| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01584/И |
| Дугаар | 01530 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 01530
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01530 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух Хуасай овгийн Эрдэнэбаатарын Хонгорзулын /регистрийн дугаар ЖЮ81092787/ нэхэмжлэлтэй Ч.Баатархүүтэй хамтын амьдралтай байсан болохыг, мөн хүү Х.Ганзориг, охин Х.Амина нарын эцэг нь Ч.Баатархүү мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Хонгорзул, гэрч Батбилэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэбаатар овогтой Хонгорзул миний бие Чойжил овогтой Баатархүүтэй 2005 оноос 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан болохоор би хүүхдүүдээ өөрөөрөө овоглосон. Бидний дундаас хүүГанзориг 2006 онд, охин Амина 2011 онд тус тус төрсөн. Нөхөр Ч.Баатархүү маань 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхээр хамтын амьдралтйа байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд талийгаач Э.Баатархүү бид 2-ыг 2006 оноос 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож, 2 хүүхдийн минь эцэг мөн болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Хонгорзул нь Ч.Баатархүүтэй хамтын амьдралтай байсан болохыг, мөн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Амина нарын эцэг Ч.Баатархүү мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Эрдэнэбаатарын Хонгорзул, Чойжилын Баатархүү нар нь 2005 оноос 2016 оны 10 дугаар сарын хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Х.Амина нар төрсөн, Э.Хонгорзул нь хүү Ганзориг, охин Амина нарыг өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь Х.Ганзоригийн Г-756, Х.Аминагийн Г-1747 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Дэнж багийн засан даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...өрхийн тэргүүн Ч.Баатархүү, эхнэр Э.Хонгорзул, хүү Х.Ганзориг,охин Х.Амина, ннж Л.Алтэнцэцэг нар 2006 оноос 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл амьдарч байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, 2015 оны хүн амын өрхийн бүртгэл / бүртгэлд өрхийн тэргүүн Ч.Баатархүү, эхнэр Э.Хонгорзул, хүү Х.Ганзориг,охин Х.Амина, ннж Л.Алтэнцэцэг / зэргээр, Ч.Баатархүү нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь нас барсны Г-250 дугаар гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Батбилэгийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Батбилэгийг гэрчээр асуусан ба гэрч шүүх хуралдаанд “...Би талийгаач Ч.Баатархүүтэй найз байсан.Манайх 2006 онд баруун дэнжид нүүж очсоноос хойш би Ч.Баатархүүтэй найз болсон.Эднийх манайхтай хөрш.Талийгаач эхнэртэйгээ гэрлэлтийн баталгаа хийлгээгүй гэж ярьж байсан. Ч.Баатархүү, Э.Хонгорзул хоёр 2 хүүхэдтэй.Талийгаач 2016 оны Архангай аймагт нутагтаа самарт явж байгаа нас барсан” гэсэн мэдүүлэг өгсөн.
Нэхэмжлэгч Э.Хонгорзулыг талийгаач Ч.Баатархүүтэй хамтын амьдралтай байсан, 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Амина нар нь Ч.Баатархүүгийн хүүхдүүд мөн болохыг гэрч Батбилэг гэрчлэн мэдүүлсэн.
Мөн талийгаач Ч.Баатархүүгийн төрсөн эгч Ч.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тодорхойлолтдоо “ ...Миний төрсөн дүү болох Ч.Баатархүү нь 2005 онд Орхон аймгийн харьяат Эрдэнэбаатарын Хонгорзултай гэр бүл болж амьдарсан. Амьдарч байх хугацаандаа 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Амина нарыг төрүүлсэн. Амьдралын хугацаандаа гэр бүлийн баталгаа хийлгэж амжаагүй байсан юм” гэж тодорхойлон гарын үсгээ нотариатаар баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн.
Ч.Баатархүүгийн төрсөн эгч Ч.Эрдэнэтуяагийн дээрхи тодорхойлолтонд бичигдсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Батбилэгийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Э.Баатархүүгийн нас барсны гэрчилгээгээр давхар нотлогдож байх тул гэрчүүдийн тодорхойлолтыг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой гэж үзсэн.
Дээрхи байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Э.Хонгорзулыг талийгаач Ч.Баатархүүтэй 2005 оноос 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, мөн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Амина нарын эцэг нь Ч.Баатархүү мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Э.Хонгорзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Э.Хонгорзул нь Ч.Баатхрүүтэй 2005 оноос 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан болохыг, мөн 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Х.Ганзориг, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Х.Амина нарын эцэг нь Ч.Баатархүү мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Хонгорзулаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА