Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 01497

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01497                                   Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 44б дугаар гудамжны 21 тоотод оршин суух Өргөн ширэг овгийн Базаркордоогийн Энхболдын /регистрийн дугаар ПЕ89070912/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 26 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 51а дугаар гудамжны 04 тоотод оршин суух Боржгон овгийн Хатанбаатарын Нямжаргалд /регистрийн дугаар ВГ90041511/ холбогдох 160000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 668 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дагуу Х.Нямжаргалаас Б.Энхболд миний биед учруулсан хөнгөн гэмтлийн эмчилгээний зардал болох 160 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүрдүүлж өгнө гэсэн аман болон бичгээр хүсэлт өгсөний дагуу уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд уг мөнгийг өгөхгүй байгаа тул эмчилгээний зардал болох 160 000 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Х.Нямжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Энхболдын нэхэмжилсэн 160 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхболд нь хариуцагч Х.Нямжаргалаас 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 160 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5450 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Энхболдын нэхэмжлэлийн шаардлага 160 000 төгрөгийг хариуцагч Х.Нямжаргал төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Нямжаргалаас 5450 гаргуулан нэхэмжлэгч Б.Энхболдод олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА