Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Аид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2012 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            1.Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  З.А

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.А нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ Цагаан дэрсний тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Галбадрахын ззэмшлийн 1 тооны тэмээ, *******гийн эзэмшлийн 1 тооны тэмээг тус тус хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч З.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

            ....Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би *******гийн эзэмшлийн 1 тооны тэмээ, *******ын эзэмшлийн 1 тооны тэмээ хулгайлсан. Би тухайн хулгай хийсэн *******ын тэмээг буцааж өгсөн, гомдол саналгүй болсон. Харин *******д хохирлыг удахгүй төлнө... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

     ... манай дүү ******* Улаанбаатар хотоос над руу утсаар яриад би ” Эмээлт “ зах дээр байна таны эзэмшлийн шар атан тэмээ чинь бойнд орох гээд байж байна та шар атан тэмээгээ зарсан юм уу гэхээр нь би зараагүй гэж хэлсэн. Би дүү *******ыг мөн үү гэж асуухад тиймээ таны шар атан тэмээ мөн байна гэж хэлэхээр нь би 1 тооны тэмээгээ хулгайд алдсанаа мэдээд нядалгаанд оруулахгүй байлгаж байгаараа хэн ачуулсан гэж асуутал дүү А. Батжаргал нь З. Алтангинж гэх хүн ачуулсан гэж байна гэхээр нь би З. Алтангинжийн дугаарыг олж байгаад яриад чи миний шар атан тэмээг ачуулсан байна гэхэд З. Алтангинж тэр атан тэмээний оронд ингэ ав гэсэн. Би өөрийн алдсан гэх шар зүсмийн атан тэмээгээ буцаан авсан. Манайх Баянхонгор аймгийн сумын” Цагаан дэрс “ гэх газарт ойр байдаг учир өөр айлын тэмээтэй нийлсэн байхыг үгүйсгэхгүй. Манай шар атан тэмээ бол барагтай сүргээсээ тасардаггүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

 Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Миний 1 тооны тэмээ алдагдсан. Би тухайн үед мэдээгүй тухайн үед Бууцагаан сумын 1 залуугаас манай тоон тамгатай тэмээ ачигдлаа гэж сонсоод Алтангинж рүү залгахад миний тэмээг хулгайлсан гэдгээ хүлээсэн. Би шөнө байсан тул тэмээгээ таниагүй, би хажууд нь байх нь байсан тэр болгон би тэмээ рүү ойртоогүй ганц нэг л тэмээг ачилцсан юм. Миний тэмээ хүрэн ширхэн тайлаг зөв талын гуя дээрээ 6 тоон тамгатай тэмээ байсан. Би тэмээний үнэ болох 1000000 төгрөгийг З.Аээс авмаар байна мөнгөө авчихвал гомдол саналгүй болно ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

Гэрч *******ий мөрдөн байцаалтад өгсөн

            ... З.А нь намайг тэмээ авч байна гэж хүнээс сонсоод надад тэмээ маханд өгнө гээд хоёр хоног хүлээсэн зургаан тэмээ өгий гэж ирээд гурван тэмээ нь багтаад гурван тэмээ нь багтаагүй үлдсэн. Тэмээгээ ачиж дуусаад маханд тэмээгээ өгсөн хүмүүс Бууцагаан сум руу явж гарал үүсэл хийлгэж ирсэн. Би тэмээгээ ачаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хот ороод тэмээ буулгалцахаар ирсэн Гүнчиг гэж нэртээ хүн эм тамгыг хараад таньсан. Ачуулсан гурван тэмээ нь Шар ат “саран тосгууртай нэмэх” тамгатай, ” Б”үсгэн тамгатай хөх өнгийн тайлаг, Хүрэн зүсмийн буур байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

 Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

       ...******* нь миний төрсөн ах байгаа юм. Би ажлаар “Эмээлт “ захаар явж байхад машинаас тэмээнүүдийг буулгаж байсан. Тэгсэн дотор нь манай ахын тамгатай 1 тооны тэмээ байж байсан. Тодруулбал “саран тосгууртай нэмэх” тамгатай шар ат байсан. Тэгээд үүнийг таниад ах руу утсаар залгаж та тэмээ ачуулсан юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь таны нэг тооны тэмээ ачигдан ирсэн байна гэж хэлсэн чинь тийм байх ёсгүй мөн үү гэж асуусан мөн гэж хэлсэн. Тэгээд байж байхад Чандмань сумын Гүнчиг гэж дууддаг залуу тэнд ирсэн юм. Түүний хувьд ч манай ахын тэмээ мөн байна гэж хэлсэн. Тэгээд ачиж ирсэн гэх Дөлгөөнөөс хэн ачуулсан талаар асуухад З.А гэх залуу ачуулсан гэж хэлсэн. Түүнээс мөн хэдэн тэмээ ачуулсан талаар асуухад гурван тэмээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

       ... З.А нь нийт 3 тэмээ ачуулсан байсан. Нэг нь *******ыг нөгөө 2-ыг нь хэнийх болохыг таниагүй. З.Аийн тэмээг танихгүй. Нэг нь буур байсан юм. /хар зүсмийн/, нөгөөдөх нь тайлаг байсан /бор хөх зүсмийнх/ байсан. Тэгсэн *******ын төрсөн дүү ******* утсаар залгаад эмээлтэд хүрээд ирээч ******* ахын тэмээ ирсэн байна гэж хэлсэн. Түүнийг намайг дуудаж үзүүлж байгаа шалтгаан нь болохоор *******ын тэмээг 2010 оноос хойш над дээр байгаа юм. Одоо ч гэсэн над дээр байгаа ерөнхийдөө манай багийн бүх тэмээг би алсаас хардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

            Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № 621 дугаар шинжээчийн

            1...Мустанг-5 БНЗ улсын дугаартай мотоцикль нэг ширхэг 1.500.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 6

 Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 498 дугаар шинжээчийн

            1. ...хохирогч *******ын ....саран тосгууртай нэмэх тамгатай, ширээ шар ат 7 настай тэмээ, 1 толгой 1.500.000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 63-64/

аймгийн “” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ТХҮ-235/236 дугаар шинжээчийн

            1. ...хохирогч *******гийн ....нас гүйцсэн тэмээ 1 толгой 1.000.000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 71-72/

 - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-14/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар тодорхойлолт /хх-ийн 92/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89-90/, депозит дансны хуулгууд /хх-ийн 95-99/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хх-ийн 82-83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч З.А нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ Цагаан дэрсний тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Галбадрахын ззэмшлийн 1 тооны тэмээ, *******гийн эзэмшлийн 1 тооны тэмээг хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ийн... *******гийн эзэмшлийн 1 тооны тэмээ, *******ын эзэмшлийн 1 тооны тэмээ хулгайлсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

            хохирогч *******ын ... би 1 тооны тэмээгээ хулгайд алдсанаа мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

            хохирогч *******гийн... Миний 1 тооны тэмээ алдагдсан, З.А миний тэмээг хулгайлсан гэдгээ хүлээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

            гэрч *******ий ... З.Алтангижийн ачуулсан гурван тэмээ нь Шар ат нь саран тосгууртай нэмэх тамгатай, Б үсгэн тамгатай хөх өнгийн тайлаг, Хүрэн зүсмийн буур байсан... гэх мэдүүлэг /хх-ийн /

            гэрч *******ын ... ажлаар эмээлт захаар явж байхад машинаас тэмээнүүдийг буулгаж байсан, дотор нь манай ахын тамгатай 1 тооны тэмээ байж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

            гэрч *******гийн...Галбадрахын тэмээг 2010 оноос хойш над дээр байгаа,.. ерөнхийдөө манай багийн бүх тэмээг би алсаас хардаг ...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № 621 дугаар шинжээчийн...Мустанг-5 БНЗ улсын дугаартай мотоцикль нэг ширхэг 1.500.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 65-66/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 498 дугаар шинжээчийн ...хохирогч *******ын ....саран тосгууртай нэмэх тамгатай, ширээ шар ат 7 настай тэмээ, 1 толгой 1.500.000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 63-64/

            аймгийн “” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №ТХҮ-235/236 дугаар шинжээчийн...хохирогч *******гийн ....нас гүйцсэн тэмээ 1 толгой 1.000.000 төгрөг.... гэх дүгнэлт /хх-ийн 71-72/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.А нь Баянхонгор аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ Цагаан дэрсний тээг” гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Г.Галбадрахын ззэмшлийн 1 тооны тэмээ, *******гийн эзэмшлийн 1 тооны тэмээг хулгайлан улмаар зарж мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч хохирогч *******ын 1.500.000 төгрөг, хохирогч *******гийн 1.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч З.А нь бусдын 2 тооны тэмээг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэргийг хууль бус гэдгийг ухамсарлаж байсан ч түүнийг өөрөө зориуд хүсч үйлдсэнээс хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч З.А нь хохирогч *******ад 1 тооны тэмээг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1000000 төгрөгийг төлж барагдуулсан ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч З.Аид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч З.А нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /02582553/ дугаар бүхий мотоциклийн гэрчилгээг шүүгдэгч *******ид буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох БНЗ улсын дугаартай мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Аийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Аийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Алтангинж нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч З.Аийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 74-11 БНЗ улсын дугаартай мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Аид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /02582553/ дугаарын мотоциклийн гэрчилгээг шүүгдэгч З.Аид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч З.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Аид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАЙГАЛМАА