| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01648/И |
| Дугаар | 01503 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 01503
2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар 142/ШШ2016/01503 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн 40 настай эмэгтэй, Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн 8 дугаар гудамж 2440 дүгээр байрны 15 тоотод оршин суух Дархчуул овгийн Хашбатын Пүрэвсүрэнгийн /регистрийн дугаар ФБ76122305/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Оакланд хотын Интернационали гудамжны 2840 дүгээр байрны 204 тоотод оршин суух Хациконстанив Агиурре Хэкторт /регистрийн дугаар 425937784/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргалтогтох, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Пүрэвсүрэн нь 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулсан бөгөөд Орхон аймагт 2003-2004 он хүртэл Оюут багийн 2-22-54 тоотод хамт амьдарч байсан болно. Тэгээд 2004 оны хавар АНУ-руу сургуульдаа сурахаар нөхөртэйгээ явсан болно. 2015 оноос нөхөр бид 2 тус тусдаа амьдарч байгаа болно. Охин Х.Анхмаа нь 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Калифорни хотын Аламеда мужийн Алта бетас эрүүл мэндийн газарт төрсөн, одоо 3 нас 8 сартай цэцэрлэгт хүмүүжиж байна. нөхөр бид 2 тусдаа амьдраад нэг жил гаран болж байгаа бөгөөд эвлэрэх ямар ч боломжгүй ба 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгаюар болсон тэмдэглэл авсан болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно. Нөхөр маань шүүхэд гаргасан өргөдөлдөө хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа болно. Нөхөр маань өөрийн биеэр ирэх боломжгүй байгаа тул хадам ээж Г.Жаргалтогтоход шүүх хуралд өмнөөс оролцохыг зөвшөөрсөн итгэмжлэл хийж явуулсан байгаа болно. Иймд нөхөр Хациконстанив Агиурре Хектороос гэрлэлтээ цуцлуулах, охин Х.Анхмаад эцгээс нь хуулинд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хациконстанив Агиурре Хэктор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х.Пүрэвсүрэнтэй АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод 2002 оны 06 сард танилцаж, 2003 оны 02 дугаар сарын 13-нд Монгол улсын Улаанбаатар хотод гэрлэлтээ батлуулсан. Бид 2013 оны 03 дугаар сарын 16-нд Анхмаа гэдэг охинтой болсон. Пүрэвсүрэнтэй зөрчилдөөнтэй байдаг байсан тул 2015 оноос тусдаа амьдарч байгаа. Бидэнд дундын ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, өмч байхгүй. Х.Пүрэвсүрэн охиноо бүрэн асрамжилдаг ба миний бие хүүхдийн хэрэгцээний мөнгийг төлөх болно. Бидний хэн нь ч гэрлэлт цуцлуулах бичиг баримтаа бүрдүүлж өгсөнөөс хойш эвлэрэх цаг хугацаа шаардлагагүй гэж үзэж байна.Миний бие санхүүгийн хүндрэл болон ажилтай байгаа тул Монгол улсад очих боломжгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн нь хариуцагч Хациконстанив Агиурре Хэкторт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэгчид нь 2003 онд гэр бүл болсон нь гэрлэлтийн Г-76 дугаар гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2013 онд 03 дугаар сарын 16-ны өдөр охин Х.Анхмаа төрсөн ба эхийн асрамжинд байж, эрүүл бойжиж байгаа нь болох нь зохигчидын тайлбар, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Охин Х.Анхмааг өөрийн асрамжинд авна гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг, охин бага насны зэргийг харгалзан үзэж Х.Анхмааг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Хациконстанив Агиурре Хэктор хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Хациконстанив Агиурре Хэктороос хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Х.А.Хэктороос хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд 1 хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 төгрөгийн 50 хувь 1 024 800 / төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Зохигчид АНУ-д оршин суудагаас өөрсдийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүйг харгалзан, мөн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар төлөөлүүлсэн нь хуульд нийцэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг баримтлан зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Пүрэвсүрэн, хариуцагч Хациконстанив Агиурре Хэктор нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Анхмааг эх Х.Пүрэвсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Х.Анхмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Хациконстанив Агиурре Хэктороос гаргуулан Х.Пүрэвсүрэнд олгосугай.
4. Зохигчдын дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА