Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01525

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01525                                    Орхон аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Зураагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух Их мэргэд овгийн Ичинноровын Батгэрэлийн /регистрийн дугаар РЮ82070761/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-11 тоотод оршин суух Эр зориг овгийн Даваагийн Чойжамцад /регистрийн дугаар ФБ79112213/ холбогдох эцэг, тогтоож тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2002 онд анх танилцсан. 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөөрхөн хүүтэй болсон. Хүүгээ өөрөөрөө овоглоно гэж бидний бичиг баримтыг авч яваад ирэхдээ хүүг миний нэрээр овоглосон байсан. Хүү маань 3 сартай байхад толгойд нь олдмол ус үүсч эмнэлгээр яюж их эмчилгээ хийлгэсэн. Хүүг 6 сартай байхад нь Д.Чойжамц биднийг орхин явж 2 хүүхэдтэй хүнийг сонгон амьдрах болсон. Одоо Д.Чойжамцын эгч дүү  нар нь  дүүд маань садаа боллоо гэж элдвээр загнаж, доромжлох боллоо. Иймд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч И.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Батгэрэл нь хариуцагч Д.Чойжамцад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч  нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсзан тухай тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч И.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Д.Чойжамцад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА