| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00374/И/ |
| Дугаар | 428 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 428
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 5-23 тоотод оршин суух Бэсүд маань овгийн Алтангэрэлийн Содномцэрэн /РД: ДЮ80012510/, Боржигон овгийн Ванчигийн Хишигмаа /ДЙ79041906/ нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 31.012.739,55 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Алтангэрэл овогтой Содномцэрэн /РД: ДЮ80012510/, хамтран үүрэг гүйцэтгэгч Ванчиг овогтой Хишигмаа /РД: ДЙ79041906/ нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 1200010719 тоот Зээлийн гэрээний дагуу 50.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хувьсах хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь 1200010719 тоот Зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч А.Содномцэрэн, В.Хишигмаа нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн эргэн төлөлтөнд хугацаа өгч зээлээ хугацаандаа төлөхийг сануулсан боловч зээлдэгч нар нь 1200010719 дугаар гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 05 сарын 18-наас хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 504 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1. 8273ГАА улсын дугаартай FAW. Улаан өнгийн Арал: R12S2800010814 авто машин, 2. Ковш 5461СЧ, марк: ZL40 арал: 030836 шар, 3. Зурагт 49 инч Samsung, 4. Гал тогооны ком тавилгыг тус тус барьцаалуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.7 дахь заалтын дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж дараах шаардлагыг гаргаж байна. 2016 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 1200010719 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 15.829.259,55 төгрөг, хүү 14.536.758 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 646.722 төгрөг, нийт 31.012.739,55 төгрөг байгаа ба зээлийн гэрээг цуцалж, тэмдэгтийн хураамж 313.263,70 төгрөг, нотариатын зардал болох 50.000 төгрөгийн хамт нийт 31.376.003,25 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа бид хоёр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 31.376.003,25 төгрөгийг 2017 оны оны 06 сарын 16-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, А.Содномцэрэн, В.Хишигмаа нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 31.012.739,55 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээл төлөх хугацааг харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа бид хоёр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 31.376.003,25 төгрөгийг 2017 оны оны 06 сарын 16-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар эвлэрч байна...” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.263,70 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 313.263,70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа нарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 31.012.739,55 төгрөг болон нотариатын зардал 50.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 313.263,70 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Содномцэрэн, В.Хишигмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 313.263,70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ