| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01629/И |
| Дугаар | 01527 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 01527
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/01527 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-14-16 тоотод оршин суух, Өөлд овгийн Дулмаагийн Туяагийн /регистрийн дугаар ФМ60031667/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн огтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1982 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөөд Эрдэнэт хотын Болосролын байгууллагад ирээд 1982-1997 он хүртэл 15 жил бага ангийн багшаар ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэрийн бичилт дутуу, овог нэрний овгийн үсэг буруу, зарим тушаалд овог нэр нь засвартай зэрэг зөрчлүүд байгаа учир доорхи хүсэлтийн дагуу миний ажилласан 15 жил буюу, овог нэрийг минь тодорхой болгон сэргээн тогтоож өгнө үү.
1. 1982-1984 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд ажилласан 2 жилийг
2.1984-1985 оны хийчээлийн жилд 1 дүгээр 10 жилийн сургуульд ажилласан 1 жилийг
3.1985-1987 оны хичээлийн жид Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жидийн сургуульд ажилласан 2 жилийг,
4.1987-1997 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургуульд ажилласан 10 жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Туяа нь 1982-1984 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд, 1984-1985 оны хичээлийн жилд 1 дүгээр 10 жилийн сургуульд, 1985-1987 оны хичээлийн жид Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жилийн сургуульд,1987-1997 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.1988 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон 264142 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт хотын 8 жилийн 3 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөлж, 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшаар түр ажиллуулав,1985 оны 08 дугаар сарын23-ны өдөр 1 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөлж, 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшаар түр ажиллуулав, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4 дүгээр дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөлж, 10 жилийн 4 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар томилов” гэжээ.
2.1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 076022 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 1995-1997 оны 08 дугаар сарыг дуустал бичилт хийгдсэн байна.
3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран цогцолбор сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар архивын лавлагаанд “Дулам Туяа нь тус цогцолбор сургуульд 1982-1984 онуудад бага ангийн багшаар ажиллаж байсан ба ажиллаж байсан хугацааны цалинг архиваас шүүхэд авсан цалин нь байхгүй, ажилласан хоног нь байсныг түүвэрлэж хүргүүлэв” гэжээ.
4.Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаар архивын лавлагаанд “Дулам овогтой Туяа нь тус цоголбор сургуульд 1985-1987 онуудад бага ангийн багшаар ажиллаж байсан цалинг архиваас түүвэрлэж хүргүүлэв” гэжээ.
5.Орхон аймгийн Баян-Өндөр сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн архивын лавлагаанд “Д.Туяагийн 1987-1991 онууд болон 1992-1997 онуудад ажилласан хугацааны цалинг хүргүүлэв” гэжээ.
6.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэт цогцолбор сургуулийн архивын лавлагаанд “Дулам овогтой Туяа нь Эрдэнэт хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1984-1985 оны хичээлийн жилд 2б ангийг даан авч, бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тодорхойлов” гэжээ.
7.Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 2 б ангийн бага ангийн бүртгэлд “анги удирдсан багш Д.Туяа” гэжээ
8.Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар 1984-1985 оны хичээлийн жилд багш хүмүүжүүлэгчдийг томилох тухай тушаалд “... бага ангийн багшаар Д.туяаг түр томилсугай” гэжээ.
9.Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар 1985-1986 оны хичээлийн жилд багш хүмүүжүүлэгчдийг томилон ажиллуулах тухай тушаалд “....10 жилийн 4 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар Д.Туяаг томилсугай” гэжээ.
10.Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144 дугаартай хичээлийн эрхлэгч, багш хүмүүжүүлэгчдийг томилох тухай тушаалд “...Д.Туяаг 4 дүгээр 10 жилийн бага ангийн багшаар 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс томилсугай” гэжээ.
11.Орхон аймгийн Ерөнхий болосролын 10 жилийн 5 дугаар сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай ээжлийн амралт олгох тушаалд “...Д.Туяа 06 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл” гэжээ.
12.Гэрч Б.Батсүрэн шүүхэд мэдүүлэхдээ: “Миний бие 1987 оноос одоог хүртэл Орхон цогцолбор сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Д.Туяа нь 1987-1997 он хүртэл 5 дугаар 10 жилд бага ангийн багшаар ажиллаж байсан нь үнэн болно” гэжээ.
13.Гэрч Б.Батсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт “1987 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотын 10 жилийн 5 дугаар сургуульд бага ангийн багшаар томилов” гэжээ.
14.Гэрч Ж.Тогтохбаяр шүүхэд мэдүүлэхдээ: “Миний бие 1980 онд Эрдэнэ хотын 4 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилд орсон, Д.Туяа 1985 онд бага ангийн багшаар ажилд ороод 1987 он хүртэл багшлаар өөр сургууль руу шилжсэн” гэжээ.
15.Гэрч Ж.Тогтохбаярын хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулав, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэт хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуулийн баг ангийн багшийн ажлаас чөлөөлж, 10 жилийн 1 дүгээр сургуулийн эрхлэгчээр томилов” гэжээ.
16.Гэрч П.Саранцэцэг шүүхэд мэдүүлэхдээ “Миний бие 1981 онд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилд орсон, Туяа 1982 онд баг ангийн багшаар ажилд орж байсан. Би 2010 он хүртэл багшлаад тэтгэвэртээ гарсан, Туяа 1984 онд 5 дугаар 10 жил ашиглалтанд ороод тийшээ шилжсэн” гэжээ.
17.Гэрч П.Саранцэцэгийн хөдөлмөрийн дэвтэрт “1982 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотын 8 жилийн 3 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажиллуулав” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Туяа нь 1982-1984 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд, 1984-1985 оны хичээлийн жилд 1 дүгээр 10 жилийн сургуульд, 1985-1987 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жилийн сургуульд,1987-1997 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон 264142 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 076022 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран цогцолбор сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар архивын лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128 дугаар архивын лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн архивын лавлагаа, Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 2 б ангийн бага ангийн бүртгэл, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 122 дугаар 1984-1985 оны хичээлийн жилд багш хүмүүжүүлэгчдийг томилох тухай тушаал, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаар 1985-1986 оны хичээлийн жилд багш хүмүүжүүлэгчдийг томилон ажиллуулах тухай тушаал, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144 дугаартай хичээлийн эрхлэгч, багш хүмүүжүүлэгчдийг томилох тухай тушаал, Орхон аймгийн Ерөнхий болосролын 10 жилийн 5 дугаар сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай ээжлийн амралт олгох тушаал, гэрч Ж.Тогтохбаяр, П.Саранцэцэг, Б.Батсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Тогтохбаяр, П.Саранцэцэг, Б.Батсүрэн нарыг гэрчээр асуусан ба гэрч П.Саранцэцэг нь 1982-1984 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд, гэрч Ж.Тогтохбаяр нь 1984-1985 оны хичээлийн жилд 1 дүгээр 10 жилийн сургуульд, гэрч Б.Батсүрэн 1987-1997 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургуульд тус тус нэхэмжлэгч Д.Туяатай ажиллаж байсан нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Өөлд овгийн Дулмаагийн Туяаг 1982-1984 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 3 дугаар 8 жилийн сургуульд, 1984-1985 оны хичээлийн жилд 1 дүгээр 10 жилийн сургуульд, 1985-1987 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 4 дүгээр 10 жилийн сургуульд,1987-1997 оны хичээлийн жилд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилийн сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Туяагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА