Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 432

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 3 дугаар гудамжны 63 тоотод оршин суух Хойд овгийн Тогтохын Нямхүүгийн /РД: ДП57020611/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Т.Нямхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Тогтох овогтой Нямхүү нь 1957 оны 02 сарын 06-нд Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн. Миний бие 1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл Говийн хөгжил нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад 1975 оны 05 сарын 19-нд цэргийн албанд татагдсан. Улмаар 1976 оны 04 сарын 16-ны өдрийн 12 дугаар магадлагаагаар өвчний учир цэргийн албанаас халагдсан. Дээрхи хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул шүүхээр ажилласан жилийг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1972 оны 07 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 19-ний өдрийг дуустал Говийн хөгжил нэгдэлд барилгачнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Т.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Нямхүү нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Т.Нямхүү нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 406 дугаартай лавлагаа, Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Сургууль төгсөж ирэгсдийг ажилд хуваарилан батлах тухай” 21 дүгээр тушаал, уг тушаалын хавсралт, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000008773 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байна. 
Иймд Т.Нямхүүг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хойд овгийн Тогтохын Нямхүүг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Нямхүүг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ