нь 3 хүртэлх насны бага насны хүүхэдтэй, тодорхой эрхэлсэн ажилтай тул түүнд торгох ялын хэмжээг багасгаж доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү, эсхүл 2 жил хүртэл хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Г.М нь 5 удаа, шүүгдэгч Т.Э нь 5 удаа, шүүгдэгч Н.Ч нь 2 удаа, шүүгдэгч П.Д нь 4 удаа тус тус ял шийтгүүлж байсан байх ба, шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг, шүүгдэгч Т.Э, Н.Ч нарын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 172 хоногийг, шүүгдэгч П.Д-н 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ийн М, Б овгийн Т-ын Э, Б овгийн Н-ийн Ч, Г овгийн П-ийн Д нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэгт;
Шүүгдэгч Х овгийн Б-ын С-ийг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн М, Т-ын Э, Н-ийн Ч, П-ийн Д нарыг тус бүрийг 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын С-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуу) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт тус бүрт оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, мөн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг, шүүгдэгч Т.Э, Н.Ч нарын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 172 (нэг зуун далан хоёр) хоногийг, шүүгдэгч П.Д-н 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарын эдлэх хорих ялыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.М, Т.Э, Н.Ч, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА