| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01552/И |
| Дугаар | 01517 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01517
2016 оны 12 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/01517 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-5-37 тоотод оршин суух Чоймболын Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй /регистрийн дугаар ФБ67050305/
Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 02 дугаар гудамжны 08 тоотод оршин суух Бармууд овгийн Дарамрагчаагийн Намсрайгомбод /регистрийн дугаар ФА86040111/ холбогдох 234 570 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, Д.Намсрайгомбо, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчоор тогтоогдон тус хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрт намайг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурьдсан. Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тархи толгойны эд эс сэргээх, мцус шимэгдүүлэх, судас тэлэх болон тархины даралтны эм байнга хэрэглэж байна. Тус эмчилгээнд нийт 234 570 төгрөгний эмчилгээний зардал гарсан байна. Иймд гэм хорын хохирол 234 570 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Намсрайгомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжилсэн 234 570 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгөний 90 000 төгрөгийг одоо бэлнээр төлөөд үлдсэн 144 570 төгрөгийг 2016 ондоо багтаагаад төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь хариуцагч Д.Намсрайгомбод холбогдуулан 234 570 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 234 570 төгрөгний 90 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 144 570 төгрөгийг 2016 онд багтаан төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 7687 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 234 570 төгрөгний 90 000 төгрөгийг хариуцагч Д.Намсрайгомбо бэлнээр төлж, үлдэх 144 570 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 7687 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Л.АРИУНЦЭЦЭГ