| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0003/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 03
2019 12 23 2020/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Т.Жавхлантөгс,
шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлж/
шүүгдэгч: Г.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн газар зохион байгуулагчийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б
2. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Мөнх тэнгэрийн ивээл" ХХК-ийн зогсоолын машин зохицуулагч, хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 15-ны 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Г.Э
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадна иргэн Г.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадна иргэн Г.Даваанямтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Мийтинг” бааранд орох гэж байгаад нэг залуутай зөрөхөд намайг тохойдсон. Би “яаж байгаа юм” гэж хэлэхэд “хөгшин банди минь зайлаач” гэж хэлэхээр нь шилэн хүзүүнд нь алгадсан. Б.Б нь миний нүүрэнд цохисон. Г.Давааням цааш зугтаасан. Би араас нь хөөсөн. Таксинд суусан байхад нь буулгасан. Би Г.Даваанямыг цохисон. Цагдаа нар ирсэн. Миний хохирол барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Э/хх-ийн 4/, хохирогч Г.Давааням /хх-ийн 8/, гэрч С.Хатанзориг /хх-ийн 10/, гэрч М.Хадбаатар /хх-ийн 12/, шинжээч Г.Энхбаатар /хх-ийн 13-14/ нарын мэдүүлэг, Б.Б-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 49-51/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13185 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18/, Б.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-33, 42-43/, Г.Э-нхүсэлт /хх-ийн 69/, Г.Э-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 55-56/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13231 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/, Г.Э-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-41/, Г.Даваанямын хүсэлт /хх-ийн 70/ зэрэг болно.
Шүүх ийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадна иргэн Г.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мийтинг” баарны гадна иргэн Г.Даваанямтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Э-гийн /хх-ийн 4/: “...Би “Мийтинг” баарны үүдэнд дотогш орох гэж байхдаа нэг залууг шүргэсэн. Тэр залуу “хөгшин банди минь
зайлаач” гэж хэлэхээр нь шилэн хүзүүн дээр нь алгадахад “хөгшин банди минь
нааш ир” гэхээр нь дагаад явсан. Би “юу хүсээд байгаа юм” гэж хэлэхэд
хар өнгийн урт пальтотой, шар өнгийн гуталтай залуу гэнэт нүүрэн тус газар /хамар
уруул орчим/ гараараа 1 удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Саарал
өнгийн пальтотой залуу салтаа руу 1 удаа өшиглөсөн. Тэд нар тойрч
зугатаагаад явсан. Би араас нь хөөж бүтэн тойрч яваад талбайн урд талын
автобусны буудал дээр очиход нөгөө хэд машинд суугаад зугатаах гэж байсан. Тэр
үед хамгаалагч Дөлгөөн /90174826/, Хадаа хоёр ирсэн. Би машины
буруу талын хойд хаалгыг онгойлгоод шар цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, хар
пальтотой залууг нь татаж буулгаад уруул руу нь гараараа 1 удаа цохисон. ...Удалгүй цагдаа ирсэн. Эмчилгээ хийлгээгүй, өвчин намдаах эм авсан. Толгойгоо 4 удаа бариулсан /1 удаагийн бариа 5000 төгрөг/. 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилдаа явж чадаагүй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Хадбаатарын /хх-ийн 12/: “...2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө "Лакс" баарны гадна талбайд үүрэг гүйцэтгэж байсан. “Мийтинг” баарнаас "Лакс" баар руу гарч ирдэг нарийн зам байдаг. Тэр нарийн замаар 4 залуу араас нь Г.Энүүр нь цус болсон гарч ирэхээр нь “яасан” гэж асуухад "эд нарт зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэр 4 залууг дуудсан чинь зугатаад явсан. Г.Э араас нь дуудаад алхаад байсан. Би "Лакс" баарны үүднээс такси аваад талбайн урд талын автобусны буудал дээр очсон. Хамгаалагч Дөлгөөн ганцаараа алхаад ирсэн. Нөгөө 4 залуу машинд суусан байхаар нь Г.Э, Дөлгөөн бид 3 нөгөө залуучуудыг машинаас буулгасан. Тэр залуучууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
Б.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 49-51/: “...Тэр өдөр найз Г.Давааням, Рэнцэндорж, Дөлгөөн нарын хамт “Мийтинг” бааранд ороод муухай газар байсан учир буцаад гарсан. Ойролцоох баар руу явж байхад Г.Давааням байхгүй байхаар нь буцаад ирсэн чинь нэг ахтай муудалцаад зогсож байсан. Би дундуур нь ороод салгасан. Г.Давааням энэ ах намайг цохисон гэхээр нь өмөөрөөд тэр ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон....” гэх мэдүүлгээр,
Г.Э-н биед “хамар, баруун хөлийн гуянд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13185 дугаартай /хх-ийн 17/ дүгнэлтээр,
хохирогч Г.Даваанямын /хх-ийн 6/: “...Баарнаас гарахад дагз руу нэг ах алгадахаар нь “яаж байгаа юм бэ” гэж хэлээд нүүр рүү нь ороолтоороо цохисон. Тэр ах “алнаа чамайг” гэж хэлсэн. Тэр үед Б.Б, Рэнцэндорж хоёр салгаж гэж ирсэн. Б.Бтэр ахын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Бид нар зугтаагаад талбайн урьд талын автобусны буудал дээр ирээд такси бариад суусан чинь нөгөө ах 2 хүнтэй ирсэн. Машины хаалгыг цохиод байхаар нь буугаад зугтаасан. Эргээд харсан чинь манай найзуудтай бужигналдаж байхаар нь буцаад очиход өндөр хамгаалагч нь намайг барьж аваад “миний ахыг зодлоо” гэж хэлсэн. Тэгтэл Г.Эгэх бүдүүн ах ирээд “яасан овоо бацаанууд бэ” гээд миний нүүр рүү нилээн хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Хатанзоригийн /хх-ийн 10/: “...2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн үед найз Г.Давааням, Рэнцэндорж, Б.Ббид нар "Мийтинг" бааранд орсон, таалагдаагүй учир буцаад гарсан. Би түрүүлж гараад тамхи татаж байтал ард “яагаад намайг алгадаж байгаа юм” гэж хэлэхээр нь эргээд харсан чинь бүдүүн ах “мангар бацаанууд минь зайл” гээд байсан. Б.Бтэр ахыг түлхчих шиг болохоор нь очоод “боль” гэж хэлсэн. Тэр ахын хамарнаас цус гарахад цусаа нүүрээрээ нялаад байсан. Бид нар зугатаасан чинь араас хөөгөөд байсан. Бид нар талбайн урд талаас такси бариад явахгүй байж байтал нөгөө ах 2 хамгаалагч дагуулаад ирсэн. Нэг нэгээрээ хаалгыг онгойлгоод цохисон. Бид нарыг буулгаад буудлын ар руу чирсэн. Би гараа мулталж аваад эргээд харсан чинь Г.Даваанямын нүүр рүү цохиод байхаар нь “зодох юм байна” гэж бодоод цагдаа /86768685 дугаараас/ дуудсан...” гэх мэдүүлгээр,
Г.Э-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 55-56/: “...”Мийтинг” баарны үүдэнд дотогш орох гэж байхдаа нэг залууг би шүргэсэн. Тэр залуу “хөгшин банди минь зайлаач” гэхээр нь шилэн хүзүүн дээр нь алгадахад “хөгшин банди минь нааш ир” гэхээр нь дагаад явсан. ...Тэд нар тойрч зугатаагаад явсан. Би араас нь хөөж бүтэн тойрч яваад талбайн урд талын автобусны буудал дээр очиход нөгөө хэд машинд суугаад зугатаах гэж байсан. Тэр үед хамгаалагч дөлгөөн, Хадаа хоёр ирсэн. Би тэр машины буруу талын хойд хаалгыг онгойлгоод хар пальтотой Г.Давааням гэх залууг нь татаж буулгаад уруул руу нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Г.Даваанямын биед “...духны зулгаралт, зүүн нүдний гадна булан, дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, дээд уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, баруун дээд үүдэн 3-р шүдний паалангийн эмтрэл” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13231 дугаартай /хх-ийн 22-23/ дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Э, Б.Б-н нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Э, Б.Б нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Э-н“...гомдол санал байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг,
Хохирогч Г.Даваанямын “...эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Г.Эг тус тус бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Э, Б.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Энарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б, Г.Э нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ