Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 438

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн ************ нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн ******************холбогдох

зээлийн үлдэгдэл төлбөрт 558.540 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус сумын ********** багийн иргэн *********** сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр болох 558.540 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл дээрх иргэн өөрт холбогдох төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *********** нь иргэн *********** сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөрт 558.540 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ иргэн ************ нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-35/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ************ холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөрт 558.540 /таван зуун тавин найман мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************** татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

             

ШҮҮГЧ                       Д.ЯНЖИНДУЛАМ